Сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй сагсан бөмбөгийн 3х3 төрөлд энэ жилээс анх удаа U23 буюу залуучуудын ДАШТ зохиогдох болсон билээ. Анхны тэмцээнийг БНХАУ-ын Шиань хотод зохион байгуулахаар болж, эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөхөд бэлэн болов.
Хэсгийн шатны тэмцээн өнөөдөр нээлтээ хийж, энэ сарын 6-нд хүртэл үргэлжлэх бөгөөд хэсэг тус бүрээ тэргүүлсэн хоёр баг хасагдах шатанд шалгарч, шөвгийн наймаас шигшээ тулаан хүртэл өрсөлдөнө. Хасагдах шатны тоглолт энэ сарын 7-нд болох аж.
Эрэгтэй баг
- Хэсэг А: Латви, Монгол, Эстони, Унгар, Индонез
- Хэсэг Б: ОХУ, Нидерланд, Франц, Кыргыз, Египет
- Хэсэг С: Серб, Словен, БНХАУ, Туркменистан, Филиппин
- Хэсэг Д: Япон, Румын, Украин, Чех, Тайвань
Эмэгтэй баг
- Хэсэг А: БНХАУ, Унгар, Румын, Герман, Уганда
- Хэсэг Б: Украин, Нидерланд, Индонез, Казахстан, Беларусь
- Хэсэг С: Франц, Монгол, Япон, Чех, Аргентин
- Хэсэг Д: ОХУ, Андора, Иран, Шри Ланк, Малайз
Манай эрэгтэй шигшээд Ариунбаатарын Сүхбат, Очирбатын Эрдэнэцогт, Онолбаатарын Энхбаатар, Пүрэвсүрэнгийн Мөнх-Оргил нар багтсан бол эмэгтэй шигшээд Батсүрэнгийн Нандинцэцэг, Ганбатын Минжин, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нар оролцох юм.
Эрэгтэй шигшээ баг чансаагаар зургаад, эмэгтэй баг чансаагаар дөрөвдүгээрт жагссан.
Эрэгтэй багийн хуваарь:
X/3 – 14:20 цагт Монгол – Унгар
X/3 – 16:00 цагт Монгол – Латви
X/5 – 13:40 цагт Монгол – Эстони
X/5 – 15:40 цагт Монгол – Индонез
Эмэгтэй багийн хуваарь:
X/4 – 14:20 цагт Монгол – Аргентин
X/4 – 16:00 цагт Монгол – Франц
X/6 – 14:20 цагт Монгол – Япон
X/6 – 16:00 цагт Монгол – Чех