“Лос Анжелес Лэйкерс” багийн холбогч Рэжон Рондо гарандаа хагалгаа хийлгэх болсноор бүтэн сар тоглохгүй болжээ.
Р.Рондо баруун гарынхаа ядам хуруундаа хагалгаа хийлгэснээр 4-5 долоо хоног талбайд гарахгүй болжээ.
Ингэснээр тэр энэ улиралд баруун гарандаа хоёр дахь удаагаа хагалгаа хийлгэж байна. Р.Рондо өмнөх бэртлээсээ эргэн ирээд удалгүй Зул сарын баярын тоглолтод хуруугаа гэмтээсэн юм.
“Лэйкерс” багийн гэмтлийн бараан мэдээ үүгээр дуусахгүй. Лидер Леброн Жэймс мөн цавиндаа бэртэл авснаар тодорхойгүй хугацаагаар талбайд тоглохгүй болсон юм.