Category: Сагсан бөмбөг

Эрдэнэтийн Уурхайчдын хожигдоогүй цуврал үргэлжилсээр

Лхагва гарагийн оройны сүүлийн тоглолт Эрдэнэтийн Уурхайчид, Налайх Бизон багуудын хооронд боллоо. Дээд лигийн улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй болон нэг ч хожил аваагүй хоёр багийн тоглолтод Уурхайчид илт давуу хожлоо. Налайх Бизон баг тоглолтыг маш сайн эхлүүлж 8 онооны давуу байдлыг аваад байсан ч Эрдэнэтийн Уурхайчид баг богино хугацаанд онооны харьцааг ойртуулсан. Тоглолтын үлдсэн гурван үе тус бүрд Уурхайчид онооны илүү явсаар 81-65 харьцаатай Налайх Бизон багийг буулгаж авч улирлын гурав дахь хожлоо авсан юм. Эрдэнэтийн Уурхайчид багаас Энхбаатар, Williams, Санчир, Бямбадорж нар 10-аас дээш оноо авсан байна. Импорт тоглогч Pendarvis Williams ээлжит сайн тоглолтоо үзүүлж 23 оноо, самбар авч дабл дабл хийхэд ойрхон байлаа. Тэд энэ улиралд гурван хожил байгуулсан эхний баг болсон. Золжаргал 5 оноо, 9 самбар, талбайд +22 үзүүлэлттэй онцлох тоглолтыг үзүүлсэн юм. Улирал эхэлснээс хойш сэлгээнээс тоглож байсан Санчир гараанаас тоглолтыг эхлүүлж 24 минутыг талбай дээр өнгөрүүлж 14 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт өгсөн байна.Налайх Бизон багаас Бишрэлт 12 оноо, импорт тоглогч Malik Maitland 15 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт, 20 хувьтай довтолсон юм.
Эрдэнэтийн Уурхайчид баг энэ улирал гурван хожилд хүрсэн анхны баг болж, мөн лигийг амжилтаараа тэргүүлээд эхэллээ. Налайх Бизон баг хожил аваагүй хоёр багийн нэг хэвээр үлдсэн юм.

Тоглолтын статистикийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Мэндбаярын хожлын довтолгоо, Аваргуудын эхний хожил

Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг улирлыг 2-0 амжилттай сайн эхлүүлээд буй Шутис Шаркс багийг хожлоо. Хүлэгүүд улирлын нэг ч хожилгүй, 2 хожигдолтой эхлүүлж Дээд лиг үзэгчдийн анхаарлыг татаад байсан ч хүмүүсийн хэл амыг дарж улирлын эхний хожлоо эцсийн мөчид байгууллаа. Хүлэгүүд тоглолтыг сайн эхлүүлж 19-10 харьцаатай 9 онооны илүүтэй эхний дуусгасан юм. Харин Шутис Шаркс баг хоёрдугаар үед онооны харьцааг ойртуулж, бүр онооны давуу байдлыг авсан. Гуравдугаар, дөрөвдүгээр үед ч энэ тэнцүүхэн өрсөлдсөөр тоглолт дуусахад 6 секунд үлдээд байхад Мэндбаяр бөмбөг тасалж, хурдан довтолгооноос хоёр оноо авснаар Хүлэгүүд 82-80 харьцаатай хожсон юм. Хүлэгүүдээс Ананд 22 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт, 69.2 хувийн довтолгоо амжилттай гүйцэтгэж ээлжит сайн тоглолтоо үзүүлсэн бол Билгүүн 19 оноо, Мөнхбаатар 15 оноо тус авчээ. Харин Шутис Шаркс багаас Жамсандорж, Мөнх-Оргил, Хишигбаяр нар нийлээд 50 оноо авсан ч хожил авахад хангалтгүй байлаа.

Тоглолтын статистикийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хасын Хүлэгүүд багийн хувьд гарааны холбон тоглогч Сэргэлэн гарны гэмтлээсээ удахгүй эргэн ирнэ гэсэн сайн мэдээтэй.

Минжингийн сайн тоглолт багаа хожилд хөтөллөө

Лхагва гарагийн оройны эхний тоглолт Эрдэнэтийн Уурхайчид болон ОТИС Шилүүснүүд багуудын хооронд боллоо. Уурхайчид улирлын эхний тоглолтоо хүчирхэг Улаанбаатар Амазонс багийн эсрэг хийж хожигдсон бол Шилүүснүүд Ховд Чандмань багийг хожиж улирлын эхний хожлоо байгуулаад байсан юм. Хоёр багийн тоглолт эхнээсээ Уурхайчдын давамгайлал дор өрнөж байлаа. Хоёрдугаар үед 16 онооны давуу байдал үүсээд байсан ч гуравдугаар төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхлэлийг Шилүүснүүд сайн хийж тоглолтын онооны харьцааг ойртуулсан ч эцсийн мөчид 55-50 харьцаатай ялагдсан юм. Энэрмаа 12 оноотой багаа тэргүүлсэн бол түүнээс өөр 10-аас дээш оноо авсан тоглогч ОТИС Шилүүснүүд багт байсангүй. Харин улирлын эхний хожлоо байгуулсан Эрдэнэтийн Уурхайчид багаас Хишиг-Эрдэнэ 5 оноо, 4 самбар, 5 бөмбөг таслалт хийж талбайд үр ашигтай байдлаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Минжин 12 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслаж өв тэгш тогложээ. Уурхайчдын дараагийн учраа Хил Хамгаалах Аравт баг юм.

Тоглолтын статистикийг энд дарж үзнэ үү

Эмэгтэй лигт одоогоор нэг ч хожигдоогүй ганцхан баг бий нь Улаанбаатар Амазонс баг. Тэд 2-0 амжилттай лигийг тэргүүлж байна.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
11010.909W420
2820.800W420
3740.636L215
4460.400W13
5280.200L3-26
60100.000L10-35

Сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын 1-р зэрэглэлийн сургалт явагдаж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны томоохон зорилтуудын нэг болсон Олон улсын дасгалжуулагчын зэрэгтэй болох хөтөлбөрийн хүрээнд 12 сарын 5-наас эхлэн Олон улсын дасгажуулагчын 1-р зэрэглэлийн Сертификат сургалтыг эх орондоо зохион явуулж байна. Тус сургалтыг Сингапур улсын мэргэжилтэн Koh Koon Teck удирдан явуулж байгаа бөгөөд Үндэсний Дээд лигийн эрэгтэй эмэгтэй багийн дасгалжуулагчид хоногийн турш сургалтанд хамрагдаж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны дараагийн олон улсын сургалт ирэх 2023 онд Шүүгчийн зэрэг олгох сургалт байх юм.

Эх сурвалж: МСБХ

Олон улсын А зэрэглийн шүүгчид Үндэсний Дээд лигийг дэнсэлж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лиг өнгөрсөн 12/01нд хөшгөө нээсэн билээ. Тус лигийн тэмцээний журманд тоглолт бүрийг олон улсын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлийн лицензтэй нэг шүүгч дэнсэлж явна гэж тусгагдсаны дагуу Монгол улсад Сингапур болон Индонез улсын 2 шүүгч хүрэлцэн ирээд байгаа юм. Дээрх шүүгчдийг Монголын сагсан бөмбөгийн холбоо Азийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах албан ёсны гэрээний дагуу ажиллуулж буй бөгөөд Сингапур улсын иргэн шүүгч Вэнг Леонгийн хувьд 38 настай 20 насанд А зэрэглийг авч байсан. 2018 онд U17 Ази тивийн аварга, 2017-2018 ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг шүүж байсан бол Индонез улсын иргэн Харяанта Сатуряо хувьд 41 настай 2017-18 онд ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг тус тус дэнсэлж байсан туршлага юм.Дашрамд дурьдахад дээрх 2 шүүгчийн хувьд 11 сард монголд бол ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг ФИБА-гаас томилогдон шүүн явуулж байжээ. Үндэсний дээд лигийн тэмцээнд энэ жил нийтдээ эрэгтэй 90 тоглолт эмэгтэй 30 тоглолт явагдах юм.

Эх сурвалж: МСБХ

U17 насны улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын өсвөр үеийн сүүлийн улсын аварга Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй 26 баг эмэгтэй 18 баг өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Дундговь аймгаас оролцож байна. Тэмцээний аваргууд 12 сарын 09нд тодорно.

Хаан банк 21 аймагт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулан хүлээлгэж өгнө

Монголчууд энэ жил түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь тун онцлог байлаа. Хэдийгээр онцгой амжилт үзүүлж чадаагүй ч тамирчид маань дэлхийн шилдгүүдээс дутахгүй өрсөлдөхөө харуулж, түүхэн хуудас бичсэн том үйл явдал болсон билээ. Тэгвэл Монгол орон даяар салбар нэгжтэй ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд соёл урлаг, спортын салбарынхныг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор ийнхүү улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд буй юм.

Энэ ажлын салхийг хагалж, эхний 3×3 сагсан бөмбөгийн стандарт талбайг Төв аймагт байгуулан, хичээлийн шинэ жилийн өмнө хүүхэд залууст бэлэг барихаар шаргуу ажиллаж байна. Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг “ХААН Банкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ сайхан ажлын эхлэл Төв аймгаас түүчээлж, ашиглалтад орж байгаад баяртай байна. 3×3 сагсан бөмбөгийн спорт манайд хөгжөөд төдий л удаагүй, залуу төрөл гэж хэлж болно. Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд манай баг тамирчид амжилттай оролцсонтой холбоотойгоор спортыг сонирхох хүүхэд залуусын тоо ч нэмэгдэж байна. Яг энэ цаг үед стандарт талбайг ийнхүү байгуулж байгаа нь зуунмодчуудын хувьд чухал үйл явдал юм. Манай аймгийн тамирчид 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр залуучуудын ДАШТ-д оролцож байсан. Мөн энэ нутгаас төрөн гарсан Д.Дэлгэрням тэргүүтэй тамирчид Монгол Улсын шигшээ багт тоглож байна. Энэ талбай ашиглалтад орсноор хүүхэд залуус энэ спортоор сонирхон хичээллэх нь нэмэгдэж, ирээдүйн шилдэг тамирчид болох урам, сэдэл авна гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Бусад аймгийн хувьд 10-р сардаа багтаан сагсан бөмбөгийн талбайг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй.

Мэдээллийн эх сурвалж: https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-21-aimagt-3kh3-sagsan-bumbugiin-standart-talbai-baiguulan-khuleelgej-ugnu

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцсон бөгөөд тэр нь 3×3 сагсанбөмбөгийн төрөл байсан. Тэгвэл энэхүү түүхэн үйл явдлыг залгасан нэгэн сайхан мэдээ албан ёсоор зарлалаа.

Ирэх аравдугаарын сарын 11-15 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 23 хүртэлх насныханы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохоор болжээ.

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ FIBA ерөнхий нарийн бичгийн дарга З.Андреастай хамтаар 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэх үеэр тус тэмцээнийг зохион байгуулах гэрээг үзэглэжээ.

Бид энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсондоо туйлын баяртай бас их бахархалтай байна. Цаашид олон улсын чанартай олон тэмцээн, арга хэмжээг зохион байгуулахад бэлэн гэдгийг харуулж өглөө. Монгол улс Токио 2020 олимпот энэ төрлөөр анх оролцлоо, О.Хулан монгол улсын түүхэнд анх удаа олимпын нээлтийн туг бариж алхсан эмэгтэй тамирчин боллоо. Эдгээр үйл явдал 3×3 сагсан бөмбөгийн үзэгч, хөгжөөн дэмжигчдэд маш их таалагдаж, бахархах сэтгэлийг төрүүлж өгсөн.

Монголын 3×3 сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав

Монгол улсын хувьд өмнө нь 2017 оны FIBA 3×3 Ази тивийн АШТ, 2019 онд FIBA 3×3 U18 ДАШТ зохион байгуулсан туршлагатай.

Монгол улс нь 3×3 төрлөөр дамжуулан улс орнуудад сагсан бөмбөгийн спортыг өргөн дэлгэрүүлж, хурдацтай хөгжүүлж болдог гэдгийг харуулж тод жишээ болсоор байна.

FIBA ерөнхий нарийн бичгийн дарга З.Андреас

23 хүртэлх насны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй багууд Улаанбаатар хотод цугларч, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлэх болно.

Өдгөө гурав дахь удаагаа зохиогдох тус тэмцээнд ОХУ-ын эрэгтэй баг хоёр удаа түрүүлээд байгаа бол эмэгтэйчүүдийн төрөлд 2018 онд ОХУ, 2019 онд Япон улсын багууд тус тус түрүүлээд байгаа юм.

Эх сурвалж: fiba.basketball