Category: Сагсан бөмбөг

Үндэсний дээд лиг, багууд болон тоглогчдын статистик үзүүлэлт, мэдээллүүд олон улсын сайтад тогтмол гардаг боллоо.

Олон улсын томоохон лигүүд, улсуудын дотоод лигүүдийн мэдээллийг нэг доороос авч болдог дэлхийн сагсан бөмбөгийн томоохон сайтуудын нэг бол https://www.eurobasket.com/ сайт юм.

Монголын сагсан бөмбөгийн холбоо Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улиралд ФИБА-гийн албан ёсны түнш Genius Sport компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэхүү өргөжүүлсэн гэрээний үр дүнд Үндэсний Дээд лигийн багуудын болон тоглогчдын статистик үзүүлэлтүүдийг илүү нарийн, олон тал үзүүлэлтээр тогтмол гаргадаг болсноор манай лигийн мэдээлэл дээрх олон улсын томоохон сайтад https://www.asia-basket.com/Mongolia/basketball.aspx тогтмол мэдээллэгддэг боллоо.

Өмнө бид Монгол улсад ирж буй гадны легионер тоглогчдын статистик мэдээллийг тус сайтнаас голчлон авдаг байсан бол одоо Монгол тоглогчдын мэдээллийг дээрх сайтнаас авч болдог боллоо.

Ингэснээр Монгол тоглогчдыг мэдээлэлүүд олон улсын сайтад байршиж гадны лигүүдэд Монгол тоглогчид тоглох боломж нэмэгдэж байна.

Эх сурвалж: Үндэсний дээд лиг

Сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй 48 баг 16 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бол эмэгтэй 12 баг 4 хэсэгт хуваагдаад байна. Энэ удаагийн улсын аварга өмнөх жилүүдээс илүү олон оролцогчтой тэмцээн болж байгаа. Мөн тэмцээнд “Дээд лиг”-т тоглосон тамирчид оролцохгүй байгаа юм. Энэхүү тэмцээн долоон өдрийн турш үргэлжилж энэ ням гарагт буюу 5 сарын 21-ний өдөр дуусах юм. Дашрамд дурдахад МСБХ-ноос энэ онд өсвөрийн нас насны ангиллын улсын аварга, U23 Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжиллтай зохион байгуулаад байгаа юм.

Сагсан бөмбөгийн 3х3 U18 насны улсын аваргууд Дундговь аймагт тодорлоо

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооь Дундговь аймгийн засаг даргын тамгын газартай хамтран U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 03 сарын 31-ээс 04 сарын 02-ны хооронд амжилттай зохион явуулсан байна. Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж хөдөө орон нутаг 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.

Тэмцээний шагналт байранд шалгарсан багууд
Эрэгтэй Алтан медаль – Эрдэнэт 5-р сургууль
Мөнгөн медаль – 14-р сургууль
Хүрэл медаль – Металл Жуниор

Эмэгтэй Алтан медаль – Баянхонгор аймаг
Мөнгөн медаль – Оюуны Ундраа цогцолбор сургууль
Хүрэл медаль – МонПон-1-р баг

Шилдэг тоглогчид:
MVP н.Буянтогтох /Эрдэнэт/ MVP Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/

Билэгдэлийн шилдэг тоглогчид:
Эрэгтэй – Э.Ангараг /14-р сургууль/
А.Мөнхбат /Металл Жуниор/
Л.Басхүү /Дундговь хишиг/
Эмэгтэй – А.Анужин /Монпон-2/
н.Энхжин /Монпон-1/
н.Мишээл / ОУЦС/

Сагсан бөмбөгийн U14 насны УАШТ Спортын төв ордонд эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2023 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуух энэ оны эхний тэмцээн U14 насны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордон болон Тайгер спорт заалуудад зэрэг эхлэж байна. Энэ удаагийн улсын аваргад эрэгтэй 32 баг эмэгтэй 8 баг өрсөлдөж байгаагаас Эрдэнэт, Өмнөговь, Замын-үүд, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Багануур зэрэг аймгуудаас шигшээ багууд хүрэлцэн ирж оролцож байна.

Тэмцээн хэсгийн тоглолтууд даваа мягмар лхагва гарагуудад явагдаж аваргууд ирэх баасан гарагт тодорно.

Азийн аваргын урьдчилсан 2-р шатны тоглолтууд үргэлжилж байна

ФИБА 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны “F” хэсгийн ээлжит тоглолтууд явагдлаа. Өнөөдрийн тоглолт Малайз болон Гуам улсын багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн бол 3-р үед Гуамын баг эсрэг багаасаа 12 оноо илүү авснаар тоглолтыг өөрсдийн талд эргүүлсэн юм. Улмаар Гуамын баг 75-64-н харьцаатай ялалт авлаа. Үүний араас Тайланд болон Хонгконгийн багууд тоглов. Өмнөх тоглолтын адилаар эхний хагас тэнцүү өндөрлөсөн ч 2-р хагаст Тайландын багийн илүүрхэл дор тоглолт үргэлжилж 101-88 харьцаатай Тайландын баг хожил авлаа. Сүүлийн тоглолт талбайн эзэн Монгол болон Сингапурын багийн эсрэг боллоо. Тус тоглолтын эхнээс манай баг илүү тоглож байснаар 73-49-н харьцаатай хожлоо. Ингэснээр манай багийн хэсгийг тэргүүлэгчдийн эгнээнд үлдсэн бол маргааш Гуамын багийн эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм.

fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two
fiba asian cup 2025 pre-qualifiers day two

Азийн аваргын урьдчилсан 2-р шатны тоглолтууд эхэллээ

Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ФИБА 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны “F” хэсгийн тоглолтууд явагдлаа. Эхний тоглолт Малайз болон Сингапур улсын багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагасыг Сингапурын баг сайн хийж 19-13 харьцаатай тэргүүлж дуусгасан. Гэхдээ тоглолтын 3-р үеэс Малайзын баг сайн тоглолтоо авчирснаар 75-69 харьцаатай ялалт авлаа. Энэ тоглолтын араас Гуам болон Тайландын багуудын тоглолт болов. Маш өрсөлдөөнтэй оноо ойрхон тоглолт болж эцсийн мөчид 75-69 харьцаатай Гуам улсын баг хожлоо. Өнөөдрийн хамгийн гол тоглолт Монгол болон Хонгконг улсын багуудын хооронд явагдлаа. Манай баг хожил авч байж хэсгээс гарах боломжоо нэмэгдүүлэх учир ач холбогдолтой тоглолт байсан. Тэр ч утгаараа Монголын баг эхний үеийг 27-15 харьцаатай тэргүүлж хүчтэй эхлүүлсэн юм. Улмаар манай баг нэг ч удаа тэргүүлэл алдалгүй явсаар 76-69 харьцаатай ялалт авлаа. Ингэснээр тэмцээний хүснэгтийг 3-0 харьцаатай Гуамын баг тэргүүлж байгаа бол араас нь Монгол болон Тайландын багууд 2 хожил 1 хожигдолтойгоор бичигдэж байна.

fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one
fiba asia cup 2025 pre-qualifiers day one

МСБХ-ны Үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд дуусахад 11 хоног үлдлээ

Монголын Сагсанбөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн шинэ улирал нээлтээ хийгээд 2 сарын хугацаа өнгөрч, улирлын тоглолтууд дуусах дөхөөд байна. Улиралд тус бүр эмэгтэй багууд 10 тоглолт хийх бол эрэгтэй багууд 18 тоглох юм.

Үндэсний Дээд лигийн улирал 02 сарын 10-нд дуусах буюу Эмэгтэй багуудад 1-2 тоглолт, эрэгтэй багуудад 2-3 тоглолт үлдээд байна. Нийт 120 тоглолт болхоос 102 тоглолт явагдаж одоо 18 тоглолт дутуу. Хасагдах шатанд эмэгтэй багуудаас дөрөв нь, эрэгтэй багуудаас найм нь шалгарах журамтай. Плэйоффын байрлалын өрсөлдөөн эрэгтэй багуудын чанар чансааг тодоор харуулж буй. Хоёрдугаар байрнаас зургадугаар байрны багуудыг ердөө нэг хожил зааглаж байгаа билээ. Эмэгтэй лигийг Улаанбаатар Амазонс эрэгтэйг Эрдэнэт Майнерс багууд улирлыг тэргүүн байраар дуусгах нь албан ёсоор тодорхой болоод байгаа бол хасагдах шатны бусад байрлалууд улирлын үлдсэн тоглолтуудаас шалтгаална. Харин эмэгтэй лигт Хил Хамгаалах Аравт, эрэгтэй лигээс Баянгол Харцага багууд албан ёсоор плэйоффт орох боломжгүй болсон. Хасагдах шатны нэгдүгээр шат таван тоглолтоор түрүүлж гурав хожсон баг нь цааш шалгарах бол хагас шигшээ цувралаас эхэлж долоон тоглолтоор түрүүлж дөрөв хожсон баг нь цувралын ялагч болох юм.

Улирлын онцлох өдрүүдээс дурьдвал 02 сарын 10-нд улирал албан ёсоор дуусна, 02 сарын 12-нд бүх оддын тоглолт болох бол 03 сарын 3-нд Үндэсний Дээд лигийн плэйофф эхлэх тов гараад байна.

ХҮЛЭГҮҮД ХҮЧТЭЙ, ХҮЛЭГҮҮД ИЛҮҮ

Монголын Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн хоёр сонгодог багийн тоглолтод энэ удаа Хасын Хүлэгүүд 100-91 харьцаатай М Гарьд багийг хожлоо. Хүлгүүдээс таван тоглогч тус бүр 15-аас дээш оноо авчээ. Стив Вуден Жр 22, Вилл Стенфорд Жр 16, Азбаяр 15, Мөнхбаатар 16, Билгүүн 18 оноог тус тус авсан байна. Харин М Гарьд багаас Тэмүжин 33 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тэлмэн 16, Энхбаясгалан 11, Дөлгөөнмөрөн 18 оноог тус тус авсан ч хожил авахад хангалтгүй байлаа. Хасын Хүлэгүүд багийн хожил байгуулсан гол шалтгаан сэлгээний оноо байлаа. М Гарьд багийн сэлгээ 24 оноо авсан бол Хүлгүүдийн сэлгээ 47 оноо авчээ. Том тоглолтод хожсон Хасын Хүлэгүүд багийн дараагийн учраа Баянгол Харцага баг.

IHC Apes багийн хожлын цуврал үргэлжилсээр

Том тоглолтын өмнө нь Баянгол Харцага, IHC Apes багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн тоглолт боллоо. Улиралд нэг ч хожигдоогүй амжилттай байгаа Ай Эйч Си Эйпс баг тав дахь ялалтаа Баянгол Харцага багийн эсрэг авсан юм. Тоглолтын эхлэлийг Дуррел Саммерс тэргүүтэй Эйпсийн залуус сайн хийж 19 онооны давуу байдлыг авчирсан билээ. Тоглолтын үлдсэн үед Баянгол Харцага баг онооны зөрүүг нэхсээр эцсийн мөчид 93-104 харьцаатай хожигдол амслаа. Баянгол Харцага багаас Мөнхбилэг, Баянбаатар, Жаррон Крамп нар нийлээд 59 оноо авсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа. Харин ээлжит хожлоо авсан Ай Эйч Си эйпс багаас легионер тоглогч Дуррел Саммерс 38 оноо авч улирлын хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн бол түүнд Өлзий-Орших 17, Ганбаатар 14, Цэрэнбаатар 10 оноогоор тус тус тусалсан байна. Мөн сэлгээнээс Санчир 8 оноо, Пүрэвбатар 7 оноо авсан юм. IHC Apes баг энэ улиралд хожигдоогүй амжилттай байгаа хоёр багийн нэг хэвээр үлдлээ. Тэдний дараагийн учраа хүчирхэг Тэнүүн Өлзий Металл баг.

Тэнүүн Өлзий Металл багийн амжилт хөөсрөл үү?

Даваа гарагийн тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Шинэ улирлыг эхлүүлж байгаа Тэнүүн Өлзий Металл баг ээлжит тоглолтоо залуу бүрэлдэхүүнтэй ШУТИС Шаркс багийн эсрэг хийлээ.
Тоглолтын эхний гурван энэ тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж байлаа. Эхний үеийг ШУТИС Шаркс баг 4 онооны зөрүүтэй илүүрхсэн бол хоёрдугаар Металлийн залуус сайн тоглож онооны давуу байдлыг авч дуусгасан юм. Тоглолтын хамгийн сонирхолтой өрсөлдөөн гуравдугаар үед гарсан. Дөрөвдүгээр 61-61 харьцаатай эхэлсэн ч Тэнүүн Өлзий Металл багийн легионер тоглогч Кристофер Блэйк зогсоодошгүй байж ээлж дараалсан шидэлтүүдээ унагаж, улмаар 87-71 харьцаатай Тэнүүн Өлзий Металл багийн хожлоор өндөрлөсөн юм.

Кристофер Блэйк 29 оноотой бүх тоглогчийг тэргүүлж тоглолтын шилдэг болсон билээ. Түүнд багийн хамтрагчид Сүхбат 10, Мөнхчөдөр 15, Энхсайхан 10 оноо тус тус авч тусалсан байна. Харин ШУТИС Шаркс багаас дөрвөн тоглогч нь 10-аас дээш оноо авсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа. Тоглолтыг Тэнүүн Өлзий Металл баг 17 минут тэргүүлсэн бол ШУТИС Шаркс баг 20 минутын хугацаанд тэргүүлжээ. Дөрөвдүгээр үед Шарксийн бөмбөг алдалтууд эсрэг багтаа оноо авах боломжийг өгч байсан. Бөмбөг алдалтаас авсан онооны зөрүү 9 оноо байсан юм.

Улирлын дөрөв дэх хожлоо байгуулсан Тэнүүн Өлзий Металл баг 4-1 амжилттай хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тэдний дараагийн учраа хожигдоогүй байгаа IHC Apes баг.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
11720.895W116
21170.611W17
31170.611W32
41180.579L10
51080.556W22
68100.444W1-3
78100.444W1-3
88100.444L1-4
94140.222L7-8
103150.167L3-10

Дээд лигт 5 хожилд хүрсэн анхны баг Эрдэнэт Майнерс

Даваа гарагийн оргил тоглолт Эрдэнэт Майнерс, Алтан Дорнодын Дайчид багуудын хооронд боллоо. Тоглолтын нэгдүгээр өрсөлдөөнтэй өрнөж хагас бөмбөгний зөрүүтэй Майнерсийн давамгайлал дор дууссан юм.

Тоглолтын үлдсэн үеүүдэд Майнерсийн Золжаргал, Санчир, Ган-Эрдэнэ нарын ээлж дараалсан оноонууд тоглолтын тооны харьцааг холдуулсаар Дайчдыг 94-69 харьцаатай буюу 25 онооны илүүтэй хожлоо. Алтан Дорнодын Дайчид улирлын гурав дахь ялагдлаа амссан бол Эрдэнэт Майнерс баг тав дахь хожлоо авч лигийг амжилтаараа тэргүүлээд эхэлжээ. Гараанаас тоглолтыг эхлүүлсэн Ган-Эрдэнэ 23 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт , 89 хувьтай довтолж тоглолтыг шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Майнерсийн сэлгээний бүрэлдэхүүнээс Золжаргал, Бямбадорж нар нийлээд 22 оноо авч багаа хожиход том тус хүргэжээ. Харин эсрэг багаас легионер тоглогч Антони Харрис талбайд 35 минутыг өнгөрөөж 18 оноо, 4 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн ч баг нь хожиход хангалтгүй байлаа.

Энэ улиралд одоогоор хожигдоогүй байгаа хоёр баг үлдээд байгаа нь Эрдэнэт Манйерс, IHC Apes.
Лхагва гарагт биднийг Хасын Хүлэгүүд, М Гарьд багуудын гал гарсан, ширүүн тоглолт хүлээж байна.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
11720.895W116
21170.611W17
31170.611W32
41180.579L10
51080.556W22
68100.444W1-3
78100.444W1-3
88100.444L1-4
94140.222L7-8
103150.167L3-10

МСБХолбоо олон улсын шүүгч, дасгалжуулагч, тоглогчид бэлтгэхэд Talk Talk English сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МСБХ-ноос ФИБА-гийн стандартуудыг Монголд нэвтрүүлэн ажиллах зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн оролцогч бүх талуудад шаардагдаж буй гол чадваруудын нэг бол гадаад хэл буюу англи хэлний мэдлэг юм.

Өнгөрөгч хугацаанд Олон улсын дасгалжуулагчийн Level 1 олгох сургалтыг ФИБА-тай хамтран зохион байгуулсан ба ирэх оноос Олон улсын шүүгчийн сургалт бэлтгэх GOL 2023-2025 оны хөтөлбөрт мөн хамрагдах юм. Тус хөтөлбөрт тавигдаж буй гол шаардлагуудын нэг бол мөн л хэлний мэдлэг юм.

Энэ жил 15 жилийн ойн баяраа хийж буй Англи хэлний сургалтын салбарт тэргүүлэх Talk Talk English төвтэй хамтын ажиллагааны гэрээг тус төвийн захирал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал нар байгууллаа. Ингэснээр бодлогын түвшинд шүүгч, дасгалжуулагч, тоглогчид англи хэлний мэдлэгээ Talk Talk English төвд хөнгөлөлттэй төлбөрөөр суралцан бэлтгэгдэх боломжтой боллоо.

Сагсан бөмбөгчдийг олон улсын түвшинд хүрэхэд томоохон түлхэц болох дэмжлэгийг үзүүлж буй Ч. Амарсанаа захиралтай Talk Talk English төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Дашрамд дуулгахад FIBA-гийн GOL 2023-2025 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй шүүгчдийн хэлний мэдлэгийг тус төв тодорхойлон өгсөн ба тус хөтөлбөрт хамрагдах шүүгчид 100%-ийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар болсон юм.

Эх сурвалж: МСБХ