Үндэсний дээд лиг, багууд болон тоглогчдын статистик үзүүлэлт, мэдээллүүд олон улсын сайтад тогтмол гардаг боллоо.

Олон улсын томоохон лигүүд, улсуудын дотоод лигүүдийн мэдээллийг нэг доороос авч болдог дэлхийн сагсан бөмбөгийн томоохон сайтуудын нэг бол https://www.eurobasket.com/ сайт юм.

Монголын сагсан бөмбөгийн холбоо Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улиралд ФИБА-гийн албан ёсны түнш Genius Sport компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэхүү өргөжүүлсэн гэрээний үр дүнд Үндэсний Дээд лигийн багуудын болон тоглогчдын статистик үзүүлэлтүүдийг илүү нарийн, олон тал үзүүлэлтээр тогтмол гаргадаг болсноор манай лигийн мэдээлэл дээрх олон улсын томоохон сайтад https://www.asia-basket.com/Mongolia/basketball.aspx тогтмол мэдээллэгддэг боллоо.

Өмнө бид Монгол улсад ирж буй гадны легионер тоглогчдын статистик мэдээллийг тус сайтнаас голчлон авдаг байсан бол одоо Монгол тоглогчдын мэдээллийг дээрх сайтнаас авч болдог боллоо.

Ингэснээр Монгол тоглогчдыг мэдээлэлүүд олон улсын сайтад байршиж гадны лигүүдэд Монгол тоглогчид тоглох боломж нэмэгдэж байна.

Эх сурвалж: Үндэсний дээд лиг