Category: Сагсан бөмбөг

МСБХ-ны Үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд дуусахад 11 хоног үлдлээ

Монголын Сагсанбөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн шинэ улирал нээлтээ хийгээд 2 сарын хугацаа өнгөрч, улирлын тоглолтууд дуусах дөхөөд байна. Улиралд тус бүр эмэгтэй багууд 10 тоглолт хийх бол эрэгтэй багууд 18 тоглох юм.

Үндэсний Дээд лигийн улирал 02 сарын 10-нд дуусах буюу Эмэгтэй багуудад 1-2 тоглолт, эрэгтэй багуудад 2-3 тоглолт үлдээд байна. Нийт 120 тоглолт болхоос 102 тоглолт явагдаж одоо 18 тоглолт дутуу. Хасагдах шатанд эмэгтэй багуудаас дөрөв нь, эрэгтэй багуудаас найм нь шалгарах журамтай. Плэйоффын байрлалын өрсөлдөөн эрэгтэй багуудын чанар чансааг тодоор харуулж буй. Хоёрдугаар байрнаас зургадугаар байрны багуудыг ердөө нэг хожил зааглаж байгаа билээ. Эмэгтэй лигийг Улаанбаатар Амазонс эрэгтэйг Эрдэнэт Майнерс багууд улирлыг тэргүүн байраар дуусгах нь албан ёсоор тодорхой болоод байгаа бол хасагдах шатны бусад байрлалууд улирлын үлдсэн тоглолтуудаас шалтгаална. Харин эмэгтэй лигт Хил Хамгаалах Аравт, эрэгтэй лигээс Баянгол Харцага багууд албан ёсоор плэйоффт орох боломжгүй болсон. Хасагдах шатны нэгдүгээр шат таван тоглолтоор түрүүлж гурав хожсон баг нь цааш шалгарах бол хагас шигшээ цувралаас эхэлж долоон тоглолтоор түрүүлж дөрөв хожсон баг нь цувралын ялагч болох юм.

Улирлын онцлох өдрүүдээс дурьдвал 02 сарын 10-нд улирал албан ёсоор дуусна, 02 сарын 12-нд бүх оддын тоглолт болох бол 03 сарын 3-нд Үндэсний Дээд лигийн плэйофф эхлэх тов гараад байна.

ХҮЛЭГҮҮД ХҮЧТЭЙ, ХҮЛЭГҮҮД ИЛҮҮ

Монголын Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн хоёр сонгодог багийн тоглолтод энэ удаа Хасын Хүлэгүүд 100-91 харьцаатай М Гарьд багийг хожлоо. Хүлгүүдээс таван тоглогч тус бүр 15-аас дээш оноо авчээ. Стив Вуден Жр 22, Вилл Стенфорд Жр 16, Азбаяр 15, Мөнхбаатар 16, Билгүүн 18 оноог тус тус авсан байна. Харин М Гарьд багаас Тэмүжин 33 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тэлмэн 16, Энхбаясгалан 11, Дөлгөөнмөрөн 18 оноог тус тус авсан ч хожил авахад хангалтгүй байлаа. Хасын Хүлэгүүд багийн хожил байгуулсан гол шалтгаан сэлгээний оноо байлаа. М Гарьд багийн сэлгээ 24 оноо авсан бол Хүлгүүдийн сэлгээ 47 оноо авчээ. Том тоглолтод хожсон Хасын Хүлэгүүд багийн дараагийн учраа Баянгол Харцага баг.

IHC Apes багийн хожлын цуврал үргэлжилсээр

Том тоглолтын өмнө нь Баянгол Харцага, IHC Apes багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн тоглолт боллоо. Улиралд нэг ч хожигдоогүй амжилттай байгаа Ай Эйч Си Эйпс баг тав дахь ялалтаа Баянгол Харцага багийн эсрэг авсан юм. Тоглолтын эхлэлийг Дуррел Саммерс тэргүүтэй Эйпсийн залуус сайн хийж 19 онооны давуу байдлыг авчирсан билээ. Тоглолтын үлдсэн үед Баянгол Харцага баг онооны зөрүүг нэхсээр эцсийн мөчид 93-104 харьцаатай хожигдол амслаа. Баянгол Харцага багаас Мөнхбилэг, Баянбаатар, Жаррон Крамп нар нийлээд 59 оноо авсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа. Харин ээлжит хожлоо авсан Ай Эйч Си эйпс багаас легионер тоглогч Дуррел Саммерс 38 оноо авч улирлын хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн бол түүнд Өлзий-Орших 17, Ганбаатар 14, Цэрэнбаатар 10 оноогоор тус тус тусалсан байна. Мөн сэлгээнээс Санчир 8 оноо, Пүрэвбатар 7 оноо авсан юм. IHC Apes баг энэ улиралд хожигдоогүй амжилттай байгаа хоёр багийн нэг хэвээр үлдлээ. Тэдний дараагийн учраа хүчирхэг Тэнүүн Өлзий Металл баг.

Тэнүүн Өлзий Металл багийн амжилт хөөсрөл үү?

Даваа гарагийн тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Шинэ улирлыг эхлүүлж байгаа Тэнүүн Өлзий Металл баг ээлжит тоглолтоо залуу бүрэлдэхүүнтэй ШУТИС Шаркс багийн эсрэг хийлээ.
Тоглолтын эхний гурван энэ тэнцүүхэн өрсөлдөөнтэй болж байлаа. Эхний үеийг ШУТИС Шаркс баг 4 онооны зөрүүтэй илүүрхсэн бол хоёрдугаар Металлийн залуус сайн тоглож онооны давуу байдлыг авч дуусгасан юм. Тоглолтын хамгийн сонирхолтой өрсөлдөөн гуравдугаар үед гарсан. Дөрөвдүгээр 61-61 харьцаатай эхэлсэн ч Тэнүүн Өлзий Металл багийн легионер тоглогч Кристофер Блэйк зогсоодошгүй байж ээлж дараалсан шидэлтүүдээ унагаж, улмаар 87-71 харьцаатай Тэнүүн Өлзий Металл багийн хожлоор өндөрлөсөн юм.

Кристофер Блэйк 29 оноотой бүх тоглогчийг тэргүүлж тоглолтын шилдэг болсон билээ. Түүнд багийн хамтрагчид Сүхбат 10, Мөнхчөдөр 15, Энхсайхан 10 оноо тус тус авч тусалсан байна. Харин ШУТИС Шаркс багаас дөрвөн тоглогч нь 10-аас дээш оноо авсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа. Тоглолтыг Тэнүүн Өлзий Металл баг 17 минут тэргүүлсэн бол ШУТИС Шаркс баг 20 минутын хугацаанд тэргүүлжээ. Дөрөвдүгээр үед Шарксийн бөмбөг алдалтууд эсрэг багтаа оноо авах боломжийг өгч байсан. Бөмбөг алдалтаас авсан онооны зөрүү 9 оноо байсан юм.

Улирлын дөрөв дэх хожлоо байгуулсан Тэнүүн Өлзий Металл баг 4-1 амжилттай хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тэдний дараагийн учраа хожигдоогүй байгаа IHC Apes баг.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
11610.941L118
21060.625W12
31070.588L16
41070.588W21
5980.529W11
6790.438W1-4
7790.438W1-5
87100.412L2-3
94110.267L4-8
103150.167L3-10

Дээд лигт 5 хожилд хүрсэн анхны баг Эрдэнэт Майнерс

Даваа гарагийн оргил тоглолт Эрдэнэт Майнерс, Алтан Дорнодын Дайчид багуудын хооронд боллоо. Тоглолтын нэгдүгээр өрсөлдөөнтэй өрнөж хагас бөмбөгний зөрүүтэй Майнерсийн давамгайлал дор дууссан юм.

Тоглолтын үлдсэн үеүүдэд Майнерсийн Золжаргал, Санчир, Ган-Эрдэнэ нарын ээлж дараалсан оноонууд тоглолтын тооны харьцааг холдуулсаар Дайчдыг 94-69 харьцаатай буюу 25 онооны илүүтэй хожлоо. Алтан Дорнодын Дайчид улирлын гурав дахь ялагдлаа амссан бол Эрдэнэт Майнерс баг тав дахь хожлоо авч лигийг амжилтаараа тэргүүлээд эхэлжээ. Гараанаас тоглолтыг эхлүүлсэн Ган-Эрдэнэ 23 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт , 89 хувьтай довтолж тоглолтыг шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Майнерсийн сэлгээний бүрэлдэхүүнээс Золжаргал, Бямбадорж нар нийлээд 22 оноо авч багаа хожиход том тус хүргэжээ. Харин эсрэг багаас легионер тоглогч Антони Харрис талбайд 35 минутыг өнгөрөөж 18 оноо, 4 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн ч баг нь хожиход хангалтгүй байлаа.

Энэ улиралд одоогоор хожигдоогүй байгаа хоёр баг үлдээд байгаа нь Эрдэнэт Манйерс, IHC Apes.
Лхагва гарагт биднийг Хасын Хүлэгүүд, М Гарьд багуудын гал гарсан, ширүүн тоглолт хүлээж байна.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
11610.941L118
21060.625W12
31070.588L16
41070.588W21
5980.529W11
6790.438W1-4
7790.438W1-5
87100.412L2-3
94110.267L4-8
103150.167L3-10

МСБХолбоо олон улсын шүүгч, дасгалжуулагч, тоглогчид бэлтгэхэд Talk Talk English сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

МСБХ-ноос ФИБА-гийн стандартуудыг Монголд нэвтрүүлэн ажиллах зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн оролцогч бүх талуудад шаардагдаж буй гол чадваруудын нэг бол гадаад хэл буюу англи хэлний мэдлэг юм.

Өнгөрөгч хугацаанд Олон улсын дасгалжуулагчийн Level 1 олгох сургалтыг ФИБА-тай хамтран зохион байгуулсан ба ирэх оноос Олон улсын шүүгчийн сургалт бэлтгэх GOL 2023-2025 оны хөтөлбөрт мөн хамрагдах юм. Тус хөтөлбөрт тавигдаж буй гол шаардлагуудын нэг бол мөн л хэлний мэдлэг юм.

Энэ жил 15 жилийн ойн баяраа хийж буй Англи хэлний сургалтын салбарт тэргүүлэх Talk Talk English төвтэй хамтын ажиллагааны гэрээг тус төвийн захирал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал нар байгууллаа. Ингэснээр бодлогын түвшинд шүүгч, дасгалжуулагч, тоглогчид англи хэлний мэдлэгээ Talk Talk English төвд хөнгөлөлттэй төлбөрөөр суралцан бэлтгэгдэх боломжтой боллоо.

Сагсан бөмбөгчдийг олон улсын түвшинд хүрэхэд томоохон түлхэц болох дэмжлэгийг үзүүлж буй Ч. Амарсанаа захиралтай Talk Talk English төвийн хамт олонд талархал илэрхийлье.

Дашрамд дуулгахад FIBA-гийн GOL 2023-2025 хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй шүүгчдийн хэлний мэдлэгийг тус төв тодорхойлон өгсөн ба тус хөтөлбөрт хамрагдах шүүгчид 100%-ийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар болсон юм.

Эх сурвалж: МСБХ

Эрдэнэтийн Уурхайчдын хожигдоогүй цуврал үргэлжилсээр

Лхагва гарагийн оройны сүүлийн тоглолт Эрдэнэтийн Уурхайчид, Налайх Бизон багуудын хооронд боллоо. Дээд лигийн улирал эхэлснээс хойш нэг ч хожигдоогүй болон нэг ч хожил аваагүй хоёр багийн тоглолтод Уурхайчид илт давуу хожлоо. Налайх Бизон баг тоглолтыг маш сайн эхлүүлж 8 онооны давуу байдлыг аваад байсан ч Эрдэнэтийн Уурхайчид баг богино хугацаанд онооны харьцааг ойртуулсан. Тоглолтын үлдсэн гурван үе тус бүрд Уурхайчид онооны илүү явсаар 81-65 харьцаатай Налайх Бизон багийг буулгаж авч улирлын гурав дахь хожлоо авсан юм. Эрдэнэтийн Уурхайчид багаас Энхбаатар, Williams, Санчир, Бямбадорж нар 10-аас дээш оноо авсан байна. Импорт тоглогч Pendarvis Williams ээлжит сайн тоглолтоо үзүүлж 23 оноо, самбар авч дабл дабл хийхэд ойрхон байлаа. Тэд энэ улиралд гурван хожил байгуулсан эхний баг болсон. Золжаргал 5 оноо, 9 самбар, талбайд +22 үзүүлэлттэй онцлох тоглолтыг үзүүлсэн юм. Улирал эхэлснээс хойш сэлгээнээс тоглож байсан Санчир гараанаас тоглолтыг эхлүүлж 24 минутыг талбай дээр өнгөрүүлж 14 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт өгсөн байна.Налайх Бизон багаас Бишрэлт 12 оноо, импорт тоглогч Malik Maitland 15 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт, 20 хувьтай довтолсон юм.
Эрдэнэтийн Уурхайчид баг энэ улирал гурван хожилд хүрсэн анхны баг болж, мөн лигийг амжилтаараа тэргүүлээд эхэллээ. Налайх Бизон баг хожил аваагүй хоёр багийн нэг хэвээр үлдсэн юм.

Тоглолтын статистикийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Мэндбаярын хожлын довтолгоо, Аваргуудын эхний хожил

Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг улирлыг 2-0 амжилттай сайн эхлүүлээд буй Шутис Шаркс багийг хожлоо. Хүлэгүүд улирлын нэг ч хожилгүй, 2 хожигдолтой эхлүүлж Дээд лиг үзэгчдийн анхаарлыг татаад байсан ч хүмүүсийн хэл амыг дарж улирлын эхний хожлоо эцсийн мөчид байгууллаа. Хүлэгүүд тоглолтыг сайн эхлүүлж 19-10 харьцаатай 9 онооны илүүтэй эхний дуусгасан юм. Харин Шутис Шаркс баг хоёрдугаар үед онооны харьцааг ойртуулж, бүр онооны давуу байдлыг авсан. Гуравдугаар, дөрөвдүгээр үед ч энэ тэнцүүхэн өрсөлдсөөр тоглолт дуусахад 6 секунд үлдээд байхад Мэндбаяр бөмбөг тасалж, хурдан довтолгооноос хоёр оноо авснаар Хүлэгүүд 82-80 харьцаатай хожсон юм. Хүлэгүүдээс Ананд 22 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт, 69.2 хувийн довтолгоо амжилттай гүйцэтгэж ээлжит сайн тоглолтоо үзүүлсэн бол Билгүүн 19 оноо, Мөнхбаатар 15 оноо тус авчээ. Харин Шутис Шаркс багаас Жамсандорж, Мөнх-Оргил, Хишигбаяр нар нийлээд 50 оноо авсан ч хожил авахад хангалтгүй байлаа.

Тоглолтын статистикийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хасын Хүлэгүүд багийн хувьд гарааны холбон тоглогч Сэргэлэн гарны гэмтлээсээ удахгүй эргэн ирнэ гэсэн сайн мэдээтэй.

Минжингийн сайн тоглолт багаа хожилд хөтөллөө

Лхагва гарагийн оройны эхний тоглолт Эрдэнэтийн Уурхайчид болон ОТИС Шилүүснүүд багуудын хооронд боллоо. Уурхайчид улирлын эхний тоглолтоо хүчирхэг Улаанбаатар Амазонс багийн эсрэг хийж хожигдсон бол Шилүүснүүд Ховд Чандмань багийг хожиж улирлын эхний хожлоо байгуулаад байсан юм. Хоёр багийн тоглолт эхнээсээ Уурхайчдын давамгайлал дор өрнөж байлаа. Хоёрдугаар үед 16 онооны давуу байдал үүсээд байсан ч гуравдугаар төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхлэлийг Шилүүснүүд сайн хийж тоглолтын онооны харьцааг ойртуулсан ч эцсийн мөчид 55-50 харьцаатай ялагдсан юм. Энэрмаа 12 оноотой багаа тэргүүлсэн бол түүнээс өөр 10-аас дээш оноо авсан тоглогч ОТИС Шилүүснүүд багт байсангүй. Харин улирлын эхний хожлоо байгуулсан Эрдэнэтийн Уурхайчид багаас Хишиг-Эрдэнэ 5 оноо, 4 самбар, 5 бөмбөг таслалт хийж талбайд үр ашигтай байдлаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Минжин 12 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслаж өв тэгш тогложээ. Уурхайчдын дараагийн учраа Хил Хамгаалах Аравт баг юм.

Тоглолтын статистикийг энд дарж үзнэ үү

Эмэгтэй лигт одоогоор нэг ч хожигдоогүй ганцхан баг бий нь Улаанбаатар Амазонс баг. Тэд 2-0 амжилттай лигийг тэргүүлж байна.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
1810.889W218
2720.778W322
3720.778W418
4360.333L3-3
5270.222L2-23
6090.000L9-32

Сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын 1-р зэрэглэлийн сургалт явагдаж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны томоохон зорилтуудын нэг болсон Олон улсын дасгалжуулагчын зэрэгтэй болох хөтөлбөрийн хүрээнд 12 сарын 5-наас эхлэн Олон улсын дасгажуулагчын 1-р зэрэглэлийн Сертификат сургалтыг эх орондоо зохион явуулж байна. Тус сургалтыг Сингапур улсын мэргэжилтэн Koh Koon Teck удирдан явуулж байгаа бөгөөд Үндэсний Дээд лигийн эрэгтэй эмэгтэй багийн дасгалжуулагчид хоногийн турш сургалтанд хамрагдаж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны дараагийн олон улсын сургалт ирэх 2023 онд Шүүгчийн зэрэг олгох сургалт байх юм.

Эх сурвалж: МСБХ

Олон улсын А зэрэглийн шүүгчид Үндэсний Дээд лигийг дэнсэлж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лиг өнгөрсөн 12/01нд хөшгөө нээсэн билээ. Тус лигийн тэмцээний журманд тоглолт бүрийг олон улсын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлийн лицензтэй нэг шүүгч дэнсэлж явна гэж тусгагдсаны дагуу Монгол улсад Сингапур болон Индонез улсын 2 шүүгч хүрэлцэн ирээд байгаа юм. Дээрх шүүгчдийг Монголын сагсан бөмбөгийн холбоо Азийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах албан ёсны гэрээний дагуу ажиллуулж буй бөгөөд Сингапур улсын иргэн шүүгч Вэнг Леонгийн хувьд 38 настай 20 насанд А зэрэглийг авч байсан. 2018 онд U17 Ази тивийн аварга, 2017-2018 ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг шүүж байсан бол Индонез улсын иргэн Харяанта Сатуряо хувьд 41 настай 2017-18 онд ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг тус тус дэнсэлж байсан туршлага юм.Дашрамд дурьдахад дээрх 2 шүүгчийн хувьд 11 сард монголд бол ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг ФИБА-гаас томилогдон шүүн явуулж байжээ. Үндэсний дээд лигийн тэмцээнд энэ жил нийтдээ эрэгтэй 90 тоглолт эмэгтэй 30 тоглолт явагдах юм.

Эх сурвалж: МСБХ

U17 насны улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын өсвөр үеийн сүүлийн улсын аварга Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо эхэллээ. Тус тэмцээнд эрэгтэй 26 баг эмэгтэй 18 баг өрсөлдөж байна. Хөдөө орон нутгаас Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Дорноговь, Дундговь аймгаас оролцож байна. Тэмцээний аваргууд 12 сарын 09нд тодорно.