Монгол улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцсон бөгөөд тэр нь 3×3 сагсанбөмбөгийн төрөл байсан. Тэгвэл энэхүү түүхэн үйл явдлыг залгасан нэгэн сайхан мэдээ албан ёсоор зарлалаа.
Ирэх аравдугаарын сарын 11-15 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 23 хүртэлх насныханы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдохоор болжээ.
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ FIBA ерөнхий нарийн бичгийн дарга З.Андреастай хамтаар 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэх үеэр тус тэмцээнийг зохион байгуулах гэрээг үзэглэжээ.
Бид энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсондоо туйлын баяртай бас их бахархалтай байна. Цаашид олон улсын чанартай олон тэмцээн, арга хэмжээг зохион байгуулахад бэлэн гэдгийг харуулж өглөө. Монгол улс Токио 2020 олимпот энэ төрлөөр анх оролцлоо, О.Хулан монгол улсын түүхэнд анх удаа олимпын нээлтийн туг бариж алхсан эмэгтэй тамирчин боллоо. Эдгээр үйл явдал 3×3 сагсан бөмбөгийн үзэгч, хөгжөөн дэмжигчдэд маш их таалагдаж, бахархах сэтгэлийг төрүүлж өгсөн.
Монголын 3×3 сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав
Монгол улсын хувьд өмнө нь 2017 оны FIBA 3×3 Ази тивийн АШТ, 2019 онд FIBA 3×3 U18 ДАШТ зохион байгуулсан туршлагатай.
Монгол улс нь 3×3 төрлөөр дамжуулан улс орнуудад сагсан бөмбөгийн спортыг өргөн дэлгэрүүлж, хурдацтай хөгжүүлж болдог гэдгийг харуулж тод жишээ болсоор байна.
FIBA ерөнхий нарийн бичгийн дарга З.Андреас
23 хүртэлх насны дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй багууд Улаанбаатар хотод цугларч, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлэх болно.
Өдгөө гурав дахь удаагаа зохиогдох тус тэмцээнд ОХУ-ын эрэгтэй баг хоёр удаа түрүүлээд байгаа бол эмэгтэйчүүдийн төрөлд 2018 онд ОХУ, 2019 онд Япон улсын багууд тус тус түрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: fiba.basketball