Дээд лигт 5 хожилд хүрсэн анхны баг Эрдэнэт Майнерс

Даваа гарагийн оргил тоглолт Эрдэнэт Майнерс, Алтан Дорнодын Дайчид багуудын хооронд боллоо. Тоглолтын нэгдүгээр өрсөлдөөнтэй өрнөж хагас бөмбөгний зөрүүтэй Майнерсийн давамгайлал дор дууссан юм.

Тоглолтын үлдсэн үеүүдэд Майнерсийн Золжаргал, Санчир, Ган-Эрдэнэ нарын ээлж дараалсан оноонууд тоглолтын тооны харьцааг холдуулсаар Дайчдыг 94-69 харьцаатай буюу 25 онооны илүүтэй хожлоо. Алтан Дорнодын Дайчид улирлын гурав дахь ялагдлаа амссан бол Эрдэнэт Майнерс баг тав дахь хожлоо авч лигийг амжилтаараа тэргүүлээд эхэлжээ. Гараанаас тоглолтыг эхлүүлсэн Ган-Эрдэнэ 23 оноо, 4 самбар, 5 оновчтой дамжуулалт , 89 хувьтай довтолж тоглолтыг шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Майнерсийн сэлгээний бүрэлдэхүүнээс Золжаргал, Бямбадорж нар нийлээд 22 оноо авч багаа хожиход том тус хүргэжээ. Харин эсрэг багаас легионер тоглогч Антони Харрис талбайд 35 минутыг өнгөрөөж 18 оноо, 4 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн ч баг нь хожиход хангалтгүй байлаа.

Энэ улиралд одоогоор хожигдоогүй байгаа хоёр баг үлдээд байгаа нь Эрдэнэт Манйерс, IHC Apes.
Лхагва гарагт биднийг Хасын Хүлэгүүд, М Гарьд багуудын гал гарсан, ширүүн тоглолт хүлээж байна.

Үндэсний Дээд Лигийн 2022-23

#ClubWLPCTSTRKDIFF
11401.000W1419
2950.643W14
3860.571L11
4860.571W11
5760.538W34
6680.429L1-3
7680.429W1-3
8690.400L1-5
94110.267L4-8
103120.200W1-9