Category: Сагсан бөмбөг

NBA: Энэ улиралд хувийн рекордоо ахиулах тоглогчид

Лэброн Жэймс, Дирк Новицки, Винс Картер, Стефен Карри, Рассел Уэйстбрук, Крис Пол, Кармэло Энтони, Дуэйт Ховард болон Грэгг Попович. Ихэнх нь Алдрын танхимд багтахад гайхахааргүй агуу түүхтэй хүмүүс. Энэ улиралд ч тэд тус бүрийн багтаа өөрийн үүргээ гүйцэтгэхээс гадна цаасан дээр бичигдэх хувийн рекордоо ч ахиулах боломжтой юм.

Лэброн болон Дирк нар бүх цаг үеийн онооны жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа бол Рассел Уэйстбрук трипл даблынхаа тоогоор Жэйсон Кидд болон “Шидэт” Жонсон нарыг гүйцэж, хоёрдугаарт жагсах боломж бий.


Лэброн Жэймс

Лэброн Жэймс
  • Оноо: Л.Жэймс 16 улирлын турш NBA-д зүтгэхдээ 31,038 оноо авсан үзүүлэлтээр бүх цаг үеийн долдугаарт жагсаж буй. Энэ улиралд тэр Д.Новицки (#6), У.Чэймбэрлэн (#5) болон М.Жордан (#4) нарыг гүйцэх боломжтой. Л.Жэймс энэ улиралд М.Жорданг гүйцэхийн тулд 1,254 оноо авах шаардлагатай. Хэрвээ замналынхаа турш дунджилсан 27.2 оноогоо энэ улиралд давтвал 46 тоглолтын дараа тэр М.Жорданг гүйцэх болно.
  • Дамжуулалт: Лэброн бүх цаг үеийн жагсаалтад Андре Миллерийг гүйцэж, 10 дугаар байрт зогсохын тулд 317 оновчтой дамжуулалт хийх ёстой. Өөрийн дундаж үзүүлэлтээ хийхэд (7.2) 45 тоглолт зарцуулна.
  • Амжилттай болгосон шидэлт: Шинэ улиралд 51 шидэлтээ оновчтой болгоход бүх цаг үеийн зургадугаар байрт Шакил О’Нилийг гүйцэх бөгөөд түүний урд 440 шидэлтээ оновчтой болгосон Коби Брайант бичигдэнэ. Хэрвээ дундаж үзүүлэлтээ давтахад ойролцоогоор 45 тоглолтын дараа бүх цаг үеийн тавдугаарт жагсах юм.

Дирк Новицки

Дирк Новицки
  • Улирал:  Дирк Новицки улирлын анхны тоглолтоо хийхэд л нэг багтаа 21 улирал тоглосон анхны тоглогч болно. Одоогоор 20 улирал нэг багтаа зүтгэсэн үзүүлэлтээр Коби Брайанттай тэнцдэг. Түүнчлэн NBA-гийн түүхэнд 21 улирал дараалан тоглосон амжилтаар Роберт Париш, Кэвин Уильис, Кэвин Гарнетт нартай тэнцэх юм. (Винс Картер мөн адил 21 улирал тоглоно)
  • Оноо: Д.Новицки бүх цаг үеийн онооны жагсаалтад зургадугаарт бичигдэж буй. Тэрбээр урдаа буй У.Чэймбэрлэнийг гүйцэхийн тулд 233 оноо авах ёстой юм. (Гэхдээ Л.Жэймс одоогоор Д.Новицкиг гүйцэхийн тулд 150 оноо авах ёстой)
  • Ялалт: Д.Новицки “Даллас” багийнхаа хамтаар улирлын 899 тоглолтод ялалт байгуулсан. Тэр одоо ганцхан хожил авахад л 900 ялалт байгуулсан тоглогч болж, 900-тын клубт нэгдэнэ. Энэ клубт Карим Абдул Жаббар (1,074), Р.Париш (1,014), Тим Данкан (1,001), Жон Стоктон (953), Карл Малоун (952) нар бий.
  • Тоглолт: Герман эр энэ улирлын 29 тоглолтод оролцоход замналынхаа турш 1,500 тоглолтод оролцсон тоглогч болно. Уг үзүүлэлтэд ердөө гурван тоглогч л хүрч байжээ. Тодруулбал, Р.Париш (1,611), К.Абдул-Жаббар (1,560), Ж.Стоктон (1,504) нар юм.

Винс Картер

Винс Картер
  • Улирал: NBA-гийн түүхэнд 21 улирал дараалан тоглосон амжилтаар Р.Париш, К.Уильис, К.Гарнетт нартай тэнцэх юм. (Дирк Новицки мөн адил 21 улирал тоглоно)
  • Оноо: В.Картер одоогоор бүх цаг үеийн онооны жагсаалтад 22 дугаарт жагсдаг. Тэрбээр 132 оноо авахад 25,000 онооны босго давах аж.

Стефен Карри

Стефен Карри
  • 3 онооны шидэлт: С.Карри бүх цаг үед гурван онооны шидэлтээ оруулсан үзүүлэлтээр долдугаарт бичигдэж буй. Энэ улиралд 15-ыг оруулахад Пол Пирсийг, 24-ийг гүйцэтэхэд Жамал Крауфордыг гүйцэж, “айргийн тавдугаарт” жагсах боломжтой.

Рассел Уэйстбрук

Рассел Уэйстбрук
  • Трипл дабл: Нэг тоглолтод үзүүлсэн трипл даблаараа Р.Уэйстбрук дөрөвдүгээрт бичигддэг. Энэ улиралд дөрвийг хийхэд Ж.Киддийг гүйцэх бол 35 трипл дабл гүйцэтгэхэд “Шидэт” Жонсоныг хойноо оруулах аж. Одоогоор Оскар Робертсон (181), “Шидэт” Жонсон (138), Ж.Кидд (107), Р.Уэйстбрук (104) удаа трипл дабл хийсэн юм.

Крис Пол

Крис Пол
  • Дамжуулалт: К.Пол одоогоор бүх цаг үеийн есдүгээрт бичигддэг бөгөөд энэ улиралд хоёроор ахиулах боломжтой. 259 дамжуулалт хийхэд (Карьерийн дундажаар 27 тоглолтод) Гэри Пэйтоныг, 354 дамжуулалт өгөхөд (Карьерийн дундажаар 37 тоглолтод) Айзья Томасыг гүйцэх боломжтой.
  • Бөмбөг таслалт: Одоогоор бүх цаг үеийн 12-т байгаа ч улирал дуусахад ТОП – 10 руу багтах боломж бий. 68 удаа бөмбөг “хулгайлвал” Мооки Блайлокыг, 78-ыг гүйцэтгэвэл Карл Малоуныг хойноо оруулах юм.

Кармэло Энтони

Кармэло Энтони
  • Оноо: Бүх цаг үеийн онооны жагсаалтад 19 дүгээрт бичигдэж буй К.Энтони урдаа яваа Алекс Энглишийг гүйцэхэд 197 оноо авах шаардлагатай байгаа аж. Тэрбээр энэ улиралд Оскар Робертсон эсвэл Хакеем Олажувоныг гүйцэж, 11, 12-т жагсах магадлалтай. Ингэхийн тулд Кевин Гарнетт (17), Пол Пирс (15), Тим Данкан (13) нарыг гүйцэх ёстой юм.

Дуэйт Ховард

Дуэйт Ховард
  • Самбар: Д.Ховард бүх цаг үеийн жагсаалтад самбараас авсан үзүүлэлтээр 14-т зогсдог. Түүний урд 648 самбараар илүү Х.Олажуван, 669 самбараар илүү Уэс Анселд нар бий. Нэг тоглолтод дунджаар 12.7 самбар авдаг үзүүлэлтээ хийж, багадаа 50 тоглолтод оролцвол Д.Ховард тэдний урд гарах болно.
  • Хаалт: Нийт замналынхаа турш 2,047 хаалт гүйцэтгэсэн “Суперман” энэ үзүүлэлтээр бүх үеийн 17-д эрэмбэтэй. Гэмтэл бэртлээс хол байж чадвал Жорж Жонсон, Манут Бол, Шон Брэдли, Бэн Уоллес нарыг ардаа орхиж, 13-т очих боломжтой юм.

Грэгг Попович

Грэгг Попович
  • Ялалт: Г.Поповичид багийнхаа хамтаар 1,200 ялалт байгуулсан тав дахь дасгалжуулагч болоход гуравхан хожил хэрэгтэй. Тэрбээр ирэх улиралд 14 ялалт байгуулвал Пат Рэйлиг, 25 хожвол Жэрри Слоаныг ардаа орхиж, бүх үеийн гуравдугаарт жагсана.
  • Плэй-оффын цуврал: Түүний удирдлага дор “Спэрс” 21 улирал дараалан (1997-98 -аас 2017-18) хасагдах шатанд шалгарсан нь “Портлэнд”-ийн (1982-83 -аас 2002-03) үзүүлсэн амжилттай тэнцээд буй. Харин ирэх улиралд хасагдах шатанд шалгарвал “Филадельфи 76” багийн 22 жил дараалан (1949-50-аас 1970-71) плей-оффт өрсөлдсөн амжилтыг давтах юм.

NBA: Аваргууд түрүүлэх магадлал өндөр буюу багийн менежерүүдийн таамаг

NBA-гийн албан ёсны цахим хуудас 17 дахь жилээ дараалан 30 багийн ерөнхий менежерүүдийн дунд санал асуулга явууллаа. Өнгөрсөн жил менежерүүдийн 93 хувь нь “Голден Стэйт Уорриорс”-ыг аварга болно гэж таамагласан бол энэ жил тэдний магадлал 87 хувь болон буурчээ. Харин Дорнод бүсийн аваргаар “Бостон Селтикс”-ийг 38 хувь нь нэрлэсэн юм. Ерөнхий менежерүүд 49 асуултад хариулсан бөгөөд өөрийн баг болон тоглогчдод санал өгөх хориотой гэнэ.


Таамаг

  • 2019 оны аварга баг?
  1. Голден Стэйт – 87%
  2. Бостон – 7%
  3. Хьюстон – 7%

Өнгөрсөн жил: Голден Стэйт – 93%

  • Дорнод бүсийн ТОП 4 баг?
  1. Бостон – 38%
  2. Торонто – 26%
  3. Филадельфи – 21%
  4. Милоуки – 7%
  5. Индиана – 6%
  6. Вашингтон – 2%

Өнгөрсөн жил: 86% нь Кливлэндийг түрүүлнэ гэж таамаглаж байв. Тэдний дараа Бостон, Вашингтон, Торонто, Милоуки, Чарлотт болон Майами санал авсан.

  • Өрнөд бүсийн ТОП 4 баг?
  1. Голден Стэйт – 38%
  2. Хьюстон – 29%
  3. Оклахома Сити – 14%
  4. Юта – 11%
  5. Л.А Лэйкерс – 3%
  6. Портлэнд – 2%
  7. Сан Антонио – 2%
  8. Денвер – 1%

Өнгөрсөн жил: Голден Стэйтийг 97 хувь нь бүсээ тэргүүлнэ гэж таамагласан.  Тэдний араас Хьюстон, Сан Антонио, Оклахома Сити, Миннесота болон Портлэнд бичигдэж байв.


Тоглогч

Өнгөрсөн жилийн адил Л.Жэймс болон КД нар үнэ цэнэтэй тоглогч болох магадлал өндөр гэж гарчээ
  • Энэ улирлын үнэ цэнэтэй тоглогч?
  1. Лэброн Жэймс, Л.А. Лэйкерс – 30%
  2. Кевин Дюрант, Голден Стэйт – 27%
  3. Энтони Дэвис, Нью Орленс – 17%
  4. Жэймс Хардэн, Хьюстон – 10%

Бусад санал: Яннис Антетокоунмпо, Милоуки, Стевен Карри, Голден Стэйт, Кайри Өрвинг, Бостон, Кави Леонард, Торонто, Рассел Уэйстбрук, Оклахома Сити

Өнгөрсөн жил: Лэброн Жэймс – 50%

  • Хэрвээ аль нэг тоглогчтой гэрээ байгуулахыг хүсвэл хэнийг сонгох вэ?
  1. Яннис Антетокоунмпо, Милоуки – 30%
  2. Энтони Дэвис, Нью Орленс – 23%
  3. Кевин Дюрант, Голден Стэйт – 20%
  4. Лэброн Жэймс, Л.А. Лэйкерс – 17%
  5. Стевен Карри, Голден Стэйт – 7%
  6. Жоэль Эмбийд, Филадельфи – 3%

Өнгөрсөн жил: Карл Энтони Тоунс – 29%

  • Энэ улиралд “тэсрэх” магадлалтай тоглогч?
  1. Жамал Мюррей, Денвер – 20%
  2. Брэндон Инграм, Л.А. Лэйкерс – 10%
  3. Жэйсон Татум, Бостон – 10%
  4. Аарон Гордон, Орландо – 7%
  5. Кайл Кузма, Л.А. Лэйкерс – 7%
  6. Кави Леонард, Торонто – 7%
  7. Лаури Маркканен, Чикаго – 7%
  8. Дежоунт Мюррей, Сан Антонио – 7%
  9. Бэн Симмонс, Филадельфи – 7%

Бусад санал: Маркель Фулц, Филадельфи, Донован Мичель, Юта, Кэлли Оубр Жуниор, Вашингтон, Жош Ричардсон, Майами, Деннис Смит Жуниор, Даллас, Карл Энтони Тоунс, Миннесота

Өнгөрсөн жил: Карл Энтони Тоунс – 21%

  • Энэ улирлын шилдэг холбон тоглогч?
  1. Стевен Карри, Голден Стэйт – 57%
  2. Рассел Уэйстбрук, Оклахома Сити – 17%
  3. Кайри Өрвинг, Бостон – 10%
  4. Крис Пол, Хьюстон – 10%
  5. Жэймс Хардэн, Хьюстон – 7%

Өнгөрсөн жил: Стевен Карри – 62%

  • Энэ улирлын шилдэг хамгаалагчийн байрлалын тоглогч?
  1. Жэймс Хардэн, Хьюстон – 73%
  2. Клэй Томпсон, Голден Стэйт – 10%
  3. Стевен Карри, Голден Стэйт – 7%

Бусад санал: Девин Бүүкер, Финикс, Пол Жорж, Оклахома Сити, Виктор Оладипо, Индиана

Өнгөрсөн жил: Жэймс Хардэн – 83%

  • Энэ улирлын шилдэг жижиг довтлогч?
  1. Лэброн Жэймс, Л.А. Лэйкерс – 57%
  2. Кэвин Дюрант, Голден Стэйт – 40%
  3. Яннис Антетокоунмпо, Милоуки – 3%

Өнгөрсөн жил: Лэброн Жэймс – 61%

  • Энэ улирлын шилдэг хүчний довтлогч?
  1. Энтони Дэвис, Нью Орленс – 37%
  2. Лэброн Жэймс, Л.А. Лэйкерс – 33%
  3. Кэвин Дюрант, Голден Стэйт – 17%
  4. Яннис Антетокоунмпо, Милоуки – 10%
  5. ЛаМаркус Олдриж, Сан Антонио – 3%

Өнгөрсөн жил: Энтони Дэвис – 41%

  • Энэ улирлын шилдэг төвийн тоглогч?
  1. Энтони Дэвис, Нью Орленс – 40%
  2. Жоэль Эмбийд, Филадельфи – 33%
  3. Карл Энтони Тоунс, Миннесота – 7%

Бусад санал: Яннис Антетокоунмпо, Милоуки, ДеМаркус Казинс, Голден Стэйт, Андре Драммонд, Детройт, Марк Газоль, Мэмфис, Ол Хорфорд, Бостон, Никола Йокич, Денвер

Өнгөрсөн жил: Карл Энтони Тоунс – 28%


Зуны шилжилт, хөдөлгөөн

  • Энэ зун хамгийн ашигтай наймаа хийсэн баг?
  1. Л.А. Лэйкерс – 70%
  2. Торонто – 20%

Бусад санал: Даллас, Индиана, Оклахома Сити

Өнгөрсөн жил: Оклахома Сити – 43%

  • Шинэ багтаа тус, нөлөө үзүүлэх тоглогч?
  1. Лэброн Жэймс, Л.А. Лэйкерс – 97%
  2. Кави Леонард, Торонто – 3%

Өнгөрсөн жил: Пол Жорж – 59%

  • Хамгийн дутуу үнэлэгдсэн тоглогч? 
  1. Тайрек Еванс, Индиана – 13%
  2. ДеМар Дерозан, Сан Антонио – 10%
  3. Жабари Паркер, Чикаго – 10%
  4. Жулис Рэндл, Нью Орленс – 10%
  5. Деннис Шрёдер, Оклахома Сити – 10%
  6. Тревор Ариза, Финикс – 7%
  7. ДеМаркус Казинс, Голден Стэйт – 7%
  8. Айзья Томас, Денвер – 7%

Бусад санал: Эйври Брэдли, ЛА Клипперс, Эд Дэвис, Бруклин, Лука Дончич, Даллас, ДеАндре Жордан, Даллас, Брук Лопес, Милоуки, Люк Мба а Моут, ЛА Клипперс, Де’Энтони Мелтон, Финикс, Жакоб Поелтл, Сан Антонио

Өнгөрсөн жил: Пол Миллсап – 24%

  • Энэ улиралд хамгийн их сайжирсан баг?
  1. Л.А. Лэйкерс – 80%
  2. Даллас – 7%
  3. Финикс – 7%

Бусад санал: Чикаго, Орландо

Өнгөрсөн жил: Миннесота – 69%

  • Энэ зуны хамгийн санаанд оромгүй солилцоо, хөдөлгөөн?
  1. ДеМаркус Казинс Голден Стэйт руу явсан – 35%
  2. Кави Леонард – ДеМар Дерозаны солилцоо – 29%
  3. Пол Жорж багтаа үлдсэн – 19%
  4. Жимми Батлер багаасаа явах хүсэлт өгсөн – 6%

Бусад санал: Кармэло Энтони Хьюстон руу очсон, Лэброн Жэймс Лэйкерст ирсэн, ДеАндре Жордан Далласт очсон нь.

Өнгөрсөн жил: Бостон – Кливлэндийн солилцоо – 45%


Шинэ тоглогч & Легионер

Лука Дончич
  • Энэ улирлын шилдэг шинэ тоглогчийн шагналыг хэн авах вэ?
  1. Лука Дончич, Даллас – 43%
  2. Марвин Баглэй III, Сакраменто – 17%
  3. Уэйнделл Картер Жуниор, Чикаго – 17%
  4. ДеАнде Айтон, Финикс – 13%

Бусад санал: Жарен Жэксон Жуниор, Мэмфис, Кэвин Нокс, Нью Йорк, Коллин Сэкстон, Кливлэнд

Өнгөрсөн жил: Лонзо Болл – 62%

  • Энэ жилийн шинэ тоглогчдоос ойрын таван жилд хэн нь хамгийн шилдэг нь болох вэ?
  1. ДеАндре Айтон, Финикс – 27%
  2. Жарэн Жексон Жуниор, Мэмфис – 27%
  3. Лука Дончич, Даллас – 17%
  4. Марвин Баглэй III, Сакраменто – 13%
  5. Кэвин Нокс, Нью Йорк – 13%
  6. Уэйнделл Картер Жуниор – 3%

Өнгөрсөн жил: Жош Жэксон – 24%

  • Энэ жилийн драфтын сайн “хулгайн бараа” хэн бэ?
  1. Шаи Гилгеоус-Александер (11), ЛА Клипперс – 27%
  2. Святослав Михайлюк (47), Л.А. Лэйкерс – 13%
  3. Уэйнделл Картер Жуниор (7), Чикаго – 10%
  4. Майкл Портер Жуниор (14), Денвер – 10%
  5. Гари Трен Жуниор (37), Портлэнд – 10%
  6. Лука Дончич (3), Даллас – 7%
  7. Кэвин Нокс (9), Нью Йорк – 7%

Бусад санал: ДеАндре Айтон (1), Финикс, Кэвин Хуертер (19), Атланта, Омари Спеллман (30), Атланта, Мориц Вагнэр (25), Л.А Лэйкерс, Лонни Уолкер IV (18), Сан Антонио

Өнгөрсөн жил: Деннис Смит Жуниор – 37%

  • Шилдэг легионер тоглогч хэн бэ?
  1. Яннис Антетокоунмпо, Милоуки – 73%
  2. Кристапс Порзингис, Нью Йорк – 10%
  3. Лука Дончич, Даллас – 7%
  4. Никола Йокич, Денвер – 7%
  5. Марк Газоль, Мэмфис – 3%

Өнгөрсөн жил: Яннис Антетокоунмпо – 69%

  • NBA-д тоглодоггүй шилдэг гадны тоглогч хэн бэ?
  1. Серхио Льулл – 39%
  2. Нандо де Коло – 29%
  3. Алексей Швед – 14%
  4. Яан Веселей – 7%

Бусад санал: Р.Ж Барретт, Андрю Богут, Николо Мели

Өнгөрсөн жил: Лука Дончич – 69%


Хамгаалалт

Руди Гобер өнгөрсөн жил 10 хувийн санал авсан
  • Лигийн шилдэг хамгаалан тоглогч хэн бэ?
  1. Руди Гобер, Юта – 37%
  2. Кави Леонард, Торонто – 37%
  3. Дрэймонд Грин, Голден Стэйт – 17%
  4. Энтони Дэвис, Нью Орленс – 7%
  5. Кэвин Дюрант, Голден Стэйт – 3%

Өнгөрсөн жил: Кави Леонард – 62%

  • Лигийн шилдэг периметр хамгаалагч хэн бэ?
  1. Кави Леонард, Торонто – 60%
  2. Жимми Батлер, Миннесота – 7%
  3. Дрэймонд Грин, Голден Стэйт – 7%
  4. Виктор Оладипо, Индиана – 7%

Бусад санал: Яннис Антетокоунмпо, Милоуки, Эйври Брэдли, ЛА Клипперс, Кэвин Дюрант, Голден Стэйт, Жру Холидэй, Нью Орленс, Андре Роберсон, Оклахома Сити, Клэй Томпсон, Голден Стэйт

Өнгөрсөн жил:  Кави Леонард – 72%

  • Будагтай талбайн шилдэг хамгаалагч хэн бэ?
  1. Руди Гобер, Юта – 80%
  2. Энтони Дэвис, Нью Орленс – 10%

Бусад санал: Дрэймонд Грин, Голден Стэйт, Дуэйт Ховард, Вашингтон, ДеАндре Жордан, Даллас

Өнгөрсөн жил: Руди Гобер – 66%

  • Олон талын авьяастай хамгаалагч хэн бэ?
  1. Дрэймонд Грин, Голден Стэйт – 53%
  2. Кави Леонард, Торонто – 30%
  3. Лэброн Жэймс, Л.А. Лэйкерс – 7%

Бусад санал: Яннис Антетокоунмпо, Милоуки, Жимми Батлер, Миннесота, Маркус Смарт, Бостон

  • NBA-гийн шилдэг хамгаалалттай баг?
  1. Юта – 45%
  2. Бостон – 34%
  3. Голден Стэйт – 17%
  4. Оклахома Сити – 3%

Өнгөрсөн жил: Голден Стэйт – 55%


Дасгалжуулагч

Брэд Стивенсийг Грэгг Поповичоос илүүд үзэв
  • Лигийн шилдэг ахлах дасгалжуулагч хэн бэ?
  1. Брэд Стивенс, Бостон – 47%
  2. Грэгг Попович, Сан Антонио – 30%
  3. Майк Д’Энтони, Хьюстон – 7%
  4. Стив Керр, Голден Стэйт – 7%

Бусад санал: Рик Карлисл, Даллас, Куин Шнайдер, Юта, Терри Стоттс, Портлэнд

Өнгөрсөн жил: Грэгг Попович – 82%

  • Довтолгооны шилдэг дасгалжуулагч хэн бэ?
  1. Стив Керр, Голден Стэйт – 40%
  2. Майк Д’Энтони, Хьюстон – 23%
  3. Брэд Стивенс, Бостон – 20%
  4. Куин Шнайдер, Юта – 13%
  5. Терри Стоттс, Портлэнд – 3%

Өнгөрсөн жил: Стив Керр – 59%

  • Хамгаалалтын шилдэг дасгалжуулагч хэн бэ?
  1. Куин Шнайдер, Юта – 33%
  2. Брэд Стивенс, Бостон – 30%
  3. Грэгг Попович, Сан Антонио – 13%
  4. Стив Керр, Голден Стэйт – 7%
  5. Том Тибодеу, Миннесота – 7%

Бусад санал: Стив Клиффорд, Орландо, Нэйт МкМиллан, Индиана, Эрик Споелстра, Майами

Өнгөрсөн жил: Грэгг Попович – 41%

  • Шилдэг туслах дасгалжуулагч хэн бэ?
  1. Рон Адамс, Голден Стэйт – 17%
  2. Эттор Мессина, Сан Антонио – 13%
  3. Дан Бюрк, Индиана – 7%
  4. Крис Финч, Нью Орленс – 7%
  5. Адриан Гриффин, Торонто – 7%
  6. Жая Ларранага, Бостон – 7%
  7. Жая Триано, Чарлотт – 7%

Өнгөрсөн жил: Рон Адамс – 21%

  • Одоо тоглож буй тоглогчдоос хэзээ нэг өдөр шилдэг дасгалжуулагч болох магадлалтай нь хэн бэ?
  1. Крис Пол, Хьюстон – 25%
  2. Сэй Жи. МакКоллум, Портлэнд – 7%
  3. Жамеер Нелсон, чөлөөт тоглогч – 7%
  4. Ражон Рондо, Л.А. Лэйкерс – 7%
  5. Гарретт Тэмпл, Мэмфис – 7%

Бусад санал: Стивен Адамс, Оклахома Сити, Жэй Жэй Бареа, Даллас, Винс Картер, Атланта, Майк Конли, Мэмфис, Жарэд Дадлэй, Бруклин, Ману Жинобили, Жаррэт Жак, Нью Орленс, Кайл Корвер, Кливлэнд, Уэйсли Маттьюс, Даллас, Т.Ж МакКоннелл, Филадельфи, Ж.Ж Рэдик, Филадельфи, Фрэд ВанВлеет, Торонто, Кэмба Уолкер, Чарлотт

Өнгөрсөн жил: Крис Пол – 39%

Монголын баг Залуучуудын ДАШТ-д оролцоно

Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3 төрөлд энэ жилээс анх удаа U23 буюу залуучуудын ДАШТ зохиогдох болсон билээ. Анхны тэмцээнийг БНХАУ-ын Шиань хотод зохион байгуулахаар болж, эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөхөд бэлэн болов.

Хэсгийн шатны тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, энэ сарын 6-нд хүртэл үргэлжлэх бөгөөд хэсэг тус бүрээ тэргүүлсэн хоёр баг хасагдах шатанд шалгарч, шөвгийн наймаас шигшээ тулаан хүртэл өрсөлдөнө. Хасагдах шатны тоглолт энэ сарын 7-нд болох аж.

Эрэгтэй баг


  • Хэсэг А: Латви, Монгол, Эстони, Унгар, Индонез
  • Хэсэг Б: ОХУ, Нидерланд, Франц, Кыргыз, Египет
  • Хэсэг С: Серб, Словен, БНХАУ, Туркменистан, Филиппин
  • Хэсэг Д: Япон, Румын, Украин, Чех, Тайвань

Эмэгтэй баг


  • Хэсэг А: БНХАУ, Унгар, Румын, Герман, Уганда
  • Хэсэг Б: Украин, Нидерланд, Индонез, Казахстан, Беларусь
  • Хэсэг С: Франц, Монгол, Япон, Чех, Аргентин
  • Хэсэг Д: ОХУ, Андора, Иран, Шри Ланк, Малайз

Манай эрэгтэй шигшээд Ариунбаатарын Сүхбат, Очирбатын Эрдэнэцогт, Онолбаатарын Энхбаатар, Пүрэвсүрэнгийн Мөнх-Оргил нар багтсан бол эмэгтэй шигшээд Батсүрэнгийн Нандинцэцэг, Ганбатын Минжин, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нар оролцох юм.

Эрэгтэй шигшээ баг чансаагаар зургаад, эмэгтэй баг чансаагаар дөрөвдүгээрт жагссан.

Эрэгтэй багийн хуваарь:

X/3 – 14:20 цагт Монгол – Унгар

X/3 – 16:00 цагт Монгол – Латви

X/5 – 13:40 цагт Монгол – Эстони

X/5 – 15:40 цагт Монгол – Индонез

Эмэгтэй багийн хуваарь:

X/4 – 14:20 цагт Монгол – Аргентин

X/4 – 16:00 цагт Монгол – Франц

X/6 – 14:20 цагт Монгол – Япон

X/6 – 16:00 цагт Монгол – Чех

Жимми Батлер багаасаа явах хүсэлт өгөв

“Миннесота Тимбэрволвес”-ийн хамгаалагч Жимми Батлер багаасаа явах хүсэлт өгсөн гэнэ. Түүнтэй ирээдүйнх нь талаар ярилцахаар Лос Анжелест очсон албаны хүмүүст тэр ийм хариулт өгсөн бололтой. Тэр ч бүү хэл очихоор сонирхож байгаа гурван багийн нэрийг зарласан байна. Ж.Батлерын хувьд “Бруклин Нэтс”, “Нью Йорк Никс” болон “Лос Анжелес Клипперс”-т очих хүсэлтэй байгаагаа зарласан гэнэ.

Гэхдээ “Миннесота”-гийн зүгээс түүнийг зүгээр алдахыг хүсэхгүй байгаа юм. Тэд гол тоглогчоо багтаа үлдээж, хасагдах шатанд өрсөлдөхийн тулд бүхнийг хийхээр төлөвлөсөн бололтой.

“Никс”-ийн Ерөнхийлөгч Стив Миллс өнгөрсөн даваа гаригт хөгжөөн дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэр ямар нэг солилцоо хийх бодолгүй гэж ярьсан юм.

Үүнээс гадна Ж.Батлер очихыг хүсч буй багийнхаа тоонд “Лос Анжелес Лэйкерс”-ийг оруулаагүй нь олны анхаарлыг татав.

Өнгөрсөн долдугаар сард Ж.Батлер багийнхаа залуу ододтой таарамжгүй харилцаатай болсон талаар хэвлэлд гарсан. Тодруулбал, Карл Энтони Тоунстай муудалцсан талаар мэдээлж байв. Баттай мэдээлэл гараагүй ч “Бостон Селтикс”-ийн холбогч Кайри Өрвингийн хамтаар, Дорнод бүсэд бас нэгэн супер баг босгох талаар ч ярилцсан гэх сураг бий. Учир нь Ж.Батлер, К.Өрвинг хоёр 2019 оны зун чөлөөт тоглогч болно. Ж.Батлер энэ жил 18.7 сая “ногоон”-ы цалин авах юм.

Элтон Брэнд “Филадельфи 76” багийн ерөнхий менежер болов

Бүтэн зуны турш ерөнхий менежергүй зүтгэсэн “Филадельфи 76” баг хайсан зүйлээ олсон бололтой. Тус клубийн удирдлагууд багийнхаа ирээдүйг довтлогч асан Элтон Брэндэд даатгав.

“Филадельфи”-гийн удирдлагууд болон ахлах дасгалжуулагч Брэтт Браун нар олон хүнтэй цаг товлож, уулзсан. Эцэст нь тэдэнд Элтон Брэндийн ярилцлага таалагдсан гэнэ. Өдгөө 39 настай Э.Брэнд өнгөрсөн жил “G” лигийн “Делавар” хотын багт ерөнхий менежерээр ажиллаж байхдаа удирдлагуудаас онц дүн авч, сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчийн албанд очих эсэх талаар ярилцаж байсан юм.

Э.Брэнд 2016 онд сагсан бөмбөгөө орхисон. Ийнхүү хоёр жилийн хугацаанд арын албанд хурдацтай дэвшиж, томоохон албан тушаалд очлоо.

“Филадельфи”-гийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд “Юта Жазз”-ын туслах менежер Жастин Заник, “Хьюстон Рокитс”-ын дэд ерөнхийлөгч Герссон Росас, “Голден Стэйт Уорриорс”-ын туслах менежер Ларри Харрис нарын олон хүн ярилцлагад орсон юм.

 

Дуэйн Уэйдийн “Сүүлийн бүжиг”…

“Майами Хит”-ийн хамгаалагч Дуэйн Уэйд 16 дахь улиралдаа тоглохоор боллоо.

Өдгөө 36 настай Д.Уэйд энэ талаар “Сүүлийн бүжиг” нэртэй видео бичлэгээр албан ёсоор зарлаж, “Майами Хит” багтаа сүүлийн удаа зүтгэхээр болсноо мэдэгдэв.



Д.Уэйд энэ улиралд зөвхөн “Майами Хит” багтаа үлдэж, эндээ нэг улирал зүтгээд өмсгөлөө хананд өлгөхөөр шийдсэн аж. Өнгөрсөн улиралд “Кливлэнд Кавальерс” болон “Майами Хит” хоёр багт сэлгээнээс талбайд гарахдаа 11.4 оноо, 3.4 оновчтой дамжуулалт, 3.8 самбар дунджилсан.

Харин хасагдах шатанд 16.6 оноо, 3.6 оновчтой дамжуулалт, 4.2 самбар дунджилсан юм.



Өнгөрсөн улирлын хасагдах шатны үеэр Д.Уэйд их спортоо орхих цаг ойрхон байгаа талаар сэтгүүлчдэд ярьж байсан ч дахин нэг улирал зүтгэхээр боллоо.

 

Хөвгүүд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн U18 насны ангилалд манай өсвөрийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын хөвгүүд болон охидын баг анх удаа хүч сорьсон юм.

Хөвгүүдийн баг урьдчилсан  шатанд Иран, Хонконг, Узбекистан, Гуамын шигшээг хожиж, үндсэн тэмцээндээ оролцох эрх авсан. Улмаар хэсгийн шатанд Йордан, Индонезийг тус бүр хожоод шөвгийн наймд тунаж үлдсэн аж.

Хасагдах шатанд Кыргызийн багийг 21:14-өөр буулган авсан ч энэ тэмцээнд түрүүлсэн Шинэ Зеландын багт 21:14-өөр ялагдсан.

Ингээд хүрэл медалийн төлөө энэ тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байсан Катарын багтай өрсөлдөж, 21:12-оор илт давамгайлснаар анх удаа өсвөрийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Харин Шинэ Зеландын хөвгүүд шигшээд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга БНХАУ-ын багийг 22:15-аар буулган авч, анх удаа түрүүллээ.

Тус тэмцээний шилдэг гурван тоглогчийн нэгээр Г.Ган-Эрдэнэ нэрлэгдсэн юм. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан билээ.

Манай тамирчдын тэмцээн дуусах болоогүй. Ирэх аравдугаар сард Аргентинийн Буэнес Айрес хотод Залуучуудын олимп болох бөгөөд энэ тэмцээнд 3х3-ын хөвгүүд оролцох юм.

Энтони Дэвис шинэ агенттай болно

NBA-гийн од Энтони Дэвис өөрийн бизнесийн төлөөлөгч Тад Фоучертай гэрээгээ цуцаллаа. Эх сурвалжийн мэдээлснээр Э.Дэвис шинэ агенттай болохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ жагсаалтыг “Klutch Sports”-ын Рич Пол тэргүүлж байна. Т.Фоучер бол Рассел Уэйстбрукийн төлөөлөгч гэдгээрээ олонд танигдсан хүн. Харин түүнийг Р.Полтой харьцуулахад ялгаатай. Учир нь Р.Пол төлөөлөгчдийн ертөнцөд маш нэр хүндтэй нэгэн. Түүний хамгийн том үйчлүүлэгч нь Лэброн Жэймс. Мөн Жон Уолл, Эрик Бледсо, Бэн Симмонс нарын төлөөлөгч юм.

Р.Пол сагсан бөмбөгийн ертөнцөд нөлөөтэй нэгэн. Л.Жэймсийг “Кливлэнд” руу буцах сэдлийг өгсөн нууц ноёнтон хэмээгддэг. Тэрбээр 2012 онд өөрийн агентын компаниа байгуулж, тэр цагаас хойш энэ ертөнцөд нэр хүндтэй, бас хурдацтай өсч яваа залуу агент юм.

Харин Э.Дэвисийн хувьд 2020 оны зун чөлөөт агент болох шинжтэй. Өдгөө 25 настай төвийн тоглогч 2018-19 оны улиралд 25.4 сая ам.долларын цалин авах бол 2019-20 онд 27 саяыг, дараа жил нь 28.7 сая “ногоон” авах гэрээтэй ч сүүлийн жилээ өөрөө шийдэх боломжтой юм.

 

Японы дөрвөн тоглогч эрхээ нэг жилээр хасууллаа

Ёс зүйн алдаа гаргаж, Азийн наадмаас хөөгдсөн Японы эрэгтэй сагсан бөмбөгийн багийн гишүүд болох Такүя Хасимото, Кэйта Имамүра, Юяа Нагаяоши, Такүма Сато нарыг гэртээ ирсэн даруйд Японы сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Юко Мицүяа угтан авч, бүтэн жилээр тэмцээнд оролцохыг нь хориглосон тушаал буулгав. Эдгээр тамирчид бэлтгэлд хамрагдаж болох хэдий ч албан ёсны тэмцээнд оролцох эрхгүй аж.

Түүнчлэн тамирчдын гурван сарын цалингийн 10 хувийг суутгахаа Ю.Мицүяа мэдэгджээ.

Японы сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал зохион байгуулж, хэрэг хийсэн гэх дөрвөн тоглогчоос тайлбар авсан байна. Тэд тоглолтын дараа гадуур зугаалж, наргиж цэнгэсэн, нутгийн биеэ үнэлэгч эмэгтэйчүүдтэй зугаацсан гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт хүссэн юм.

Тоглогчид өнгөрсөн наймдугаар сарын 16-нд Катарыг 82:71-ээр хожсоны дараа ийм хэрэг үйлджээ. Шигшээ багийн зүгээс тэдний гэртээ харих зардлыг өөрсдөөр нь гаргаж, улсын зардлыг хэмнэж байгаагаа мэдэгдсэн юм.

Япончууд үлдсэн найман тоглогчтой тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн бөгөөд шөвгийн наймд Ираны багт 93:67-гоор хожигдсон.

Эмэгтэй сагсчид Тайландын багт хоёр дахиа хожигдлоо

Азийн наадмын сагсан бөмбөгийн хасагдах шатанд шалгарсан Монголын эмэгтэй баг өнөөдөр Тайландын эсрэг тоглов. Хожсон нь тавдугаар байрын төлөө үзэлцэх тус тоглолтод 80:51-ээр Тайландын баг илүүрхлээ.

Монголын шигшээ багаас М.Булбул 11, Б.Өнөрзаяа 10, А.Хулан 10 оноо авч тэргүүлсэн бол Тайландаас Пенпан Ютанан 14, Супира Кланбут 14, Канокван Пражуапсук 14 оноо авчээ.

Хэдийгээр хожигдсон ч манай тамирчдын хувьд тэмцээн дуусах болоогүй. Одоо долдугаар байрны төлөө Казахстан – Индонезийн хожсонтой нь ирэх наймдугаар сарын 31-нд 11:00 цагаас өрсөлдөх юм.

3х3-ын охид, залуус хэсгээсээ гарсангүй

23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдсөн манай залуус хэсгээсээ гарсангүй. Залуучуудын шигшээ хэсэгтээ БНСУ, Тайвань, Киргиз, Бангладештай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтоо Тайваньд 15:19-өөр дийлдсэн манай залуус Киргиз болон Бангладешийг дараалан хожсон ч хэсгийн сүүлийн тоглолтод БНСУ-ын залууст 21:9-өөр хожигдож, дөрөв тоглохдоо 15.8 оноо дунджилсан үзүүлэлттэй хоцорлоо. Энэ хэсгээс БНСУ-ын баг нэг ч хожигдоогүй бол Тайванийн шигшээ баг нэг ялагдсан үзүүлэлтээр хасагдах шатанд орсон.

Хасагдах шатанд БНХАУ – Катар, БНСУ – Казахстан, Иран – Тайвань, Япон – Тайландтай таарлаа.

Эмэгтэй 3х3-ын баг хэсэгтээ Япон, Тайваньд хожигдоод Балбыг ялсан үзүүлэлтээр мөн л хасагдах шатанд шалгарсангүй.

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг хасагдлаа

Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг талбайн эзэн Индонезтой шийдвэрлэх тоглолт хийсэн ч харамсалтай нь, дараагийн шатанд шалгарахад хоёр оноо дутлаа. Энэ тоглолтод долоон оноогоор илүү хожсон тохиолдолд Монголын шигшээ баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч эцсийн үр дүн 74:69-өөр өндөрлөсөн тул бид гэртээ харих болж, Индонезийн шишээ баг БНХАУ-ын багтай дараагийн шатанд өрсөлдөх боллоо.

Тоглолтын дундуур манай сагсчид санаачилгыг гартаа авч, 18 оноогоор хол тасарсан ч төгсгөлд тааруу тоглолт үзүүлээд таван оноогоор хожсон нь хангалтгүй үзүүлэлт болов.

Эхний хагаст индонезчууд дөрвөн оноогоор илүүрхсэн ч хоёрдугаар үед манай тамирчид 15 оноогоор хожсон юм. Ялангуяа Т.Санчир хоёр удаа дараалан гурваас амжилттай гүйцэтгэж, баг нь 10 оноо дараалан авч, оноогоор холдож эхэлсэн. Индонезчууд оноог ойртуулахыг хичээсэн ч энэ үеийн төгсгөл манайхны давамгайллаар өндөрлөсөн юм.

Гуравдугаар үед Монголын баг онооны тэргүүллээ улам холдуулж, 55:37 буюу 18 оноогоор тасарч эхэлсэн. Гэхдээ үеийн төгсгөлөө хийж чадсангүй. Б.Билгүүн гуравдугаар үе дуусах дөхөхөд дараалан хоёр алдаа хийж, нийт алдаа тав болсноор сэлгээнд суулаа. Түүний эзгүйд багийн хамгаалалт нурж, довтолгоо ч эзгүйрч эхэлсэн. Үр дүнд нь олон онооны зөрүүгээ хадгалж чадаагүй.

Б.Билгүүний хамгаалалт байхгүй болсноор Индонезийн америк легионер Андре Жонсонг зогсоох тоглогч манайд өөр байсангүй. Тэрбээр багтаа тун чухал дөрвөн оноог авч, багаа дараагийн шатанд шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэв. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Т.Санчираар гурваас шидүүлсэн. Хэрвээ энэ шидэлт орсон бол Т.Санчир баатар болж, Монголын баг дараагийн шатанд шалгарах байв. Гэвч гурван хамгаалагчийн эсрэг зүтгэж шидсэн нь түүний шидэлт дутаж, довтолгооны самбараас авсан ч Б.Болдбаатар гурваас шидэхийн оронд хоёр оноо авсан. Цаг дуусахад 2.2 секунд үлдсэн үед Б.Болдбаатар ийм шийдвэр гаргасан нь багаа хөөдсөн явдал болов. Уг нь манайд хоёр бус гурван оноо л хэрэгтэй байсан юм.

Шийдвэрлэх тоглолтод Т.Санчир 28 оноо+10 самбар, 17 оноо+6 самбараар багтаа тусалж, эсрэг багаас гурван тоглогч 10-аас дээш оноо авсан үзүүлэлттэй дууслаа.