Монголын Сагсанбөмбөгийн Үндэсний Дээд лигийн хоёр сонгодог багийн тоглолтод энэ удаа Хасын Хүлэгүүд 100-91 харьцаатай М Гарьд багийг хожлоо. Хүлгүүдээс таван тоглогч тус бүр 15-аас дээш оноо авчээ. Стив Вуден Жр 22, Вилл Стенфорд Жр 16, Азбаяр 15, Мөнхбаатар 16, Билгүүн 18 оноог тус тус авсан байна. Харин М Гарьд багаас Тэмүжин 33 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тэлмэн 16, Энхбаясгалан 11, Дөлгөөнмөрөн 18 оноог тус тус авсан ч хожил авахад хангалтгүй байлаа. Хасын Хүлэгүүд багийн хожил байгуулсан гол шалтгаан сэлгээний оноо байлаа. М Гарьд багийн сэлгээ 24 оноо авсан бол Хүлгүүдийн сэлгээ 47 оноо авчээ. Том тоглолтод хожсон Хасын Хүлэгүүд багийн дараагийн учраа Баянгол Харцага баг.