Tag: Лэброн Жэймс

NBA: Тамирчид вакцинд итгэхгүй байна

АНУ-д өнгөт арьст алдартай тамирчдын дунд титэм вирусын эсрэг вакцинд үл итгэх байдал газар авч байгаад мэргэжилтнүүд санаа зовниж байна.

NBA-гийн гол дүр Лэрбон Жэймс бол нийгмийн идэвхтэй хүмүүсийн нэг. Ялангуяа өнгөт арьст иргэдийн эрх ашиг, хүний эрхийн талаар сүүлийн үед бүр ч их ярих болсон билээ. Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, хууль сахиулагчдын гарт амиа алдсан Трэйвон Мартин, Жорж Флойд, Бреонна Тэйлор болон эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн иргэдийн дуу хоолой нь болдог нэгэн юм.

Л.Жэймс саяхан тэрбумтан Жон Хенригийн “Фэнвэй спорт”-д хувьцаа эзэмших болсноор MLB-гийн “Бостон Редсокс” багийн эздийн нэг болсон юм. Ингэснээр “Хаан” Жэймс өнгөт арьстнуудын эсрэг үзлийг бага ч болов багасгаж чадна гэж найдаж буйгаа илэрхийлсэн.

Гэхдээ Леброн ковид 19-ын вакцины талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй юм. Энэ сарын эхээр болсон Бүх Оддын тоглолтын үеэр түүнээс вакцин хийлгэх талаар сэтгүүлчид тодруулахад “Энэ бол хувийн асуудал” хэмээн хариулахаас эрс татгалзсан удаатай.

АНУ-д хийсэн судалгаагаар хар арьстнуудын дунд ковидын вирусээр нас баралтын хувь хамгийн өндөр байгаа аж. Гуравдугаар сарын 7-ноос хойш хийсэн судалгаагаар 100 мянган хүн тутамд 178 өнгөт арьстнууд нас барсан бол цагаан арьстнуудад 124 хүн нөгөө ертөнцөд очсон гэнэ.

Түүнчлэн иргэдийн дунд хийсэн судалгаагаар ч африк-америкчууд вакцинд итгэхгүй байгааг харуулсан билээ.

Тиймээс Брихэм болон Харвардын их сургуулийн багш, доктор Абраар Каран нэр хүндтэй тамирчдыг вакцинд итгэл хүлээлгэж, бусаддаа нөлөөлөхийг ятгаж байна.

NBA-гийн домгууд болох Карим Абдул Жаббар, Билл Рассель нар вакцинд хамрагдсан боловч залуу тамирчдын зарим нь үүнд итгэхгүй байгаагаа ил тод зарласан. Тодруулбал, “Голден Стэйт Уорриорс” багийн довтлогч Андрью Уиггинс болон түүний багийн хамтрагч Кент Бэйзмор нар вакцин тариулах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн юм.

NBA-гийн комиссар Адам Сильвер тоглогчдыг вакцинд хамрагдах эсэх нь тэдний хувийн асуудал гэдгийг тодотгоод ихэнх нь хувийн хариуцлагаа ухамсарлана гэж найдаж байгаагаа хэлсэн билээ. Одоогоор “Лос Анжелес Лэйкерс” багийн зарим гишүүд вакцин тариулсан бөгөөд “Атланта Хоукс”, “Нью Орленс Пеликанс”, “Портлэнд Трэйлблазерс”, “Майами Хит” багийн бүх тамирчид вакцинд хамрагдсан гэдгээ олон нийтэд зарласан.

NBA: Эцсийн цэгийг хатгадаг ТОП 10 тоглогч

“Buzzer-beater” буюу цаг дуусахтай зэрэгцэн хожлын шидэлт хийх бол сагсан бөмбөгийн хамгийн үзүүштэй хэсгийн нэг. Гэвч үүнийг тоглогч бүр хийж чадахгүй, цөөхөн хэдэн тоглогчид л багаа ялалтад хүргэсэн байдаг.

Эсрэг багийнхаа 48 минутын хичээл зүтгэлийг төгсгөлийн ганц шидэлтээр шийднэ гэдэг маш хэцүү даваа гэдэг нь ойлгомжтой. Ингээд NBA-гийн түүхэнд хамгийн олон удаа эцсийн цэгийг тавьсан топ 10 тоглогчийг танилцуулья.


10. Андре Игоудала

Хожлын шидэлт: 5

  1. 2006.1.22: Филадельфи – Миннисота
  2. 2007.12.22: Филадельфи – Мэмфис
  3. 2009.03.17: Филадельфи – Лэйкерс
  4. 2013.11.14: Голдэн Стэйт – Оклахома
  5. 2014.01.03: Голдэн Стэйт – Атланта

9. Гилберт Аренас

Хожлын шидэлт: 5

  1. 2004.04.09: Вашингтон – Филадельфи
  2. 2005.05.04: Вашингтон – Чикаго (Плэй офф)
  3. 2007.01.03: Вашингтон – Милоуки
  4. 2007.01.15: Вашингтон – Юта
  5. 2007.03.21: Вашингтон – Сеатл

8. Винс Картэр

Хожлын шидэлт: 5

  1. 2000.03.01: Торонто – Бостон
  2. 2000.03.08: Торонто – Клиппэрс
  3. 2007.01.29: Нью Жэрси – Юта
  4. 2009.01.02: Нью Жэрси – Атланта
  5. 2014.04.26: Даллас – Сан Антонио (Плэй офф)

7. Кэвин Гарнэтт

Хожлын шидэлт: 5

  1. 2000.04.10: Миннисота – Детройт
  2. 2000.12.07: Миннисота – Клиппэрс
  3. 2007.01.05: Миннисота – Филадельфи
  4. 2007.03.25: Миннисота – Портлэнд
  5. 2009.11.22: Бостон – Нью Йорк Никс

6. Дуэйн Уэйд

Хожлын шидэлт: 5

  1. 2004.11.19: Майами – Юта
  2. 2005.03.15: Майами – Нью Йорк
  3. 2007.12.22: Майами – Юта
  4. 2009.03.09: Майами – Чикаго
  5. 2019.02.27: Майами – Голдэн Стэйт

5. Пол Пирс

Хожлын шидэлт: 7

  1. 2000.12.10: Бостон – Дэнвэр
  2. 2001.11.27: Бостон – Майами
  3. 2004.11.10: Бостон – Портлэнд
  4. 2006.03.07: Бостон – Вашингтон
  5. 2006.12.09: Бостон – Нью Жэрси
  6. 2010.12.09: Бостон – Майами (Плэй офф)
  7. 2015.05.09: Вашингтон – Атланта (Плэй офф)

4. Лэброн Жэймс

Хожлын шидэлт: 7

  1. 2009.01.23: Кливлэнд – Голдэн Стэйт
  2. 2009.05.22: Кливлэнд – Орландо (Плэй офф)
  3. 2013.05.22: Майами – Индиана (Плэй офф)
  4. 2015.05.10: Кливлэнд – Чикаго (Плэй офф)
  5. 2018.02.07: Кливлэнд – Миннисота
  6. 2018.04.25: Кливлэнд – Индиана (Плэй офф)
  7. 2018.05.05: Кливлэнд – Торонто (Плэй офф)

3. Жоү Жонсон

Хожлын шидэлт: 8

  1. 2007.12.06: Атланта – Миннисота
  2. 2010.03.19: Атланта – Чарлотт
  3. 2012.12.14: Бруклин – Детройт
  4. 2013.02.19: Бруклин – Милоуки
  5. 2013.11.15: Бруклин – Финикс
  6. 2014.01.02: Бруклин – Оклахома
  7. 2016.02.08: Бруклин – Дэнвэр
  8. 2017.04.15: Юта – Клиппэрс (Плэй офф)

2. Коби Брайант

Хожлын шидэлт: 8

  1. 2002.02.22: Лэйкерс – Чарлотт
  2. 2003.04.04: Лэйкерс – Мэмфис
  3. 2003.12.19: Лэйкерс – Дэнвэр
  4. 2004.04.14: Лэйкерс – Портлэнд
  5. 2006.04.30: Лэйкерс – Финикс (Плэй офф)
  6. 2009.12.04: Лэйкерс – Майами
  7. 2009.12.16: Лэйкерс – Милоуки
  8. 2010.01.01: Лэйкерс – Сакрамэнто

Майкл Жордан

Хожлын шидэлт: 9

  1. 1989.05.07: Чикаго – Кливлэнд (Плэй офф)
  2. 1990.11.13: Чикаго – Юта
  3. 1992.11.11: Чикаго – Детройт
  4. 1993.05.17: Чикаго – Кливлэнд (Плэй офф)
  5. 1995.03.25: Чикаго – Атланта
  6. 1997.02.11: Чикаго – Чарлотт
  7. 1997.06.01: Чикаго – Юта (Плэй офф)
  8. 1998.02.13: Чикаго – Атланта
  9. 2002.01.31: Вашингтон – Кливлэнд

Зарим товч мэдээлэл:

  • Лэброн Жэймс хасагдах шатанд таван удаа хожлын шидэлт хийснээр тэргүүлдэг бол араас нь М.Жордан , Пол Пирс 2 Коби болон Жоү Жонсон тус бүр нэг удаа багаа хожилд хөтөлж байв.
  • 1974 онд Бэрри Клеменс хэмээх тоглогч сэлгээнээс сүүлийн хоёр минутад талбайд гараад хожлын шидэлт хийсэн түүхтэй.
  • “Бостон Селтикс” болон “Детройт Пистонс” баг хамгийн олон удаа хожлын шидэлтийн “хохирогч” болжээ. Тус бүр 39 тоглолт ийм ялагдлаар дууссан аж.
  • Элдэн Кэмпбэлл хэмээх тоглогч нэгэн тоглолтод 10 удаа шидээд 1 оруулжээ. Хачирхалтай нь түүний оруулсан ганц шидэлт тоглолтын цэгийг тавьсан аж. Үүгээрээ тэр хамгийн бага хувьтай шидээд хожлын шидэлт гүйцэтгэсэн тоглогч болж, түүхэнд үлдсэн юм.
  • Пол Пирс 7 удаа хожлын шидэлт оруулаад зогсохгүй хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогч аж. Оновчтой дамжуулалтаар нь тооцвол П.Пирс 12 (7 ш/5 о.д) гэсэн тоогоор тэргүүлэх бол М.Жордан (9 ш/1 о.д), К.Брайант (8 ш/0 о.д), В.Картэр (5 ш/3 о.д), Л.Жэймс (7 ш/1 о.д), Ж.Жонсон (8 ш/0 о.д) бичигдэх юм.

NBA: Лэброн Жэймс дугаараа солино

Алдарт Лэброн Жэймс замналынхаа турш №23 дугаараа хоёр дахь удаагаа солих болов. Тэрбээр Энтони Дэвист энэ дугаараа “бэлэглэж”, өөрөө №6 дугаартай талбайд гарна.

“Лос Анжелес Лэйкерс” баг албан ёсоор Энтони Дэвисийг авлаа. “Нью Орленс Пеликанс” солилцоог хүлээн зөвшөөрөөд хоёр долоо хоногийн дараа албан ёсоор баталсан юм. Учир нь тэр дор нь наймааг хийсэн бол “Лэйкерс”-ийн цалингийн цэс дахин нэг од тоглогч авчрахад хүрэлцэхгүй байлаа.

Мо Вагнер, Исаак Бонга, Жемеррио Жонс нарыг “Вашингтон Визардс” руу илгээж, үүн дээр 2022 оны хоёрдугаар бүсийн эрх нэмэгджээ. Харин “Визардс” дээрх гурван тоглогчийг аваад “Пеликанс” руу бэлэн мөнгө илгээснээр гурван багийн хооронд солилцоо явагдаж, Э.Дэвис албан ёсоор “Лэйкерс”-ийн бүрэлдэхүүнд багтлаа. Солилцоог долдугаар сарын 6-нд албан ёсоор батлах болно.

Үүн дээр нэмээд Э.Дэвис солилцооноос ирэх 4 сая “ногоон”-оо авахгүй байх тохироо хийснээр “Лэйкерс” 32 сая ам.долларын цалингийн зай гаргав. Үүний ачаар тэд макс гэрээ буюу цалингийн дээд хязгаарыг тоглогчдод санал болгох боломжтой болсон. Кавай Леонард, Кайри Өрвинг, Жимми Батлер нарт 32.7 саяыг, Д’Анжело Расселлд 27.3 саяыг өгөх боломжтой гэсэн үг.

Шинэ тоглогчтой болох аян зөвхөн од тоглогчоор хязгаарлагдахгүй. Одоогоор “Лэйкерс”-ийн бүрэлдэхүүнд албан ёсны гэрээтэй дөрвөн тоглогч бий. Үүн дээр энэ жилийн драфтын №46-гаар сонгож авсан Тален Хортон Такер нэмэгдэнэ.

Э.Дэвисийн солилцоо нааштай болсон энэ үед Лэброн Жэймс өөрийн №23 дугаараа шинэхэн хамтрагчдаа өгч, өөрөө №6 дугаартай тоглох гэнэ. Э.Дэвис ахлах сургуулиасаа хойш №23 дугаартай талбайд гарсан. Харин Л.Жэймсийн хувьд “Майами Хит” багт дөрвөн жил болохдоо №6 дугаартай байлаа.

NBA: Энэ улиралд хувийн рекордоо ахиулах тоглогчид

Лэброн Жэймс, Дирк Новицки, Винс Картер, Стефен Карри, Рассел Уэйстбрук, Крис Пол, Кармэло Энтони, Дуэйт Ховард болон Грэгг Попович. Ихэнх нь Алдрын танхимд багтахад гайхахааргүй агуу түүхтэй хүмүүс. Энэ улиралд ч тэд тус бүрийн багтаа өөрийн үүргээ гүйцэтгэхээс гадна цаасан дээр бичигдэх хувийн рекордоо ч ахиулах боломжтой юм.

Лэброн болон Дирк нар бүх цаг үеийн онооны жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа бол Рассел Уэйстбрук трипл даблынхаа тоогоор Жэйсон Кидд болон “Шидэт” Жонсон нарыг гүйцэж, хоёрдугаарт жагсах боломж бий.


Лэброн Жэймс

Лэброн Жэймс

  • Оноо: Л.Жэймс 16 улирлын турш NBA-д зүтгэхдээ 31,038 оноо авсан үзүүлэлтээр бүх цаг үеийн долдугаарт жагсаж буй. Энэ улиралд тэр Д.Новицки (#6), У.Чэймбэрлэн (#5) болон М.Жордан (#4) нарыг гүйцэх боломжтой. Л.Жэймс энэ улиралд М.Жорданг гүйцэхийн тулд 1,254 оноо авах шаардлагатай. Хэрвээ замналынхаа турш дунджилсан 27.2 оноогоо энэ улиралд давтвал 46 тоглолтын дараа тэр М.Жорданг гүйцэх болно.
  • Дамжуулалт: Лэброн бүх цаг үеийн жагсаалтад Андре Миллерийг гүйцэж, 10 дугаар байрт зогсохын тулд 317 оновчтой дамжуулалт хийх ёстой. Өөрийн дундаж үзүүлэлтээ хийхэд (7.2) 45 тоглолт зарцуулна.
  • Амжилттай болгосон шидэлт: Шинэ улиралд 51 шидэлтээ оновчтой болгоход бүх цаг үеийн зургадугаар байрт Шакил О’Нилийг гүйцэх бөгөөд түүний урд 440 шидэлтээ оновчтой болгосон Коби Брайант бичигдэнэ. Хэрвээ дундаж үзүүлэлтээ давтахад ойролцоогоор 45 тоглолтын дараа бүх цаг үеийн тавдугаарт жагсах юм.

Дирк Новицки

Дирк Новицки

  • Улирал:  Дирк Новицки улирлын анхны тоглолтоо хийхэд л нэг багтаа 21 улирал тоглосон анхны тоглогч болно. Одоогоор 20 улирал нэг багтаа зүтгэсэн үзүүлэлтээр Коби Брайанттай тэнцдэг. Түүнчлэн NBA-гийн түүхэнд 21 улирал дараалан тоглосон амжилтаар Роберт Париш, Кэвин Уильис, Кэвин Гарнетт нартай тэнцэх юм. (Винс Картер мөн адил 21 улирал тоглоно)
  • Оноо: Д.Новицки бүх цаг үеийн онооны жагсаалтад зургадугаарт бичигдэж буй. Тэрбээр урдаа буй У.Чэймбэрлэнийг гүйцэхийн тулд 233 оноо авах ёстой юм. (Гэхдээ Л.Жэймс одоогоор Д.Новицкиг гүйцэхийн тулд 150 оноо авах ёстой)
  • Ялалт: Д.Новицки “Даллас” багийнхаа хамтаар улирлын 899 тоглолтод ялалт байгуулсан. Тэр одоо ганцхан хожил авахад л 900 ялалт байгуулсан тоглогч болж, 900-тын клубт нэгдэнэ. Энэ клубт Карим Абдул Жаббар (1,074), Р.Париш (1,014), Тим Данкан (1,001), Жон Стоктон (953), Карл Малоун (952) нар бий.
  • Тоглолт: Герман эр энэ улирлын 29 тоглолтод оролцоход замналынхаа турш 1,500 тоглолтод оролцсон тоглогч болно. Уг үзүүлэлтэд ердөө гурван тоглогч л хүрч байжээ. Тодруулбал, Р.Париш (1,611), К.Абдул-Жаббар (1,560), Ж.Стоктон (1,504) нар юм.

Винс Картер

Винс Картер

  • Улирал: NBA-гийн түүхэнд 21 улирал дараалан тоглосон амжилтаар Р.Париш, К.Уильис, К.Гарнетт нартай тэнцэх юм. (Дирк Новицки мөн адил 21 улирал тоглоно)
  • Оноо: В.Картер одоогоор бүх цаг үеийн онооны жагсаалтад 22 дугаарт жагсдаг. Тэрбээр 132 оноо авахад 25,000 онооны босго давах аж.

Стефен Карри

Стефен Карри

  • 3 онооны шидэлт: С.Карри бүх цаг үед гурван онооны шидэлтээ оруулсан үзүүлэлтээр долдугаарт бичигдэж буй. Энэ улиралд 15-ыг оруулахад Пол Пирсийг, 24-ийг гүйцэтэхэд Жамал Крауфордыг гүйцэж, “айргийн тавдугаарт” жагсах боломжтой.

Рассел Уэйстбрук

Рассел Уэйстбрук

  • Трипл дабл: Нэг тоглолтод үзүүлсэн трипл даблаараа Р.Уэйстбрук дөрөвдүгээрт бичигддэг. Энэ улиралд дөрвийг хийхэд Ж.Киддийг гүйцэх бол 35 трипл дабл гүйцэтгэхэд “Шидэт” Жонсоныг хойноо оруулах аж. Одоогоор Оскар Робертсон (181), “Шидэт” Жонсон (138), Ж.Кидд (107), Р.Уэйстбрук (104) удаа трипл дабл хийсэн юм.

Крис Пол

Крис Пол

  • Дамжуулалт: К.Пол одоогоор бүх цаг үеийн есдүгээрт бичигддэг бөгөөд энэ улиралд хоёроор ахиулах боломжтой. 259 дамжуулалт хийхэд (Карьерийн дундажаар 27 тоглолтод) Гэри Пэйтоныг, 354 дамжуулалт өгөхөд (Карьерийн дундажаар 37 тоглолтод) Айзья Томасыг гүйцэх боломжтой.
  • Бөмбөг таслалт: Одоогоор бүх цаг үеийн 12-т байгаа ч улирал дуусахад ТОП – 10 руу багтах боломж бий. 68 удаа бөмбөг “хулгайлвал” Мооки Блайлокыг, 78-ыг гүйцэтгэвэл Карл Малоуныг хойноо оруулах юм.

Кармэло Энтони

Кармэло Энтони

  • Оноо: Бүх цаг үеийн онооны жагсаалтад 19 дүгээрт бичигдэж буй К.Энтони урдаа яваа Алекс Энглишийг гүйцэхэд 197 оноо авах шаардлагатай байгаа аж. Тэрбээр энэ улиралд Оскар Робертсон эсвэл Хакеем Олажувоныг гүйцэж, 11, 12-т жагсах магадлалтай. Ингэхийн тулд Кевин Гарнетт (17), Пол Пирс (15), Тим Данкан (13) нарыг гүйцэх ёстой юм.

Дуэйт Ховард

Дуэйт Ховард

  • Самбар: Д.Ховард бүх цаг үеийн жагсаалтад самбараас авсан үзүүлэлтээр 14-т зогсдог. Түүний урд 648 самбараар илүү Х.Олажуван, 669 самбараар илүү Уэс Анселд нар бий. Нэг тоглолтод дунджаар 12.7 самбар авдаг үзүүлэлтээ хийж, багадаа 50 тоглолтод оролцвол Д.Ховард тэдний урд гарах болно.
  • Хаалт: Нийт замналынхаа турш 2,047 хаалт гүйцэтгэсэн “Суперман” энэ үзүүлэлтээр бүх үеийн 17-д эрэмбэтэй. Гэмтэл бэртлээс хол байж чадвал Жорж Жонсон, Манут Бол, Шон Брэдли, Бэн Уоллес нарыг ардаа орхиж, 13-т очих боломжтой юм.

Грэгг Попович

Грэгг Попович

  • Ялалт: Г.Поповичид багийнхаа хамтаар 1,200 ялалт байгуулсан тав дахь дасгалжуулагч болоход гуравхан хожил хэрэгтэй. Тэрбээр ирэх улиралд 14 ялалт байгуулвал Пат Рэйлиг, 25 хожвол Жэрри Слоаныг ардаа орхиж, бүх үеийн гуравдугаарт жагсана.
  • Плэй-оффын цуврал: Түүний удирдлага дор “Спэрс” 21 улирал дараалан (1997-98 -аас 2017-18) хасагдах шатанд шалгарсан нь “Портлэнд”-ийн (1982-83 -аас 2002-03) үзүүлсэн амжилттай тэнцээд буй. Харин ирэх улиралд хасагдах шатанд шалгарвал “Филадельфи 76” багийн 22 жил дараалан (1949-50-аас 1970-71) плей-оффт өрсөлдсөн амжилтыг давтах юм.