3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын ДАШТ урд хөршийн Шиань хотод болж буй. Анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг өрсөлдсөн юм.
Эрэгтэй шигшээ баг хэсэгтээ Латви, Унгар, Эстони, Индонезтай цуг “A” хэсэгт багтсан. Харамсалтай нь, хэсэгтээ нэг хожиж, гурав дийлдсэн үзүүлэлтээр дөрөвдүгээр байр эзэлснээр тэмцээнээ өндөрлөв.
Залуучуудын шигшээ багт А.Сүхбат, О.Эрдэнэцогт, О.Энхбаатар, П.Мөнх-Оргил нар багтсан. Тэд эхлээд Латвийн багт 14:21, Унгарын шигшээд 12:15-аар ялагдаж, Эстонийг 22:14-өөр буулган авсан ч Индонезийн багт 17:21-ээр ялагдсан юм.
Одоогийн байдлаар хасагдах шатанд Латви, Словентой, БНХАУ-ын баг Унгарын шигшээтэй өрсөлдөхөөр оноолт таарчээ. Харин Д болон Б хэсгийн сүүлийн тоглолтууд хараахан дуусаагүй байна.