ФИБА 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны “F” хэсгийн ээлжит тоглолтууд явагдлаа. Өнөөдрийн тоглолт Малайз болон Гуам улсын багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн бол 3-р үед Гуамын баг эсрэг багаасаа 12 оноо илүү авснаар тоглолтыг өөрсдийн талд эргүүлсэн юм. Улмаар Гуамын баг 75-64-н харьцаатай ялалт авлаа. Үүний араас Тайланд болон Хонгконгийн багууд тоглов. Өмнөх тоглолтын адилаар эхний хагас тэнцүү өндөрлөсөн ч 2-р хагаст Тайландын багийн илүүрхэл дор тоглолт үргэлжилж 101-88 харьцаатай Тайландын баг хожил авлаа. Сүүлийн тоглолт талбайн эзэн Монгол болон Сингапурын багийн эсрэг боллоо. Тус тоглолтын эхнээс манай баг илүү тоглож байснаар 73-49-н харьцаатай хожлоо. Ингэснээр манай багийн хэсгийг тэргүүлэгчдийн эгнээнд үлдсэн бол маргааш Гуамын багийн эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм.