Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ФИБА 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны “F” хэсгийн тоглолтууд явагдлаа. Эхний тоглолт Малайз болон Сингапур улсын багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагасыг Сингапурын баг сайн хийж 19-13 харьцаатай тэргүүлж дуусгасан. Гэхдээ тоглолтын 3-р үеэс Малайзын баг сайн тоглолтоо авчирснаар 75-69 харьцаатай ялалт авлаа. Энэ тоглолтын араас Гуам болон Тайландын багуудын тоглолт болов. Маш өрсөлдөөнтэй оноо ойрхон тоглолт болж эцсийн мөчид 75-69 харьцаатай Гуам улсын баг хожлоо. Өнөөдрийн хамгийн гол тоглолт Монгол болон Хонгконг улсын багуудын хооронд явагдлаа. Манай баг хожил авч байж хэсгээс гарах боломжоо нэмэгдүүлэх учир ач холбогдолтой тоглолт байсан. Тэр ч утгаараа Монголын баг эхний үеийг 27-15 харьцаатай тэргүүлж хүчтэй эхлүүлсэн юм. Улмаар манай баг нэг ч удаа тэргүүлэл алдалгүй явсаар 76-69 харьцаатай ялалт авлаа. Ингэснээр тэмцээний хүснэгтийг 3-0 харьцаатай Гуамын баг тэргүүлж байгаа бол араас нь Монгол болон Тайландын багууд 2 хожил 1 хожигдолтойгоор бичигдэж байна.