Tag: Мэндбаяр

Мэндбаярын хожлын довтолгоо, Аваргуудын эхний хожил

Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг улирлыг 2-0 амжилттай сайн эхлүүлээд буй Шутис Шаркс багийг хожлоо. Хүлэгүүд улирлын нэг ч хожилгүй, 2 хожигдолтой эхлүүлж Дээд лиг үзэгчдийн анхаарлыг татаад байсан ч хүмүүсийн хэл амыг дарж улирлын эхний хожлоо эцсийн мөчид байгууллаа. Хүлэгүүд тоглолтыг сайн эхлүүлж 19-10 харьцаатай 9 онооны илүүтэй эхний дуусгасан юм. Харин Шутис Шаркс баг хоёрдугаар үед онооны харьцааг ойртуулж, бүр онооны давуу байдлыг авсан. Гуравдугаар, дөрөвдүгээр үед ч энэ тэнцүүхэн өрсөлдсөөр тоглолт дуусахад 6 секунд үлдээд байхад Мэндбаяр бөмбөг тасалж, хурдан довтолгооноос хоёр оноо авснаар Хүлэгүүд 82-80 харьцаатай хожсон юм. Хүлэгүүдээс Ананд 22 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт, 69.2 хувийн довтолгоо амжилттай гүйцэтгэж ээлжит сайн тоглолтоо үзүүлсэн бол Билгүүн 19 оноо, Мөнхбаатар 15 оноо тус авчээ. Харин Шутис Шаркс багаас Жамсандорж, Мөнх-Оргил, Хишигбаяр нар нийлээд 50 оноо авсан ч хожил авахад хангалтгүй байлаа.

Тоглолтын статистикийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хасын Хүлэгүүд багийн хувьд гарааны холбон тоглогч Сэргэлэн гарны гэмтлээсээ удахгүй эргэн ирнэ гэсэн сайн мэдээтэй.