Category: Сагсан бөмбөг

NBA: Солилцооны цонх нээгдлээ

NBA-гийн солилцоо наймааны цонх нээгдлээ.


Лос Анжелес Лэйкерс – Денис Шрёдер

Оклахома Сити Тандер – Дэнни Грин, 2020 оны драфтын №28


Финикс Санс – Крис Пол

Оклахома Сити Тандер – Кэлли Өүбри, Рики Рубио, Ти Жэром, Жален Лекью, 2022 оны драфтын эхний тойргийн эрх


Портлэнд Трэйлблазерс – Роберт Ковингтон

Хьюстон Рокетс – Тревор Ариза, 2020 (18 дахь эрх), 2021 оны драфтын эхний тойргийн эрх


Милоуки Бакс – Жрү Холидэй

Нью Орленс Пеликанс – Эрик Бледсо, Жорж Хилл, ирээдүйн гурван драфтын эрх


Милоуки Бакс – Богдан Богданович, Жастин Жэймс

Сакрамэнто Кингс – Донтэ Дивенченцо, Эрсан Ильясова, ДиЖэй Уилсон

МОСН: МУИС-ийн сагсчид хос түрүү авлаа

Монголын оюутны спортын V наадмын сагсан бөмбөгийн төрөл амжилттай болж өндөрлөлөө.

Монголын оюутны спортын холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шилдэг 30 баг оролцож, зургаан өдрийн турш ширүүн өрсөлдөв.

Оюутны лигтээ түрүүлээд удаагүй, бэлтгэл сайтай Монгол улсын их сургуулийн эрэгтэй баг, амжилтаа бататгаж энэ удаагийн оюутны наадмын аварга багаар шалгарсан юм.

Сагсан бөмбөгийн аварга МУИС шигшээ баг
Сагсан бөмбөгийн II байр ИЗОУИС шигшээ баг
Сагсан бөмбөгийн III байр ОТИС шигшээ баг

Эрэгтэй багуудын эрэмбэ:

  • 1. Монгол Улсын их сургууль
  • 2. Их засаг олон улсын их сургууль
  • 3. Отгонтэнгэр их сургууль
  • 4. Мон-Алтиус дээд сургууль
  • 5. Шинжлэх ухаан технологийн их сургууль
  • 6. Санхүү эдийн засгийн их сургууль
  • 7. Этүгэн их сургууль
  • 8. Хөдөө аж ахуйн их сургууль
  • 9. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
  • 10. Сити их сургууль
  • 11. Олон улсын Улаанбаатарын их сургууль
  • 12. Монгол Улсын боловсролын их сургууль
  • 13. Хүмүүнлэгийн ухааны их сургууль
  • 14. Үндэсний батлан хамгаалахын их сургууль
  • 15. Дотоод хэргийн их сургууль
  • 16. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
Сагсан бөмбөгийн аварга МУИС эмэгтэй шигшээ баг

Оюутны лигийн аваргын цомоос атгаад алдсан МУИС-ийн эмэгтэй баг энэ удаад амжилтаа ахиулж оюутны наадмын аварга болов.

Харин оюутны лигийн аварга ЭТҮГЭН ИС-ийн охид тав дахь удаагийн оюутны наадмын III байрт шалгарч нэгдсэн үнэлгээний дагуу сургуулийнхаа чансааг ахиулж чадлаа.

Сагсан бөмбөгийн III байр ОТИС эмэгтэй шигшээ баг
Сагсан бөмбөгийн III байр ЭТҮГЭН ИС эмэгтэй шигшээ баг

Эмэгтэй багуудын эрэмбэ:

  • 1. Монгол Улсын их сургууль
  • 2. Отгонтэнгэр их сургууль
  • 3. Этүгэн их сургууль
  • 4. Монголын үндэсний их сургууль
  • 5. Шинжлэх ухаан технологийн их сургууль
  • 6. Мон-Алтиус дээд сургууль
  • 7. Монгол Улсын боловсролын их сургууль
  • 8. Их засаг олон улсын их сургууль
  • 9. Хөдөө аж ахуйн их сургууль
  • 10. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  • 11. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
  • 12. Санхүү эдийн засгийн их сургууль
  • 13. Дотоод хэргийн их сургууль
  • 14. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Мөн тус тэмцээний төгсгөлд ирэх онд зохиогдох Азийн оюутны наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох оюутны шигшээ багийн бэлтгэлд дуудагдах тамирчдын нэрсийг зарлалаа.

МОСН-оос шигшигдсэн Монгол оюутны шигшээ багийн бэлтгэлд оролцох тоглогчид

МУИС Шонхорууд: Ө.Пэрэнлэйжамц, Ц.Санчир, Х.Мөнхтөр, Т.Бат-Эрдэнэ
ИЗОУИС Бүргэдүүд: Ж.Мижиддорж, Ч.Ихбаяр, Н.Мөнхчөдөр, А.Батхуяг
ОТИС Шилүүснүүд: Х.Цогтсайхан, Ш.Билгүүн, Ш.Гантогтох
МОН-АЛТИУС : С.Буяннэмэх, Ц.Батзаяа
ШУТИС : П.Мөнх-Оргил, Х.Номин-Эрдэнэ
СЭЗИС : Б.Тулуй
ХААИС : Т.Ууганбаяр, Б.Ганбаяр
ХҮИС : Б.Бишрэлт, А.Сумъяабазар
СИТИ ИС: Т.Тэнгис

Монголын оюутны шигшээ багт дуудагдсан тоглогчид болон дасгалжуулагчдын бүрэлдэхүүн

Ийнхүү Монголын оюутны спортын V наадмын эхний төрөл сагсан бөмбөг амжилттай өндөрлөж, залгуулан гандболын тэмцээн ирэх долоо хоногт Буянт ухаа спортын ордонд үргэлжлэн явагдах юм.

Сагсан бөмбөг: Өдөр 5 (МОСН-V)

Монголын оюутны спортын V наадам сагсан бөмбөгийн төрлөөр эхэллээ. Эрэгтэй багуудын тоглолт Спортын төв ордон “А” заал, эмэгтэй багуудын тоглолт Монгол улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуулийн зааланд тус тус явагдана.

Энэ удаагийн тэмцээнд Эрэгтэй 16 баг 4 хэсэгт, эмэгтэй 14 баг 4 хэсэгт сугалааны дагуу хуваарилагдсан байна.

Яг одоо 5 дахь өдрийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Та бүхэн сагсан бөмбөгийн тэмцээний зохион байгуулагч MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО-ны фэйсбүүк хаягаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2020.11.06 – ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

ЭРЭГТЭЙ

1 (A2) ИЗОУИС 94 : 86 ЭТҮГЭН ИС (C1)
2 (D2) СЭЗИС 68 : 89 ОТИС (B1)
3 ҮБХИС 80 : 74 ҮБТДС
4 ХУИС 76 : 61 ДХИС
5 ОУУБИС 97 : 112 ХҮИС
6 МУБИС 71 : 76 СИТИ ИС
7 (15) ДХИС 80 : 72 ҮБТДС (16)
8 (13) ХУИС 63 : 55 ҮБХИС (14)
9 (11) ОУУБИС 96 : 56 МУБИС (12)
10 СИТИ ИС : ХҮИС
Зохион байгуулагч: Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо

эмэгтэй

1 МОН-АЛТИУС 58 : 66 МУБИС
2 ШУТИС 75 : 73 ИЗОУИС
3 ХААИС 13:00 ҮБТДС
4 14:20 7,8-Р БАЙР
5 15:40 5,6-Р БАЙР
Зохион байгуулагч: Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо

2020.11.05 – ТОГЛОЛТЫН ҮР ДҮН

ЭРЭГТЭЙ

1 МУИС 90 : 55 МУБИС
2 ЭТҮГЭН ИС 97 : 65 ОУУБИС
3 ҮБТДС 83 : 97 МОН-АЛТИУС
4 ДХИС 68 : 80 СЭЗИС
5 (A3) ҮБХИС 80 : 101 ОУУБИС (C4)
6 (D3) ҮБТДС 86 : 108 ХҮИС (B4)
7 (A4) ХУИС 65 : 66 МУБИС (C3)
8 (D4) ДХИС 58 : 91 СИТИ ИС (B3)
9 (A1) ШУТИС 69 : 71 МУИС (C2)
10 (D1) МОН-АЛТИУС 77 : 75 ХААИС (B2)
Зохион байгуулагч: Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо

ЭМЭГТЭЙ

1 МУИС 09:00 МОН-АЛТИУС
2 ХААИС 10:20 ДХИС
3 АШУҮИС 11:40 ҮБТДС
4 МҮИС 13:00 МУБИС
5 ШУТИС 14:20 ОТИС
6 ЭТҮГЭН ИС 15:40 ИЗОУИС
7 A3,C4 ХОЖИГДСОН 17:00 B3,D4 ХОЖИГДСОН
8 A3,C4 ХОЖСОН 18:20 B4,D3 ХОЖСОН
9 A4,C3 ХОЖСОН 19:40 B3,D4 ХОЖСОН
Зохион байгуулагч: Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо


2020.11.04 – ТОГЛОЛТЫН ҮР ДҮН

ЭРЭГТЭЙ

1 СИТИ ИС 108 : 94 ХҮИС
2 ОТИС 92 : 68 ХААИС
3 МУИС 70 : 78 ЭТҮГЭН ИС
4 МУБИС 92 : 84 ОУУБИС
5 ҮБТДС 101 : 83 ДХИС
6 МОН-АЛТИУС 81 : 78 СЭЗИС
7 ШУТИС 97 : 85 ИЗОУИС
8 ҮБХИС 66 : 59 ХУИС
9 СИТИ ИС 89 : 91 ОТИС
Зохион байгуулагч: Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо

ЭМЭГТЭЙ

1 МОН-АЛТИУС 62 : 76 ОТИС
2 АШУҮИС 49 : 73 ХҮИС
3 ЭТҮГЭН ИС 64 : 59 МУБИС
4 МУИС 55 : 28 ХААИС
5 ИЗОУИС 83 : 33 ҮБТДС
6 СЭЗИС 66 : 69 МОН-АЛТИУС
7 ДХИС 39 : 98 ОТИС
8 АШУҮИС 52 : 64 ЭТҮГЭН ИС
9 ХҮИС 50 : 72 МУБИС
Зохион байгуулагч:
Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо

2020.11.03 – ТОГЛОЛТЫН ҮР ДҮН

ЭРЭГТЭЙ

1 ШУТИС 111 : 58 ХУИС
2 ИЗОУИС 72 : 65 ҮБХИС
3 СИТИ ИС 98 : 103 ХААИС (НЦ)
4 ОТИС 107 : 88 ХҮИС
5 МУИС 89 : 76 ОУУБИС
6 МУБИС 68 : 89 ЭТҮГЭН ИС
7 ҮБТДС 71 : 86 СЭЗИС
8 МОН-АЛТИУС 74 : 77 ДХИС
9 ШУТИС 110 : 53 ҮБХИС
10 ИЗОУИС 80 : 56 ХУИС
Зохион байгуулагч:
Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо

ЭМЭГТЭЙ

1 ХААИС 37 : 102 ШУТИС
2 ҮБТДС 45 : 77 МҮИС
3 СЭЗИС 53 : 67 ОТИС
4 МОН-АЛТИУС 84 : 43 ДХИС
5 АШУҮИС 43 : 56 МУБИС
6 ЭТҮГЭН ИС 60 : 57 ХҮИС
7 МУИС 63 : 52 ШУТИС
8 ИЗОУИС 62 : 52 МҮИС
9 СЭЗИС 81 : 41 ДХИС
Зохион байгуулагч:
Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн холбоо

МОСН – Гандбол

NBA: “Индиана”-гийн шинэ дасгалжуулагч Нэйт Бьоргрентэй танилц

NBA-гийн “Индиана Пэйсерс” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. Тэд энэ жил 45 настай Нэйт Бьоргрентэй дугуй ширээний ард тохиролцож, багийнхаа түүхэнд 16 дахь ахлах дасгалжуулагчаар сонгосон юм.

Нэйт өмнө нь “Торонто Рэпторс” багт Ник Нөрсийн туслах дасгалжуулагчаар ажиллаж, 2019 онд лигийн аварга болсон юм. Түүнээс өмнө “Финикс Санс”-т туслах дасгалжуулагчаар ажилласан туршлагатай.

Ингээд түүний талаарх таван онцлох баримтыг танилцуулья.

Ник Нөрстэй эртний танилууд

Нэйт Бьоргрен төрөлх нутгийнхаа ойролцоо оршдог Буэнас Виста коллеж руу шилжихээсээ өмнө Өмнөд Дакотагийн их сургуульд хоёр жил (1994-96) суралцсан юм. Энд суралцаж байхдаа залуу Бьоргрен “Торонто Рэпторс”-ыг хожим аварга болгосон Ник Нөрс дасгалжуулагчийн удирдлага дор тоглож байжээ. Н.Нөрс 1993-1995 оны хооронд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан билээ.

23 насандаа дасгалжуулагч болов

NBA-д ахлах дасгалжуулагчийн албанд томилогдохоосоо өмнө тэр маш урт зам туулсан гэхэд болно. Ердөө 23 насандаа дасгалжуулагчийн гараагаа эхэлж, тийм ч нэртэй бус нэгэн ахлах сургуульд ахлах дасгалжуулагчаар ажилласан юм. Айова мужид байрладаг тус ахлах сургуульд тэр зөвхөн сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаагүй. Бэйсбол болон америк хөлбөмбөгийн багийн туслах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй сургуулийн автобус жолооддог байсан аж.

Улмаар Аризона мужид байдаг Кактус Шаудоус ахлах сургуулийн багт гурван жил ажиллаад 2005-2006 онд мужийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон удаатай.

Мэргэжлийн багт цалингүй

Ник Нөрс дасгалжуулагч Өмнөд Дакотаг 1995 онд орхисон ч Бьоргренийг мартаагүй юм. Тэрбээр 2007 онд NBA-гийн хөгжлийн лигийн “Айова Энержи” багт ахлах дасгалжуулагчаар томилогдоод хуучны шавиа дууджээ. Мэргэжлийн багт анхны ажлын саналаа хүлээн авсан Нэйт анхны жилдээ огт цалингүй ажиллаж байв. Хоёр дахь жилээ 500$ ам.долларын урамшуулал авсан бол гурав дахь жилээ 2500 “ногоон” авчээ. Хоолоо олж идэхийн тулд бялдаржуулах төвд хагас цагаар ажилладаг байсан юм.

Н.Нөрсийн удирдлага дор “Айова Энержи” баг дөрвөн улирал болсон бөгөөд 2011 онд лигийн аварга болсон билээ. Дараа жил нь Бьоргрен “Дакота Уизардс” багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, Н.Нөрс “Рио Гранде Уаллей Уайперс” багийг удирдахаад одсон. Хоёр жилийн дараа эртний танилууд аваргын төлөө тунаж, багш нь шавиа буулган авч байв.

Түүхэнд нэрээ үлдээсэн…

Н.Бьоргрен болон Н.Нөрсийн “нөхөрлөл” коллеж, хөгжлийн лигээр хязгаарлагдахгүй. “Торонто Рэпторс”-ын ахлах дасгалжуулагчаар томилогдсон Н.Нөрс дасгалжуулагчийн багтаа Нэйтийг дуудсан юм. Улмаар өнгөрсөн жил хамтдаа аваргын цом хүртсэн. Н.Бьоргрен хөгжлийн лиг болон NBA-д туслах дасгалжуулагчийн албанд байхдаа аваргалсан анхны мэргэжилтэн болсон түүхтэй.

Залуу тамирчдад ээлтэй дасгалжуулагч

Н.Бьоргрен найман жил хөгжлийн лигт ажиллаад “Финикс Санс” багт залуу тоглогчидтой ажиллах туслах дасгалжуулагчаар очив. Одоогийн “Индиана Пэйсерс” багийн гол довтлогч болоод буй Ти.Жэй Уаррен, “Санс”-ын залуу од Девин Бүүкер зэрэг цөөнгүй тоглогчийг тэр хөгжүүлж байсан билээ.

NBA: “Буллз”-ын шинэчлэл эхэллээ

“Чикаго Буллз” баг сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Артурас Карнисовасыг томиллоо.

“Денвер Наггетс” багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Артурас Карнисовас албан тушаал ахиж, “Чикаго Буллз” багийн сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Энэ бол зүгээр нэг томилгоо биш. “Бухнууд”-ын хувьд том шинэчлэл хийх алхам боллоо гэж шинжээчид үзэж байна.

Өдгөө 48 настай А.Карнисовас тун удахгүй шинэ ерөнхий менежерийг зарлана. Одоогоор тодорхойгүй байгаа ч түүхэндээ анх удаа өнгөт арьст ерөнхий менежер томилогдож магадгүй бололтой.

“Буллз”-ыг Жэрри Рэйнсдорф 1985 онд худалдаж авсан цагаас хойш Жэрри Краус (1985-2003), Жон Пакссон (2003-09), Гар Форман (2009-2020) хэмээх гурван цагаан арьст эрхэм ерөнхий менежерээр ажиллаж, сагсан бөмбөгтэй холбоотой чухал шийдвэр гаргадаг байв.

Артурас Карнисовас гэж хэн бэ?

Артурас Карнисовас залуу тоглогч байхдаа

Литвийн иргэн Артурас Карнисовас хуучин ЗХУ-ын иргэдээс АНУ-д хөл тавьж, “Сэтон Холл” коллежид 4 жил суралцсан анхны сагсан бөмбөгийн тамирчин. Улмаар 1994 онд NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлсэн ч сонгогдоогүй.

Евро лигт данстай болсон Артурас 1996 онд Европын шилдэг тоглогчоор тодорч байв. Литвийн шигшээгийн хамт олимпын хошой хүрэлтэй (1992, 1996), Европын мөнгөн медаль (1995) хүртсэн нэгэн.

2002 онд их спортын замналаа өндөрлөж, 2003-08 оны хооронд “Хьюстон Рокитс” багийн шинжээчээр, 2013 оноос “Денвер Наггетс” багийн туслах менежер, 2017 онд тус багийн ерөнхий менежерээр томилогдсон.

Бухнуудын шинэчлэл

Сүүлийн 35 жилийн хугацаанд Бухнууд ердөө хоёр эрхэмийн гаргасан шийдвэрийн дагуу явдаг байв. Фил Жексон, Майкл Жордан тэргүүтэй алтан үеийг босгосон Ж.Краус, түүний дараа албан тушаалыг нь авсан Ж.Пакссон хэмээх хоёр хүн сагсан бөмбөгтэй холбоотой аливаа асуудлыг шийддэг байв.

Хэдийгээр Г.Форман сүүлийн 11 жил тус багийн ерөнхий менежерээр ажилласан ч Ж.Пакссон сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч хэвээр байлаа.

Бухнуудад дасгалжуулагчаар ажиллаж байсан Ф.Жексон, Жим Бойлен нар туслах дасгалжуулагчаас тушаал дэвшсэн бол Фрэйд Хойберг, Билл Картврайт нар өмнө нь “Буллз”-ын өмсгөлтэй талбайд гардаг байв. Харин А.Карнисовасын хувьд өмнө нь “Буллз”-ын эсрэг тоглож байсан түүхтэй болохоос өөр холбоогүй хүн. 1997 онд МакДоналдсаас зохион байгуулсан нэгэн тэмцээнд М.Жорданы эсрэг түүний ахалсан Грекийн клуб өрсөлдсөн түүхтэй.

Одоо бол Бухнуудын ирээдүйг А.Корнисовас шийднэ.

NBA: Филиппиний ирээдүй Кай Сотто

Кай Сотто 2021 оны драфтад нэр дэвших магадлалтай. Хэрвээ тэр нэрээ дэвшүүлээд багт сонгогдвол Филиппинд төрж өсөөд, NBA-д хөл тавьсан анхны тоглогч болно.

Сүүлийн 20 жилийн хугацаанд NBA-д гадны легионерүүд олон болсон билээ. Лука Дончич (Словени), Кристапс Порзингис (Латви), Яннис Антетокоунмпо (Грек), Тристан Томпсон (Канад), Дарио Шарич (Хорват) зэрэг том тоглогчдыг дурдаж болно.

Энэ тоглогчдын эгнээнд тун удахгүй Кай Сотто хэмээх филиппин тоглогч нэмэгдэж магадгүй гэнэ.

Өдгөө дөнгөж 17 настай ч хэдийнэ 219 см өндөртэй болсон Кай Сотто 2021 оны драфтад нэр дэвших магадлалтай. Одоогоор ESPN-ээс шилдэг 100 ирээдүйтэй тоглогчдын жагсаалтад 68-д бичигдсэн юм.

Хэрвээ тэр драфтад нэрээ дэвшүүлээд аль нэг багт сонгогдож чадвал Филиппинээс NBA-д хөл тавьсан анхны тоглогч болох юм.

Сонирхуулахад, түүний эцэг Эрвин Сотто мөн сагсан бөмбөгч. Өдгөө дасгалжуулагчаар ажиллаж буй Эрвин гурван хүүхэдтэй бөгөөд том хүү Кай нь аавынхаа адил их спортын мөр хөөжээ.

Филиппиний шигшээд NBA-д данстай явсан Андрей Блач, одоо “Юта Жазз” багт тоглож буй Жордан Кларксон зэрэг тоглогчид байдаг ч аль аль нь давхар иргэншилтэй.

А.Блач АНУ-д төрсөн ч 2014 онд Филиппиний иргэншил авч, тус улсын шигшээд тоглох боломжтой болсон юм. Харин Ж.Кларксоны хувьд аавынх нь ээж буюу эмээ нь филиппин хүн боловч эцэг эх нь АНУ-ын нисэх хүчинд алба хааж байхдаа танилцсан, америк хүмүүс байв. Ж.Кларксон Флорида мужид төрж, Сан Антонио хотод өссөн юм.

Ж.Кларксон 2011 онд Филиппиний шигшээд тоглох тухай анх яриа гарч, улмаар 2016 оны олимпын урьдчилсан эрхийн тэмцээнд оролцох боломж гарсан билээ.

NBA: Хамгийн баян багийн эзэн хэн бэ

Хэдийгээр NBA-г сонирхдог ч бид багийн эздийн тухай тэр бүр мэддэггүй. “Forbes” сэтгүүлээс NBA-гийн хамгийн баян багийн эзэдийн жагсаалтыг гаргажээ.

NBA-гийн 30 багт хувьцаа эзэмшдэг 22 тэрбумтан бий. Энэ жагсаалтад “Madison Square Garden” юм уу “Rogers Communications” шиг томоохон хувьцаа эзэмшигчдийг оруулаагүй гэдгээ эх сурвалж мэдээлэв.

Эдгээр 22 тэрбумтаны нийт хөрөнгө нь 141 тэрбум ам.доллар юм.

Корона вирусын улмаас спортын тэмцээн, уралдаан хаалгаа барьсан нь багийн эздийн санхүүд ч хүчтэй нөлөөлж эхэлсэн. Тодруулбал, “Филадельфи 76” баг ажилчдынхаа цалинг 20 хувиар багасгах шийдвэр гаргасан ч удалгүй олны эсэргүүцэлтэй тулгарсан тул шийдвэрээ буцаасан. “76” багийн хувьцааг эзэмшигч гол хүн бол тэрбумтан Жош Харрис (3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй). Түүнтэй хамтран хувьцаа худалдаж авсан хүн нь Майкл Рубин. Тэд 2011 онд 287 сая “ногоон”-оор багийн эзэн болсон билээ.

NBA-гийн тэрбумтан багийн эзэд

1. Стив Болмер (Лос Анжелес Клиппэрс): $51.4 тэрбум ам.доллар

“Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, одоо Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг С.Болмер 2014 онд “Клиппэрс” багийг 2 тэрбум ам.доллароор худалдаж авсан юм. Саяхан тэрбээр “MSG” компанийн мэдэлд байсан ордоныг 400 саяар худалдаж авсан билээ.

2. Филип Ансчус (Лос Анжелес Лэйкерс): $11.2 тэрбум

“Лэйкерс”-ийн хувьцаа эзэмшдэг гурван хүний нэг. Багийн хувьцаанаас гадна “Staples Center’, хоккейн “Лос Анжелес Кингз” багийг эзэмшдэг аж.

3. Стэйнли Кроенк (Дэнвэр Наггетс): $10 тэрбум

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг энэ эрхэм NBA төдийгүй NHL, NFL, MLS болон Английн Премьер лигийн баг эзэмшдэг юм.

4. Жосеф Цай (Бруклин Нэтс): $9.9 тэрбум

“Alibaba” группыг үүсгэн байгуулагч Ж.Цай өнгөрсөн жил “Бруклин Нэтс” багийг 2.3 тэрбумаар худалдаж авсан. Түүнчлэн “Barclays Center”-ийг 1 тэрбумаар байгуулжээ.

5. Роберт Пера (Мэмфис Гриззлис): $7.1 тэрбум

36 насандаа тэрбумтан болсон Р.Пера (одоо 42-той) тухайн үедээ хамгийн залуу 10 тэрбумтаны нэгээр тодорч байв. Тэрбээр 2012 онд “Гриззлис” багийн эзэн болсон.

6. Даниел Гилберт (Кливлэнд Кавальерс): $6.2 тэрбум

1985 онд 22 насандаа “Quicken Loans” хэмээх онлайн моргежийн зээлдүүлэгч компаниа байгуулж, ирээдүйн тэрбумтан болох замаа зассан Даниел 2005 онд багийн эзэн болж байв.

7. Том Горес (Детройт Пистонс): $5.7 тэрбум

Израилийн тэрбумтан Том Горес 2011 онд “Plantinum Equity”-гийн хамтрагчдынхаа хамтаар “Пистонс” багийн эзэн болсон ч 2015 онд дангаараа эзэмших болсон билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард 90 сая ам.доллароор бэлтгэлийн бааз, удирдлагын ажлын байр босгосон юм.

8. Мики Арисон (Майами Хит): $5.3 тэрбум

Дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоцны сүлжээ компанийг 1972 онд Микигийн эцэг байгуулсан түүхтэй. 1979-2013 он хүртэл эцгийнхээ байгуулсан компанийн Удирдах зөвлөлийн даргаар ажилласан Мики 1995 онд “Майами Хит” багийн хувьцааг худалдаж авсан билээ.

9. Тилман Фертитта (Хьюстон Рокитс): $4.4 тэрбум

Техасын тэрбумтан Тилман Фертитта корона вирусын улмаас казино, зочид буудлынхаа зардлыг багасгах үүднээс 40 мянган ажилтнаа халах шаардлагатай гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр 2017 онд “Хьюстон Рокетс”-ын хувьцааг 2.2 тэрбумаар худалдаж авч, дээд амжилт тогтоож байв.

10. Марк Кубан (Даллас Маверикс): $4.3 тэрбум

2000 оноос хойш багийн эзэн болсон М.Кубан цагийн ажилчдынхаа цалинг бүтэн олгохоо мэдэгдсэн хуйхтай эр.

11. Жошуа Харрис (Филадельфи 76): $3.7 тэрбум

NBA-гийн хамгийн хүн чанаргүй багийн эзэн хэмээх алдрыг хүртээд буй Ж.Харрис хоккейн “Нью Жэрси Дэвилс” багийн эзэн, Английн “Кристал Палас” багийн хувьцаа эзэмшигч юм.

12. Гайли Бэнсон (Нью Орленс Пеликанс): $3.2 тэрбум

Түүний нөхөр Том Бэнсон 2018 онд нас барсан. Энэ үеэс NFL-ийн “Нью Орленс Сайнтс”, NBA-гийн “Нью Орленс Пеликанс” багийн хувьцаа эзэмшигч анхны эмэгтэй бизнесмэн болсон аж.

11. Глэн Тэйлор (Миннисота Тимбэрволвес): $2.8 тэрбум

Миннисота хотоос сенатын гишүүнээр ажиллаж байсан Г.Тэйлор 1994 оноос “Тимбэрволвес”, 1999 оноос WNBA-гийн “Миннисота Линкс” багийн эзэн болж байв. Тэрбээр 2000 онд Жо Смиттэй нууцаар гэрээ байгуулахаар тохирсон хэрэгт унаж, тоглолт үзэх эрхээ хасуулж байсан анхны багийн эзэн гэнэ.

14. Хэрб Симон (Индиана Пэйсерс): $2.6 тэрбум

Үл хөдлөх хөрөнгийн бизнесээрээ тэрбумтан болох замаа зассан Хэрб болон түүний ах Мэл Симон нар 1983 онд “Индиана Пэйсерс” багийн эзэн болж байв.

15. Энтони Рэсслэр (Атланта Хоукс): $2.4 тэрбум

“Атланта Хоукс” багийн хувьцааг Грант Хилл тэргүүтэй зургаан хүн хуваан эзэмшдэг ч ихэнх хувь нь Энтони Рэсслэрийн нэр дээр байдаг юм.

16. Майкл Жордан (Чарлотт Хорнетс): $2.1 тэрбум

“Nike” компани Жорданы нэрийн пүүзний орлогоос жил бүр 130 сая ам.доллар өгдөг. Түүний ард бичигддэг Лэброн Жэймсийн пүүзнээс олдог орлого нь 32 сая.

17. Марк Ласри (Милоуки Бакс): $1.8 тэрбум

Бизнес хамтрагч Уэс Эдэнсийнхээ хамтаар 2014 онд “Бакс” багийн хувьцааг 550 саяар худалдаж авсан билээ.

18. Гайл Миллер (Юта Жазз): $1.7 тэрбум

Гайлын анхны нөхөр Ларри 1985 онд “Юта Жазз” багийн хувьцаа эзэмшигч болж байв. Нөхрийгөө нас барсанаас хойш буюу 2017 онд “Жазз” багийн эзэн болжээ.

19. Жэрри Рэйнсдорф (Чикаго Буллз): $1.5 тэрбум

Ж.Рэйнсдорф тэргүүтэй хэсэг бизнесмэнүүд 1985 онд “Буллз” багийн хувьцааг 9.2 саяар худалдаж авч байв. Энэ бол Майкл Жордан лигт элсэж ороод ердөө ганцхан жилийн дараа болсон үйл явдал. Үүнээс хойш лигийн хамгийн алдартай багийн нэг болсон “Буллз”-ын өнөөгийн ханш нь 3.2 тэрбумд хүрч байна.

20. Теодор Леонсис (Вашингтон Визардс): $1.4 тэрбум

“AOL”-ийг үүсгэн байгуулагч Т.Леонсис 1999 онд “Вашингтон Капиталс” 2010 онд “Визардс”-ын ихэнх хувьцааг эзэмшигч болсон юм.

NBA: Ижил хүйстэн тоглогч халдвар авчээ

NBA-гийн тоглогч асан, тоглогч ахуйдаа ижил хүйстэн гэдгээ зарласан Хойд Америкийн анхны мэргэжлийн тамирчин болсон Жэйсон Коллинс корона вирусын халдвар авчээ.

Жэйсон Коллинс өөрийн цахим хуудсаар дамжуулан, шинэ “титэм” вирусын халдвар авсан гэдгээ зарлав. Тэрбээр Нью-Йорк хотод “Бруклин Нэтс” багийн тоглолтыг үзэх үеэр халдвар авсан байх гэж таамаглаж байгаа аж.

“Энэ сарын 11-нд надад өвчний анхны шинж тэмдэг илэрсэн. Толгой хүчтэй өвдөж байснаа хэд хоногийн дараа халуурч, ханиалгаж эхэлсэн” гэж Ж.Коллинс твиттер хуудсандаа бичжээ.

Ж.Коллинс NBA-д 13 улирал зүтгэснийхээ дараа буюу 2014 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан билээ. Үүнээс хойш удалгүй их спортоо орхисон.

Одоо бол тэр NBA-гийн сайн үйлсийн элчээр томилогдсон юм.

Жэйсон болон Жэррон Коллинс

Жэйсоны ихэр Жэррон Коллинс “Голден Стэйт Уорриорс” багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг. Ихрүүд Стэнфордын Их Сургуульд дөрвөн жил тоглоод 2001 оны драфтад нэрээ дэвшүүлж, Жэйсон нь нэгдүгээр тойргийн 18-аар, Жэррон нь хоёрдугаар тойргийн 52-оор NBA-д драфтлагдсан түүхтэй.

NBA: “Клиппэрс” 2024 оноос шинэ ордонтой болно

“Лос Анжелес Клиппэрс” багийн эзэн Стив Боллмер 400 сая ам.доллароор спорт ордон худалдаж авлаа.

“Клиппэрс”-ийн эзэн Стив Боллмер алдарт “The Madison Square Garden” компанийн эзэмшилд байсан “Forum” ордоныг 400 сая “ногоон”-оор худалдаж авлаа.

Одоогоор урлагийн тоглолтод ашиглаж буй уг ордонг С.Боллмер 18 мянган хүний суудалтай “Клиппэрс” багийнхаа шинэ гэр болгохоор төлөвлөсөн юм.

Стив Боллмер

Албан ёсоор 1967 онд нээлтээ хийсэн уг ордон нэгэн цагт “Лос Анжелес Лэйкерс” болон NHL-ийн “Лос Анжелес Кингз” багийн гэр байлаа. Нийт 16 сая ам.долларын өртгөөр боссон уг ордонд 1967-1999 он хүртэл дээрх хоёр баг гэртээ хийх тоглолтуудаа хийдэг байв. Хамгийн сүүлд 2000 онд WNBA-гийн “Лос Анжелес Спаркс” улирлын тоглолтоо хийснээс хойш уг ордоныг спортын зориулалтаар ашиглах нь багассан. Сүүлийн 20 жилийн хугацаанд чөлөөт бөхийн Дэлхийн цом, UFC-гийн тулаан, мэргэжлийн боксын тулаан зохион байгуулсанг эс тооцвол дийлэнхдээ урлагийн тоглолт болдог аж.

Гэхдээ 2028 онд Лос Анжелес хотод болох зуны олимпын гимнастикын тэмцээнийг энд хийхээр төлөвлөжээ.

“Лос Анжелес Клиппэрс” багийн “Staples Center”-тэй байгуулсан түрээсийн гэрээ 2024 онд дуусгавар болно. Тэр хүртэл С.Боллмер шинэ ордондоо урлагийн тоглолт хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

NBA: 5 багт хөл хорио тогтоолоо

“Юта Жазз” багийн хоёр тоглогчоос корона вирус илэрсэн тул сүүлийн 10 өдөрт тус багтай тоглосон таван багт хөл хорио тогтоолоо.

“Кливлэнд Кавальерс”, “Нью Йорк Никс”, “Бостон Селтикс”, “Детройт Пистонс”, “Торонто Рэпторс” багийн тоглогчид дотооддоо арга хэмжээ авахаар боллоо.

Эдгээр багийн бүх тоглогчид биеийн байдлаа хянаж, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй гэнэ.

Түүнчлэн хамгийн сүүлд “Юта Жазз”-тай тоглосон “Торонто Рэпторс” багийнхан бүгд корона вирусын шинжилгээ өгөхөөр болов.

Өнөөдөр болох ёстой байсан “Нью Орленс Пеликанс”, “Сакрамэнто Кингс” багийн тоглолт мөн цуцлагдсан. Шалтгаан нь тус тоглолтын шүүгчээр томилогдсон Кортнэй Кирклэнд хэдхэн хоногийн өмнө “Юта”, “Торонто”-гийн тоглолтыг шүүсэн юм. Тиймээс “Пеликанс” багийн тоглогчид талбайд гарахаас татгалзсан аж.

COVID-19: NBA түр хугацаагаар хойшлогдлоо

“Юта Жазз” багийн франц төвийн тоглогч Руди Гобероос корона вирус илэрсэн нь тогтоогдсон тул лигийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарлаа.

Одоогоор хэдийг хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа юм. Шалтгаан нь Р.Гобероос вирус илэрч, “Юта Жазз” болон “Оклахома Сити Тандер” багийн тоглогчид Оклахома Ситид хөл хорионд оржээ.

NBA-гийн зүгээс дараагийн арга хэмжээг авахаар удирдлагууд яаралтай цуглаж, хуралдахаар төлөвлөж байгаа юм.

Корона вирусын халдвар дэлхий даяар эрчтэй тархаж буй. Тодруулбал, АНУ-д ч их илэрч байгаа тул тус улсын мэргэжлийн лигүүд шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байв. Нэг бус баг үзэгчгүй тоглохоор төлөвлөж байсан юм. Хэдийгээр хоккейчдоос илрээгүй боловч NHL-ийн зарим баг үзэгчгүй ордонд тоглох болсон билээ.

Сагсан бөмбөг: NCAA үзэгчгүй болно

NCAA-гийн Ерөнхийлөгч Марк Эммарт гуравдугаар сард болдог шувтаргын тоглолтыг үзэгчгүй зохион байгуулахаар болллоо.

Covid-19 вирусын халдвартай холбоотойгоор АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигүүд ч арга хэмжээ авч эхэлсэн. Тун удахгүй “March Madness” буюу гуравдугаар сард болдог оюутны сагсан бөмбөгийн хасагдах шатны тоглолт болно.

АНУ дотроо хамгийн олон үзэгчтэй тэмцээний нэгээр зүй ёсоор тооцогддог оюутны сагсан бөмбөгийн АШТ-ийг үзэгчүй зохион байгуулахаар боллоо. Зөвхөн албаны хүмүүс, тоглогчдын гэр бүл зэрэг цөөн тооны үзэгчид ордонд орохыг зөвшөөрсөн байна.