“Buzzer-beater” буюу цаг дуусахтай зэрэгцэн хожлын шидэлт хийх бол сагсан бөмбөгийн хамгийн үзүүштэй хэсгийн нэг. Гэвч үүнийг тоглогч бүр хийж чадахгүй, цөөхөн хэдэн тоглогчид л багаа ялалтад хүргэсэн байдаг.
Эсрэг багийнхаа 48 минутын хичээл зүтгэлийг төгсгөлийн ганц шидэлтээр шийднэ гэдэг маш хэцүү даваа гэдэг нь ойлгомжтой. Ингээд NBA-гийн түүхэнд хамгийн олон удаа эцсийн цэгийг тавьсан топ 10 тоглогчийг танилцуулья.
10. Андре Игоудала
Хожлын шидэлт: 5
- 2006.1.22: Филадельфи – Миннисота
- 2007.12.22: Филадельфи – Мэмфис
- 2009.03.17: Филадельфи – Лэйкерс
- 2013.11.14: Голдэн Стэйт – Оклахома
- 2014.01.03: Голдэн Стэйт – Атланта
9. Гилберт Аренас
Хожлын шидэлт: 5
- 2004.04.09: Вашингтон – Филадельфи
- 2005.05.04: Вашингтон – Чикаго (Плэй офф)
- 2007.01.03: Вашингтон – Милоуки
- 2007.01.15: Вашингтон – Юта
- 2007.03.21: Вашингтон – Сеатл
8. Винс Картэр
Хожлын шидэлт: 5
- 2000.03.01: Торонто – Бостон
- 2000.03.08: Торонто – Клиппэрс
- 2007.01.29: Нью Жэрси – Юта
- 2009.01.02: Нью Жэрси – Атланта
- 2014.04.26: Даллас – Сан Антонио (Плэй офф)
7. Кэвин Гарнэтт
Хожлын шидэлт: 5
- 2000.04.10: Миннисота – Детройт
- 2000.12.07: Миннисота – Клиппэрс
- 2007.01.05: Миннисота – Филадельфи
- 2007.03.25: Миннисота – Портлэнд
- 2009.11.22: Бостон – Нью Йорк Никс
6. Дуэйн Уэйд
Хожлын шидэлт: 5
- 2004.11.19: Майами – Юта
- 2005.03.15: Майами – Нью Йорк
- 2007.12.22: Майами – Юта
- 2009.03.09: Майами – Чикаго
- 2019.02.27: Майами – Голдэн Стэйт
5. Пол Пирс
Хожлын шидэлт: 7
- 2000.12.10: Бостон – Дэнвэр
- 2001.11.27: Бостон – Майами
- 2004.11.10: Бостон – Портлэнд
- 2006.03.07: Бостон – Вашингтон
- 2006.12.09: Бостон – Нью Жэрси
- 2010.12.09: Бостон – Майами (Плэй офф)
- 2015.05.09: Вашингтон – Атланта (Плэй офф)
4. Лэброн Жэймс
Хожлын шидэлт: 7
- 2009.01.23: Кливлэнд – Голдэн Стэйт
- 2009.05.22: Кливлэнд – Орландо (Плэй офф)
- 2013.05.22: Майами – Индиана (Плэй офф)
- 2015.05.10: Кливлэнд – Чикаго (Плэй офф)
- 2018.02.07: Кливлэнд – Миннисота
- 2018.04.25: Кливлэнд – Индиана (Плэй офф)
- 2018.05.05: Кливлэнд – Торонто (Плэй офф)
3. Жоү Жонсон
Хожлын шидэлт: 8
- 2007.12.06: Атланта – Миннисота
- 2010.03.19: Атланта – Чарлотт
- 2012.12.14: Бруклин – Детройт
- 2013.02.19: Бруклин – Милоуки
- 2013.11.15: Бруклин – Финикс
- 2014.01.02: Бруклин – Оклахома
- 2016.02.08: Бруклин – Дэнвэр
- 2017.04.15: Юта – Клиппэрс (Плэй офф)
2. Коби Брайант
Хожлын шидэлт: 8
- 2002.02.22: Лэйкерс – Чарлотт
- 2003.04.04: Лэйкерс – Мэмфис
- 2003.12.19: Лэйкерс – Дэнвэр
- 2004.04.14: Лэйкерс – Портлэнд
- 2006.04.30: Лэйкерс – Финикс (Плэй офф)
- 2009.12.04: Лэйкерс – Майами
- 2009.12.16: Лэйкерс – Милоуки
- 2010.01.01: Лэйкерс – Сакрамэнто
Майкл Жордан
Хожлын шидэлт: 9
- 1989.05.07: Чикаго – Кливлэнд (Плэй офф)
- 1990.11.13: Чикаго – Юта
- 1992.11.11: Чикаго – Детройт
- 1993.05.17: Чикаго – Кливлэнд (Плэй офф)
- 1995.03.25: Чикаго – Атланта
- 1997.02.11: Чикаго – Чарлотт
- 1997.06.01: Чикаго – Юта (Плэй офф)
- 1998.02.13: Чикаго – Атланта
- 2002.01.31: Вашингтон – Кливлэнд
Зарим товч мэдээлэл:
- Лэброн Жэймс хасагдах шатанд таван удаа хожлын шидэлт хийснээр тэргүүлдэг бол араас нь М.Жордан , Пол Пирс 2 Коби болон Жоү Жонсон тус бүр нэг удаа багаа хожилд хөтөлж байв.
- 1974 онд Бэрри Клеменс хэмээх тоглогч сэлгээнээс сүүлийн хоёр минутад талбайд гараад хожлын шидэлт хийсэн түүхтэй.
- “Бостон Селтикс” болон “Детройт Пистонс” баг хамгийн олон удаа хожлын шидэлтийн “хохирогч” болжээ. Тус бүр 39 тоглолт ийм ялагдлаар дууссан аж.
- Элдэн Кэмпбэлл хэмээх тоглогч нэгэн тоглолтод 10 удаа шидээд 1 оруулжээ. Хачирхалтай нь түүний оруулсан ганц шидэлт тоглолтын цэгийг тавьсан аж. Үүгээрээ тэр хамгийн бага хувьтай шидээд хожлын шидэлт гүйцэтгэсэн тоглогч болж, түүхэнд үлдсэн юм.
- Пол Пирс 7 удаа хожлын шидэлт оруулаад зогсохгүй хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогч аж. Оновчтой дамжуулалтаар нь тооцвол П.Пирс 12 (7 ш/5 о.д) гэсэн тоогоор тэргүүлэх бол М.Жордан (9 ш/1 о.д), К.Брайант (8 ш/0 о.д), В.Картэр (5 ш/3 о.д), Л.Жэймс (7 ш/1 о.д), Ж.Жонсон (8 ш/0 о.д) бичигдэх юм.