Азийн наадам 2018-ын Монголын шигшээ багийн салхийг хагалж, сагсан бөмбөгийн 5х5 төрөлд Монгол – Тайландын баг “А” хэсгийн эхний тоглолт хийлээ.
Энэ хэсэгт шар тивийн чансааг тэргүүлж буй БНСУ болон Индонезийн шигшээ багтай хамт орсон тул манайд ялалт тун чухал байсан юм.
Үзүүлэлт:
Монгол: Т.Санчир 25 он+13 сам+5 б-тас, Б.Билгүүн 24 он+10 сам, Д.Мөнхтүвшин 13 он+5 сам
Тайланд: Клахан Патипан 18 он+10 сам, Ананти Читчай 13 он+7 он дам, Суктуб Таватчи 11 он+
Харамсалтай нь, манай сагсчид энэ зорилгодоо хүрч чадсангүй. Эхний үед манай тамирчид тун муу хамгаалж, эсрэгээр Тайландын баг шидэлт сайтай байсан бол хоёрдугаар үед манай довтолгоо байндаа тусч, тооны зөрүүг хоёр болгож ойртуулсан юм. Харамсалтай нь гуравдугаар үеэс давуу байдлаа алдаж, улмаар тоглолт шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн дунд хэсэгт 10-аад оноогоор хожигдож байлаа.
Гэхдээ сүүлийн хэдэн минутад бид боломжоо ашиглан, оноог нөхөж байлаа. Харамсалтай нь, Н.Батбаярын сүүлийн гурваас шидсэн шидэлт орсонгүй. Хэрвээ энэ шидэлт орсон бол Монголын баг ялах байлаа.