NBA-гээс “Сан Антонио Спэрс” багийг лигийн тоглогчдын “Амрах бодлого”-ийг зөрчсөн хэмээн үзэж 25,000 ам.доллароор торгожээ.
“Спэрс”-ийнхэн ДеМар ДеРозан, Патти Миллс, Якоб Поетл нарыг бямба гарагт болсон “Финикс”-ийн эсрэг тоглолтод амраасан юм.
Лигийн амраах бодлогын дагуу багууд бэртэл аваагүй эрүүл тоглогчдоо талбайд гаргахгүй бол торгууль төлөх болсон билээ.
Грегг Поповичийн удирдлага дор “Спэрс” эрүүл тоглогчоо удаан хугацаагаар амраадаг байснаас үүдэн 2017 онд лигт уг шинэ бодлого хэрэгжүүлэх гол шалтгаан болжээ.
Баасан гарагт “Торонто Рэпторс” мөн адил бодлого зөрчсөн тул 25,000 ам.доллароор торгуулсан байна. Хэдийгээр Кайл Лоури, Паскал Сиакам нарыг амраасан “Мэйжик”-ийг 113:102 харьцаатайгаар буулган авсан билээ.
Tag: НБА
NBA: Аль баг хамгийн баян бэ?
Мэргэжлийн багууд яаж ашиг, орлого олж, үнэ цэнээ өсгөөд байдаг юм бол?, энэ асуултын хариултыг олохоор олон ч судалгаа болон үнэлгээний байгууллагууд тус тусын аргачлал боловсруулж, тооцоолол гаргадаг.
Форбэс сэтгүүлийн нэгэн адил спортын бизнесийг мэдээллэдэг Спортико-оос гаргасан НБА багуудын үнэлгээтэй танилцая.
Ердөө хоёр өдрийн өмнө гарсан шинэхэн жагсаалтыг аль баг тэргүүлсэн гэж бодож байна?
Онцлох:
- Сүүлийн 20 орчим тасралтгүй өсөлттэй байсан НБА нэг багийн дундаж үнэлгээ, өнгөрсөн жил анх удаа 2 хувиар буурч 2.4 тэрбум ам.доллар болжээ.
- НБА-гээс гурван багийн үнэлгээ 5 тэрбум ам.долларыг давсан нь Нью Йорк Никс, Голдэн Стэйт Варриорс, Лон Анжелес Лэйкерс багууд бөгөөд НФЛ (Америк хөлбөмбөгийн лиг)-ийн хамгийн өндөр үнэлгээтэй баг Даллас Ковбойз (5.5 тэрбум ам.доллар) -ийн үнэлгээтэй дөхжээ.
- Нью Йорк Никс баг 2000 оноос хойш амжилт тааруу байгаа хэдий ч 5.42 тэрбум ам.долларын үнэлгээгээр бүх багийг тэргүүлжээ.
НБА 30 багийн нийт үнэлгээ эзэмшигчдийн хувьцаа, орон нутгийн спортын сүлжээ болон багтай холбоотой нэмэлт эзэмшлүүдийг багтаагаад 70 гаруй тэмбум ам.доллар болдог байна.
Энэ нь Монгол улсын ДНБ-ээс 7 дахин их мөнгөн дүн гэж болох юм.
Жагсаалтын эхний 10 баг. Бүтэн жагсаалт үзэх
Жагсаалтын сүүлд Нью Орлеанс Хорнэтс баг 1.35 тэрбум ам.долларын үнэлгээгээр жагсжээ. Тэдний өмнөх жилийн орлого 2020 онд 213 сая ам.доллар болсон нь өмнөх улирлаас 7 хувь буурсан юм байна.
Хамгийн сонирхолтой баг нь?
Тэгвэл хамгийн үнэтэй багууд дундаас Голден Стэйт Варриорс баг сонирхол татав.
2010 онд тэрбумтан Ларри Эллисоноос илүү үнэ саналж болгосон Жое Лакоб, Петер Губер нарын нэгдэл Голден Варриорс багийн төлөө 450 сая ам.доллар гаргаж тухайн үеийн НБА-д дээд амжилтыг тогтоожээ. Спортын ертөнцийнхөн энэхүү наймааны эцэст толгойгоо маажсаар хоцорцгоож байж.
Харин өнөөдөр Варриорс багийн үнэлгээ 5.2 тэрбум ам.долларт хүрч 10 жилийн дотор 10 дахин өссөн байна.
2009 онд Стэф (Стэфэн Карри)-ийг нэгдүгээр тойргын долоо дахь сонголтоор драфталж авсанаас хойш есөн улирал дарааллан плейоффт шалгарч, таван удаа дарааллан аваргын шатанд шалгарч үүнээс гурван удаад нь аварга цолыг хүртээд байна.
Энэ өнцгөөс харвал багийн ялалт амжилт чухал хүчин зүйл байсан.
Варриорс талбайдаа хийж буй тоглолтын үзэгчдийн тоогоор лигт дээгүүрт бичигдэх болж тэр хэрээр багийн үйл ажиллагааны орлого хурдацтай өссөр өнгөрсөн 430 сая ам.долларын орлогоор бүх багийг тэргүүлжээ.
- 2010 орлого: 139 сая ам.доллар
- 2019 орлого: 430 сая ам.доллар
Ийнхүү санхүүгийн хувьд бий болсон өсөлт нь тэдэнд бизнесээ тэлэх боломж олгосон байна.
2019 онд тэд Сан Франциско хотын төвд 18,064 хүний суудалтай, 500 сая ам.долларын өртөг бүхий Чэйс Центрийг байгуулж, Оакландын Оракл Аренагаасаа нүүж ирсэн.
Варриорс баг мужийнхаа гол өрсөлдөгч Лос Анжелес Лэйкерсээс ялгаатай нь тэд үл хөдлөх хөрөнгөө Uber г.м бизнесийн түншүүддээ эзэмшүүлж, хамтран удирдах зэргээр ажилладаг.
Спортикогийн тооцооллоор Варроирс багийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 1.5 тэрбум ам.доллар ба НБА-н бусад багуудаас 50 хувь шахам өндөр юм.
Варриорс багийн санхүүгийн амжилт гайхалтай байгаа ч НБА-ийн хувьд бүх багуудаа гайхалтай бэхжүүлж чадсаныг дурдах ёстой.
Тухайлбал: 2010 онд нэг багийн дундаж үнэлгээ 365 сая ам.доллар байсан бол 2010 онд 2.4 тэрбум ам.доллар болж даруй зургаа дахин буюу 557% өссөн байна.
Харин Варриорсын хувьд энэ өсөлт 1000% давсан нь гайхалтай гэхээс аргагүй юм.
Тэгэхээр Варриорс лигийн амжилттай бодлогын өсөлтийг өөрсдийн ухаалаг хөрөнгө оруулалт, багийн амжилттай хослуулсанаар ингэж гайхалтай өсөлт үзүүлжээ. Түүгээр зогсохгүй дараагийн арванд 430 сая ам.доллар байгаа багийн үйл ажиллагааны орлогыг 800 сая ам.долларт хүргэхээр төлөвлөснийг харвал тэдний санхүүгийн бэхжилт, багийн сэргэлт дөнгөж эхлэх нь мэт.
Сонирхолтой
Энэхүү жагсаалт гарсны дараахан Шамат Палихапитя (Сошл Капитал хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, Варриорс багийн жижиг хувьцаа эзэмшигч, ТУЗ гишүүн) 2012 онд Варриорс багийн 10 хувийн хувьцааг 25 сая ам.доллараар авч байсан тухайгаа хуваалцжээ. Одоо түүний 10 хувийн үнэлгээ 520 сая ам.доллар.
2011 онд Фэйсбүүк компаниас гараад өөрийн хувийн хөрөнгө оруулалтын сан эрхлэх Сошл Капитал компаниа байгуулаад байж. Хаана, юунд, хэдийн хөрөнгө оруулалт хийх вэ? гэсэн асуултын хариуг хайж явахдаа нэг танилтайгаа хамт зориг шулуудан Дэвид Стэрн дээр очиж байжээ.
Гэхдээ тэд Сакраменто Кингс багийг авч Сиэтл эсвэл Лас Вегас руу нүүлгэх том мөрөөдөлтэй байж. Тэдний яриад сонсож суусан Дэвид Стэрн тэднээс хэр их мөнгө гаргах боломжтой асуухад тэд 300 сая ам.доллар гэсэн байна. Харин Стэрн хариуд нь битгий давар гэжээ 😁
Анхны догь санаа, том хүсэл нь бүтэлгүйтсэн буцаад иртэл Фил Хэллмут гэх найз нь гунигт түүхийг нь хуваалцаад, санаа зоволтгүй ээ найзаа хамтдаа миний танил Жоетой НБА тоглолт үзэнгээ пицца идье гэж.
Удалгүй тэд Жое-ийнд хамт тоглолт үзэж байтал Жоё би Голден Стэйт Варриорс багийг худалдаж авна гэхэд Шамат итгээгүй аж.
Жоё чамд 10 хувийг 25 сая ам.доллараар санал болгоё чи бидэнтэй хамт шалгаруултанд оролц гэснээр түүх эхэлжээ. Жоё бол дээр дурдсан Варриорс багийг худалдаж авсан хоёрын нэг юм.
Эх сурвалж: Huddle Up
NBA: Эхний долоо хоногийн тухай
НБА-гийн түүхэн 75 дахь улирал цар тахлын улмаас Арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хөшгөө нээсэн. 72 тоглолттой онцгой улирлын эхний долоо хоногт KOO.MN-ээс гаргасан 2021 оны чансааны дагуу онцлох багууд ямар амжилттайгаар улирлаа эхлүүлсэнийг сонирхоцгооё.
Аваргаа хамгаалагч Лос Анжелес Лэйкерс баг нээлтийн үдэш түүхэн дэхь хамгийн үнэтэй бүтээгдсэн аваргын бөгжөө гардан авсан ч хотын нөгөө баг болох Клипперстэй хийсэн улирлын эхний тоглолтдоо 109-116 харьцаатай ялагдал хүлээв.
Энэ өдрөөс хойш 2 тоглолт хийсэн Аваргууд 132.5 оноо дунджилж Даллас Маверикс болон Миннесота Тимбервулвес багуудыг илүүрхэн буулгаж авав.
Өнгөрсөн улирлын бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт хийсэн тэдний хувьд улирлын эхэн хэсэгт нэгэнтэйгээ ойлголцох, багийн уур амьсгал зэрэгт ямар нэгэн асуудалгүй байгаа нь сайн хэрэг.
Тэд энэ долоо хоногт Портленд Трейл Блэйзерс багийг талбайдаа хүлээн аваад Сан Антонио Спөрс багийн талбайд 2 тоглолт хийх хувиартай байна.
Өнгөрсөн улирлын хувьд багийн лидерүүдийн эзгүйд плей-оффт шалгарч чадсан ч хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй Брүүклин Нетс энэ улирал хүчтэй дайралт хийхээ улирлын нээлтийн тоглолтод баталсан.
Харамсалтай нь улирал дөнгөж эхлэж байхад чухал тоглогчдын нэг Спенсер Динвиддиегийн улирал дууссан байна.
Чухал тоглогчоо гэмтэлд алдсан Нетс багийн лидерүүдээ дараалсан тоглолтуудад оролцуулалгүй амрааж эхэлсэн. Мемфис Гриззлесыг хүлээн авч нэмэлт цагт 116-111 харьцаатай ялагдал хүлээсэн бол дараагийн тоглолт талбайдаа Атланта Хокс багийг хүлээн авах юм.
Өнгөрсөн улирал хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй Лос Анжелес хотын нөгөө баг энэ намрын солилцооны цонхоор тун сонирхолтой шилжилтүүдийг хийсэн.
Улирлыг маш сайн эхлүүлж, гэмтэл бэртлийн асуудлаас бүрэн ангижирсан Пол Жорж бүх одод түвшний тоглолтоо гаргаж нээлтийн 2 тоглолтдоо төвөггүй ялалт байгуулаад байсан хэдий ч багийн лидер Кавай Леонардын эзгүйд талбайдаа Даллас Маверикс багт 51 онооны зөрүүтэй маш том ялагдлыг хүлээв.
Леонард хэзээ талбайд гарах мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд энэ долоо хоногт гэртээ Миннесота Тимбервулвес, Портланд Трейл Блэйзерс багийг хүлээн аваад Юта Жазз багийн талбайд зочлох хувиартай.
Тэдний энэ улирлын зорилго зөвхөн аваргын төлөө дайралт гэдгийг бүгд мэдэж байгаа, харин хүссэн үр дүнгээ авч чадах болов уу?
Өнгөрсөн улирал олон аналистуудын таамгийг эвдэж дэндүү эрт улирлаа дуусгасан Милоуки Бакс баг энэ намрын солилцооны цонхоор боломжийн ажиллаж чадсан.
Тэдэнд дутагдаж байсан плей-мэйкер, клач хамгаалагчийг авчран багийн лидер 2 удаагийн Үнэ Цэнэтэй тоглогч Яннис Антетокоунмпотой урт хугацаатай гэрээ байгуулсан.
Улирлын нээлтийн 3 тоглолтдоо 2 ялагдал хүлээсэн Бакс улирлын турш ийм тааруу тоглолт үзүүлэхгүй нь ойлгомжтой.
Тэд энэ долоо хоногт Майами Хит багийн талбайд 2 удаа тоглох зочилох бөгөөд өнгөрсөн улирлынхаа ялагдлын хариуг авах ч боломж бий.
Өнгөрсөн улирлын Дорнод бүсийн аварга Майами Хит багийн хувьд энэ намрын солилцоо наймааны цонхоор хэд хэдэн түлхүүр тоглогчдоо алдсан хэдий ч тэднийг нөхөх тоглогчдоо авчирж чадсан.
Улирлын нээлтийн тоглолтоо Орландод ялагдал хүлээсэн ч дараагийн тоглолтоо талбайдаа хийн залуухан бүрэлдэхүүнтэй Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг ялалт байгуулсан тэдний хувьд энэ долоо хоногт Дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч Милоукки Бакс багийг талбайдаа хүлээн авах юм.
Энэ улирлын Дорнод бүсийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлэх багийн нэгт зүй ёсоор багтах Бостон Селтиксийн улирал Милоукки Баксыг буулгаж авсанаар эхэлсэн ч дараалсан тоглолтуудад ялагдал хүлээгээд байгаа билээ.
Тэд энэ долоо хоногт 2 тоглолт хийх хувиартай бөгөөд Индиана Пэйсерс багийн талбайд зочилон тоглоод Мемфис Гриззлесийг талбайдаа хүлээн авах хувиартай.
Төвийн байрлалын тоглогчтой өмнө нь үзэглэж байгаагүй том гэрээг хийсэн Юта Жазз баг энэ улирал Өрнөдийн шилдгүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна.
Эхний долоо хоногт 50% амжилт үзүүлсэн Юта Жазз энэ долоо хоногийн эхний тоглолтоо Оклахома хотод зочилон 110-109 харьцаатай ялалт байгуулсан байна.
Тэдний дараагийн учраа гэртээ бүсийн хүчирхэг багуудын нэгт орох Финикс Сансыг хүлээж авах юм.
Өнгөрсөн улирал таамаг эвдэж бүсийн финал хүртэл аялсан Денвер Наггетс багийн шинэ улирал хүссэнээр нь эхэлсэнгүй.
Нээлтийн 2 тоглолтдоо ялагдал хүлээсэн тэдний гол асуудлыг ачаалалтай холбон тайлбарлаж болох юм.
Ямартай ч улирлыг хүссэнээрээ эхлүүлж чадаагүй Наггетсаас ийм муу тоглолт олон харахгүй нь ойлгомжтой.
Тэд энэ долоо хоногт Хьюстон Рокетс, Финикс Санс багуудыг талбайдаа хүлээн авч Сакраменто Кингсийн талбайд зочилох хувиартай.
Эхний долоо хоног (KOO.MN – Season 1)
Фантази лигийн эхний долоо хоног Жэймс Хардэний торгууль, ковидын улмаас цуцлагдсан тоглолт зэргийн нөлөөгөөр 2 тоглолт эрс зөрүүтэй болсоныг тооцвол ойролцоо үр дүнтэй байлаа.
Мэдээллийг бэлтгэсэн: Буяка
Фантази: KOO.MN – Нэгдүгээр улирал
KOO.MN Их спортын ертөнцийн мэдээ мэдээллийн вэбсайтаас сагсан бөмбөг тэр дундаа НБА шимтэн үзэгчдийн дунд нээлттэй фантази лиг зохиож байна.
Анхны лигээ бид сагсан бөмбөг сонирхогчдын нэгдэл Basketpedia группийн залуустай хамтран “Яахоо фантази” систем дээр зохиож буй. Боломжит дээд хязгаарын дагуу 20 багийн менежертэй лиг өнгөрсөн амралтын өдрөөр драфтын сонголтоор багаа бүрдүүлээд, эхлэхэд бэлэн боллоо.
Оролцогчдын 90% нь өмнө тоглож байсан туршлагатай. НБА түүхэнд амжилтаараа манлайлдаг 2 хүчтэй өрсөлдөгч багийн дэмжигчид 50%-ийг бүрдүүлжээ.
KOO.MN Season 1 – Драфт
Лигийн драфтын сугалааны дараалал 2020.12.20-ны 18:30 цагт бэлэн болсон.
Сугалаа | Багийн нэр |
#1 | CEJiM |
#2 | BALU’s Team |
#3 | Irmuun’s Team |
#4 | Batsvh’s Unreal Team |
#5 | Baldan’s Team |
#6 | Royal’s Team |
#7 | Enkh Orgil’s Team |
#8 | Мөнхболд’s Team |
#9 | Sosa LA |
#10 | Captain Erka’s Team |
#11 | The chosen one |
#12 | DefTeam |
#13 | Gabi’s Team |
#14 | Buyka’s DT |
#15 | Bayar’s Team |
#16 | Tatar |
#17 | Bat-Enkhjin ♫-♩-♪ |
#18 | Tumku’s Team |
#19 | Khishgee’s Rad Team |
#20 | Delgermurun’s Team |
19:00 цагаас драфтын сонголт эхэлсэн.
22:05 хамгийн сүүлийн сонголт хийгдэж драфтын ажиллагаа дуусав.
Бүрэлдхүүн:
Хамгийн сонирхолтой, хачирхалтай, оновчтой драфт аль баг хийснийг сонжоорой. 😂
Цаашид бид 7 хоног тутмын шилдэг амжилт үзүүлсэн багаа тодруулж, тойм мэдээлэл бэлтгэн хүргэж байх болно.
NBA: Үлэмж Яаннисын аварга гэрээ
Хоёр удаагийн улирлын ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ, хойд америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийг өдгөө ноёлж буй, Милоуки Бакс багийн од Яаннис Антэтокумбо багтайгаа таван жилийн 228 сая ам.долларын гэрээ үзэглэлээ.
- 2020/21: 27.5 сая ам.доллар
- 2021/22: 39.3 сая ам.доллар
- 2022/23: 42.5 сая ам.доллар
- 2023/24: 45.6 сая ам.доллар
- 2024/25: 48.8 сая ам.доллар
- 2025/26: 51.9 сая ам.доллар
Яаннис уг гэрээнийхээ талаар:
“Энэ бол миний гэр, миний хот.
Дараагийн таван жилд Милоуки Бакс багийн нэг хэсэг байх болсондоо талархаж байна. Эдгээр он жилүүдийг хамтдаа үргэлжлүүлцгээе.”
Яаннис Антэтокумбо
Энэхүү таван жилийн өндөр гэрээ Милоуки Бакс багт санхүүгийн дарамт учруулах болов уу?
ЯАННИС ба МИЛОУКИ БАКС
Яаннис 2013 оны драфтын 15 дугаар сонголтоор Милоуки Бакс багт сонгогдож байв. Тэгвэл түүний өмнө сонгогдсон тоглогчид хэн хэн байв, одоо ямар байгаа вэ?
- 1-р сонголт – Антони Бэннэт
- 5-р сонголт – Коди Зэллэр
- 6-р сонголт – Нэрлэнс Ноел
- 9-р сонголт – Трэй Бурк
- 11-р сонголт – Майкл Картер Виллиамс
- 14-р сонголт – Шабаз Мухамэд
Тухайн үед НБА мэргэжилтнүүд түүнийг авъяаслаг боловч сайн хөгжөөгүй, бэлтгэгдээгүй хэмээн дутуу үнэлж байв. Харин Милоуки баг эрсдэл гэх үү, зориг гэх үү гаргаж түүнийг сонгож авсан.
Түүгээр ч зогсохгүй түүнийг өдий хүртэлж өсөн дэвшиж, сайжрах боломж олгож, тэвчээртэй хүлээсэн.
ЯАННИС НӨЛӨӨ
Багийн амжилт: 2013 оноос өмнөх 7 улирлын 2-т плейоффт шалгарч байсан Милоуки түүнийг ирснээс хойш 7 улирлын 5-д нь плэйоффт шалгарч, бүсийн шигшээд хүртэл амжилт гаргасан байна.
Үзэгчдийн тоо: Багийн амжилт, багийн нэр хүндийн нөлөөгөөр талбайдаа хийх тоглолтыг үзэх үзэгчдийн тоо дунджаар (30% өссөн):
- 2013 – 13,487
- 2019 – 17,602
Орлого: 2019 онд Милоуки багийн 36 тоглолт телевизийн шууд дамжуулалттай байсан нь багийн түүхэнд анхны тохиолдол бөгөөд телевизээс олох орлогын өсөлт 32% болсон.
Плейоффын нэг тоглолтын үр нөлөөгөөр хотын эдийн засагт 3 сая ам.долларын эргэлт бий болж, 2500 орчим зочид буудлын өрөөний захиалга түүнийг дагасан 700 орчим ажлын түр байр үүсдэг гэсэн баримжаа тооцоог гаргажээ.
2019 онд нэрийн бүтээгдэхүүний борлуулалт хамгийн өндөр байсан 10 баг:
- Лос Анжелес Лэйкерс
- Бостон Сэлтикс
- Филаделфи 76
- Торонто Рэпторс
- Молиуки Бакс
- Голден Стэйт Варриорс
- Хьюстон Рокетс
- Чикаго Булз
- Майами Хит
- Брүклин Нэтс
Хагас сая гаран хүн амтай энэ жижиг хотын багийн хувьд энэ нь тун сайн үзүүлэлт юм.
Багийн үнэлгээ: Милоуки Баксын жилийн нийт орлогын өсөлтийг доорх зургаас харна уу.
Ийнхүү эдийн засгийн үлэмж үр нөлөөний үр дүнд 2013 онд 312 сая ам.доллар байсан багийн үнэлгээ 2019 он гэхэд 1.6 тэрбум ам.доллар болсон байна.
Хэдийгээр НБА комиссар Адам Силвэр болон түүний багийн зөв стратегийн үр нөлөөгөөр багуудын үнэлгээ дунджаар 3 дахин өссөн гэж болохуйц байгаа ч Милоуки Баксын хувьд 4-5 дахин өссөн байгааг Яаннистай холбохгүй байх боломжтой гэж үү?
NBA: Фантази хэрхэн тоглох вэ?
Сагсан бөмбөг сонирхогчдод НБА-гийн улирлыг илүү амттай болгохоор олон сонирхолтой зүйл хэрэгжүүлдэг. Хамгийн түгээмэл бөгөөд эрэлт ихтэй байдаг нь ФАНТАЗИ ЛИГ юм.
Оролцогчид багийн эзний дүрд орж, өөрсдийн босгосон багаар улирлын турш өрсөлдөнө. Фантазиг олон форматаар тоглож болох бөгөөд энэ удаад “Yahoo Fantasy” -д “Head to Head” загвар дээр хэрхэн тоглох тухай заавар хүргэе.
Фантази лиг нь НБА-гийн улирал эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Лигт хамгийн багадаа дөрвөн баг, хамгийн ихдээ 20 баг өрсөлдөнө. Улирлын өмнө багууд шинэ тоглогчид сонготой ижил аргаар фантазид оролцогчид одоо идэвхтэй байгаа тоглогчдын дундаас сонголт хийж, өөрийн багийг бүрдүүлнэ.
Зөвхөн драфт хийгээд өрсөлдөх биш улирлын турш тухайн багийн эзэн/менежер байж бусад багийн менежерүүдтэй солилцоо хийх, тоглогчдыг багаас хасах, чөлөөт агентаас тоглогч нэмэх зэрэг үйлдэл хийх боломжтой. Үүнээс гадна хоорондоо ямар зарчмаар өрсөлдөх, улирлыг хэдэн долоо хоног үргэлжлүүлэх зэргийг тухайн лигийг үүсгэсэн коммисар бүх тохиргоог тааруулдаг юм.
Хамгийн түгээмэл тохиргоо бол баг тус бүр 13 тоглогчтой байх бөгөөд тухайн өдөрт 10 тоглогч гараанд гарч, гурван тоглогчийг сэлгээнд суулгаснаар тоглогчдын тухайн өдрийн үзүүлэлтээр өрсөлдөгч багтайгаа тулна.
Тоглогчдыг өдөр болгон байршуулах, хэн ямар үзүүлэлт үзүүлснийг нягталж багтаа авч үлдэх эсвэл хасах шийдвэрээ менежер гаргах учир мэдээ мэдээлэлтэй өдөр бүр танилцсанаар таны сагсан бөмбөгийн мэдлэг ч тэр хэрээр тэлэх юм.
Заримдаа үед багаа байрлуулж амжихгүй бол долоо хоногоор нь багаа байрлуулах боломжтой билээ.
Ихэнхи лигүүд “Head-to-Head” системээр долоо хоног бүр өөр өөр өрсөлдөгчидтэй халз тоглох байдлаар явдаг. Тоглогчдын амжилтыг тооцдог үндсэн 9 үзүүлэлт:
- FG% – довтолгооны хувь
- FT% – чөлөөт шидэлтийн хувь
- 3PTM – амжилттай болгосон холын зайн шидэлтийн тоо
- Points – авсан оноо
- Rebounds – самбараас бөмбөг авсан тоо
- Assists – оновчтой дамжуулалтын тоо
- Steals – бөмбөг таслалтын тоо
- Blocks – бөмбөг хаалтын тоо
- TO – бөмбөг алдалтын тоо
Долоо хоног бүр цуглуулсан хожил, хожигдол, тэмцээний үзүүлэлтээр эрэмбэлэгдэж Фантази улирлын төгсгөлд Плей-Оффын байранд үлдсэн багууд цааш шалгарч илүү сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж эхэлнэ.
Анхлан сонирхогчдод зориулсан “Public” буюу нээлттэй, хүссэн хүн нь оролцох боломжтой лигүүд мөн байх бөгөөд олон улсын тоглогчидтой тоглон туршлага судлах боломжтой.
Мөн Фантази Драфт эхлэхийн өмнө лигийн гишүүд хэдээр сонгохоо шийдсэнээр “Mock” буюу хуурмаг драфт хийж нарийн судалгаа хийсний дүнд сонголтоо хийх учиртай.
Хэдийгээр солилцоо хийж, чөлөөт агентаас тоглогч нэмэх боломжтой ч бооцоотой лигүүдийн хувьд солилцоо хийх нь бага байдаг. Менежерүүдийн хувьд бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй буюу тухайн тоглогч долоо хоногт хэдэн тоглолт хийхийг, өрсөлдөгч багууд нь ямар түвшний багууд байгааг, мөн бэртэл гэмтэл, дасгалжуулагчийн өгөх минутыг ч тооцоолох хэрэгтэй.
Мэдээж хэрэг маш их цаг хугацааг энэ зүйлд зориулж байгаа учир өөрийн орж буй лигүүдэд бусад менежерүүдтэйгээ тохирон тодорхой хэмжээний бооцоотой тоглох, мөн долоо хоног бүр өрсөлдөгч менежертэйгээ бооцоо тавин тоглох ч боломжтой. Гэхдээ БООЦОО-т тоглоом Монгол улсад хуулийн хязгаарлалттай байдаг гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.
Хэн сайн баг бүрдүүлнэ, хэний багийн тоглогч тухайн долоо хоногт цойлно мэдээж энэ бүхэн менежерийн ур ухаан, аз ёндоо хосолж ялагч болох нь ойлгомжтой.
Энэ улирлын хувьд 2020 оны Арванхоёрдугаар сарын 22-нд улирал албан ёсоор эхэлж Фантази лигийн хувьд эхний долоо хоног эхлэх болно.
Улирал эхлэхээс өмнө найз нөхөд, ажлын хамт олон, сонирхол нэгт залуустайгаа нэгэн сонирхолтой улирлыг өнгөрүүлээрэй.
Танд Фантази спортоор хүч үзэхэд “yahoo”-д бүртгэлтэй хаяг байхад л хангалттай!
Дуртай спортоо илүү сонирхолтойгоор шимтэж үзэцгээе!
Basketpedia – фантази лиг
KOO.MN – вэбсайтын нэрэмжит фантази лиг
Бэлтгэсэн: Basketpedia
NBA: Багуудын 2021 оны чансаа (таамаг)
Өнөөдөр улирлын өмнөх тоглолтууд эхэллээ. Маш богино хугацааны улирлын амралттай байсан ч багууд шинэ тоглогч сонголт, солилцоо наймааг идэвхитэй хийлээ. Бидний таамгаар Баблын аваргууд хүчтэй хэвээр гэж байна.
НБА-гийн 30 багийн чансааг гаргасан хэд хэдэн эх сурвалжийг үндэслэн бид өөрсдийн тамгаа дэвшүүлж харьцуулалт хийлээ.
Хамгийн сонирхолтой, хачирхалтай нь CBS Sports-оос гаргасан таамаг бол Bleacher Report бүр долоодугаар сард ойрын гурван жилд ямар багууд хүчирхэг байх вэ? гэдэгт хариулт болгож жагсаасан байв.
Онцлох багууд:
1. Лос Анжелес Лэйкерс
2019/20 амжилт: 52-19, Өрнөд бүс, 1
Ирсэн тоглогчид: Монтрэл Харрэл, Марк Газол, Дэнис Шройдер, Вэсли Матьюс
Явсан тоглогчид: Ражон Рондо, Дэнни Грийн, Дуайт Ховард, Эври Брэдли, Жавал Магги
2020/21 төлөв: Сэлгээний бүрэлдхүүнээ залуу, хурдтай болгож чадсан. Лэброн Жэймс, Антони Дэвис нартай гэрээ сунгаж үлдээснээс багийн цөм, дотоод уур амьсгал, ойлголцлоо хадгалж чадсан нь өмнөх улирлын амжилтаа давтах боломжтойг харуулж байгаа.
2. Милоуки Бакс
2019/20 амжилт: 56-17, Дорнод бүс, 1
Ирсэн тоглогчид: Жрү Холидэй, Бобби Портис, ДЖ Аугистин, Торэй Крэйг, Ник Стаускас
Явсан тоглогчид: Эрик Блэдсой, Жорж Хилл, Вэсли Матьюс, Робин Лопез
2020/21 төлөв: Сүүлийн хоёр улирлыг гайхалтай үзүүлэлттэй дуусгаж байгаа ч хараахан аваргын шатруу очоогүй байгаа. Мөн Яаннистай тохирч буй урт хугацааны супер макс гэрээ эцэслэгдээгүй байгаа ч хурдтай холбон тоглогчоор хүчээ сэлбэсэн тэд удаад хүчтэй хэвээр байна.
3. Лос Анжелес Клипперс
2019/20 амжилт: 49-23, Өрнөд бүс, 2
Ирсэн тоглогчид: Серж Ибака, Лүк Кеннард, Тайрон Лю (дасгалжуулагч)
Явсан тоглогчид: Монтрэл Харрэл, Жамикал Грийн, Ландри Шанет, Док Риверс (дасгалжуулагч)
2020/21 төлөв: Үндсэн дасгалжуулагч Док Риверсийг Тайрон Люгээр солиж, хуучин багийн хамтрагч Кавай, Ибака нарыг нийлүүлж, Пол Жоржтой өндөр дүнтэй гэрээ байгуулсанаар тэд мөн л өрнөд бүсийн хүчтэй баг хэвээр үлдээд байна.
Та цааш нь үргэлжүүлэх үү? таныхаар ямар байх бол?
NBA: Шилдэг 100 баг (Data)
Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны лиг НБА болсоноос хойш улиралд хамгийн олон хожил байгуулж байсан эхний 100 багийг тодруулж харая.
Чикаго Булз шилдэг үү, эсвэл Голдэн Стэйт Уариорс шилдэг нь үү гэдэг маргаан их байдаг.
2015-16 оны улиралд Голдэн Стэйт Уариорс 73-9 амжилт үзүүлсэнээр 20 жилийн өмнөх Чикаго Булз багийн 72-10 хэмээх түүхэн амжилтыг гүйцэж байсан.
Тэгвэл бусад багууд хэд хэдэн хожил авч эхний 100-д багтсан байгааг графикаас хараарай.
Доорх радар графикийг унших заавар:
ХОЖИЛ
ОНОО
САМБАР
ДАМЖУУЛАЛТ
ДОВТОЛГОО
ЧӨЛӨӨТ ШИДЭЛТ
ДУНДЫН ДОВТОЛГОО
Голдэн Стэйт Уариорс: Дундын довтолгооны тоо цөөн боловч авсан оноо өндөр, мөн самбараас авсан тоо харьцангуй цөөн, чөлөөт шидэлт цөөн зэрэг нь орчин үеийн сагсан бөмбөг гэдгэх алсын зайн довтолгооны тоо өндөр, гүйцэтгэлийн хувь өндөр байгаатай холбоотой юм.
Чикаго Булз: 1995 оны үеийн сагсан бөмбөгийн дүр зургийг харж болохоор байна. Самбар, дундын довтолгоо зэрэг арай илүү, будагтай талбайн тоглолт зонхилдог байсныг гэрчилнэ.
Эхний 10 баг дотроос 1971 оны Лайкерс, 1966 оны Филаделфиа багуудын график төгс мэт харагдаж байгаа нь 3 онооны шидэлтийн шугам нэвтрээгүй байсан ба будагтай талбайн тоглолт ноёлдог байснаас чөлөөт шидэлт их шидэж байсныг гэрчилж байна.
var divElement = document.getElementById(‘viz1605793689983’); var vizElement = divElement.getElementsByTagName(‘object’)[0]; vizElement.style.width=’100%’;vizElement.style.height=’3227px’; var scriptElement = document.createElement(‘script’); scriptElement.src = ‘https://public.tableau.com/javascripts/api/viz_v1.js’; vizElement.parentNode.insertBefore(scriptElement, vizElement);Эх сурвалж: DD Analytics