IHC Apes багийн хожлын цуврал үргэлжилсээр

Том тоглолтын өмнө нь Баянгол Харцага, IHC Apes багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн тоглолт боллоо. Улиралд нэг ч хожигдоогүй амжилттай байгаа Ай Эйч Си Эйпс баг тав дахь ялалтаа Баянгол Харцага багийн эсрэг авсан юм. Тоглолтын эхлэлийг Дуррел Саммерс тэргүүтэй Эйпсийн залуус сайн хийж 19 онооны давуу байдлыг авчирсан билээ. Тоглолтын үлдсэн үед Баянгол Харцага баг онооны зөрүүг нэхсээр эцсийн мөчид 93-104 харьцаатай хожигдол амслаа. Баянгол Харцага багаас Мөнхбилэг, Баянбаатар, Жаррон Крамп нар нийлээд 59 оноо авсан ч хожил байгуулахад хангалтгүй байлаа. Харин ээлжит хожлоо авсан Ай Эйч Си эйпс багаас легионер тоглогч Дуррел Саммерс 38 оноо авч улирлын хамгийн шилдэг тоглолтоо үзүүлсэн бол түүнд Өлзий-Орших 17, Ганбаатар 14, Цэрэнбаатар 10 оноогоор тус тус тусалсан байна. Мөн сэлгээнээс Санчир 8 оноо, Пүрэвбатар 7 оноо авсан юм. IHC Apes баг энэ улиралд хожигдоогүй амжилттай байгаа хоёр багийн нэг хэвээр үлдлээ. Тэдний дараагийн учраа хүчирхэг Тэнүүн Өлзий Металл баг.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *