Author: Д. Бямбажаргал

Спорт сонирхогч Сайтын гэрэл зурагчин

Фантази: KOO.MN – 5-р долоо хоног

“Коо.mn” фантази лигийн анхдугаар улирлын тавдугаар долоо хоногийн статистик үзүүлэлтээр тэргүүлэгчид:

  • FG% (довтолгоо гүйцэтгэл хувь) – “55.8%” Khishgee’s Rad Team
  • FT% (чөлөөт шидэлт гүйцэтгэл хувь) – “85.9%” Мөнхболд’s Team
  • 3PTS (амжилттай холын зайн шидэлтийн тоо) – “68” Bat-Enkhjin’s team
  • PTS (нийт авсан оноо) – “673” Team Dice
  • REB (самбараас бөмбөг авсан тоо) – “248” Team Dice
  • AST (оновчтой дамжуулалтын тоо) – “131” Royal’s team
  • STL (бөмбөг тасалсан тоо) – “46” Team Dice, Bat-Enkhjin’s team
  • BLK (хаалт хийсэн тоо) – “32” Sosa LA
  • TO (бөмбөг алдсан тоо хамгийн бага) – “26” Batsvh’s team
  • TO (бөмбөг алдсан тоо хамгийн олон) – “76” Team Dice, Delgermurun’s team

Тавдугаар долоо хоног маш ширүүн өрсөлдөөн дунд өнгөрч тэргүүлэгчдийн байрлалд хэд хэдэн өөрчлөлт орлоо. Энэ долоо хоногийн шилдэг менежер “Team Dice” байж өрсөлдөгчөө 7-2 харьцаатай буулган авснаар тэргүүн эгнээнд бичигдээд эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн онцлох тоглогчид:

  • Жөел Эмбийд: Өнгөрсөн долоо хоногт 3 тоглолтод оролцож 37.7 оноо, 11.7 самбар, 61.1% довтолгооны гүйцэтгэл, 1 хаалт, 1.3 бөмбөг таслалт дунджилсан байна.
  • Трей Янг- Өнгөрсөн долоо хоногт 2 тоглолтод оролцсон Янг 40.5 оноо, 4 самбар, 7.5 оновчтой дамжуулалт, 52.1% довтолж, 5.5 алсын зайн шидэлт амжилттай болгож, 1 бөмбөг таслалт дунджилсан байна.
  • Кайри Өрвин: Өнгөрсөн долоо хоногт 3 тоглолтод оролцсон Өрвин 34.3 оноо, 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 56.5% довтолж, 3.3 алсын зайн шидэлт амжилттай болгож, 1.7 хаалт дунджилсан байна.

Чөлөөт агентын зах зээлд эрэлттэй байгаа 3 тоглогч:

  • Гаррисон Маттьюс: Багийн дийлэнх тоглогчид NBA-с гаргасан протоколыг зөрчсөн энэ үед Вашингтан Визардс багийн тоглогчдыг ашиглахад алдах зүйлгүй.
  • Якоб Поелтл: Самбараас бөмбөг авалт, хаалт хэрэгтэй бол түүнийг хогноос авах хамгийн зөв сонголт. Түүнийг фантази менежерүүдийн 22% эзэмшиж байна.
  • Тайрис Максей: Минут олдвол өөрийнхөө чадамжийг нотолж чадсан Максейг багтаа авахад алдах зүйлгүй болов уу. Түүнийг нийт фантази менежерүүдийн 13% эзэмшиж байна.

ЛИГИЙН ТОХИРГООНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ

2021.01.17

Фантази лигийн эхний дөрвөн долоо хоног маргаашийн явагдах тоглолтуудаар өндөрлөж байгаатай холбогдуулан менежерүүдээс ирсэн хүсэлтийн дагуу дараах өөрчлөлтүүдийг оруулж байна.

  1. Цар тахлын нөхцөл байдлын улмаас хогноос (чөлөөт зах зээлээс) тоглогч авах, багтаа өөрчлөлт оруулах шаардлага энгийн үеэс нэмэгдсэн учир улирал эхлэхэд шилжилт хөдөлгөөний тоог “50” хэмээн тогтсон байсан бол өөрчлөлт оруулж “60” шилжилт хөдөлгөөн хийх боломжтой болов.
  2. Дөрөв дэхь долоо хоногийн дундуур лигт Injury list нэмэгдсэнээр гэмтэлтэй тоглогчоо нөөцөнд суулгаж орны тоглогч авах боломжтой болов.
  3. Менежерүүдийн асууж байсан 7 хоногийн тоглолтуудыг монголын цагаар Даваа гарагаас Ням гарагт шилжүүлэх боломжгүй бөгөөд цагийн зөрүүгийн улмаас манай цагаар шинэ долоо хоног Мягмар гарагт эхэлж Даваа гарагт өндөрлөнө.
  4. Waiver time- 2 days болгон тохиргоо хийсэн байгаа.

Дээрх өөрчлөлтүүд тавдугаар 7 хоногоос хэрэгжиж эхэлсэн.

Бэлтгэсэн: Комиссар Буянтогтох

NBA: Аль баг хамгийн баян бэ?

Мэргэжлийн багууд яаж ашиг, орлого олж, үнэ цэнээ өсгөөд байдаг юм бол?, энэ асуултын хариултыг олохоор олон ч судалгаа болон үнэлгээний байгууллагууд тус тусын аргачлал боловсруулж, тооцоолол гаргадаг.

Форбэс сэтгүүлийн нэгэн адил спортын бизнесийг мэдээллэдэг Спортико-оос гаргасан НБА багуудын үнэлгээтэй танилцая.

Ердөө хоёр өдрийн өмнө гарсан шинэхэн жагсаалтыг аль баг тэргүүлсэн гэж бодож байна?

Онцлох:

  • Сүүлийн 20 орчим тасралтгүй өсөлттэй байсан НБА нэг багийн дундаж үнэлгээ, өнгөрсөн жил анх удаа 2 хувиар буурч 2.4 тэрбум ам.доллар болжээ.
  • НБА-гээс гурван багийн үнэлгээ 5 тэрбум ам.долларыг давсан нь Нью Йорк Никс, Голдэн Стэйт Варриорс, Лон Анжелес Лэйкерс багууд бөгөөд НФЛ (Америк хөлбөмбөгийн лиг)-ийн хамгийн өндөр үнэлгээтэй баг Даллас Ковбойз (5.5 тэрбум ам.доллар) -ийн үнэлгээтэй дөхжээ.
  • Нью Йорк Никс баг 2000 оноос хойш амжилт тааруу байгаа хэдий ч 5.42 тэрбум ам.долларын үнэлгээгээр бүх багийг тэргүүлжээ.

НБА 30 багийн нийт үнэлгээ эзэмшигчдийн хувьцаа, орон нутгийн спортын сүлжээ болон багтай холбоотой нэмэлт эзэмшлүүдийг багтаагаад 70 гаруй тэмбум ам.доллар болдог байна.

Энэ нь Монгол улсын ДНБ-ээс 7 дахин их мөнгөн дүн гэж болох юм.

Жагсаалтын эхний 10 баг. Бүтэн жагсаалт үзэх

Хамгийн өндөр үнэлгээтэй 10 баг

Жагсаалтын сүүлд Нью Орлеанс Хорнэтс баг 1.35 тэрбум ам.долларын үнэлгээгээр жагсжээ. Тэдний өмнөх жилийн орлого 2020 онд 213 сая ам.доллар болсон нь өмнөх улирлаас 7 хувь буурсан юм байна.

Хамгийн сонирхолтой баг нь?

Тэгвэл хамгийн үнэтэй багууд дундаас Голден Стэйт Варриорс баг сонирхол татав.

2010 онд тэрбумтан Ларри Эллисоноос илүү үнэ саналж болгосон Жое Лакоб, Петер Губер нарын нэгдэл Голден Варриорс багийн төлөө 450 сая ам.доллар гаргаж тухайн үеийн НБА-д дээд амжилтыг тогтоожээ. Спортын ертөнцийнхөн энэхүү наймааны эцэст толгойгоо маажсаар хоцорцгоож байж.

Харин өнөөдөр Варриорс багийн үнэлгээ 5.2 тэрбум ам.долларт хүрч 10 жилийн дотор 10 дахин өссөн байна.

2009 онд Стэф (Стэфэн Карри)-ийг нэгдүгээр тойргын долоо дахь сонголтоор драфталж авсанаас хойш есөн улирал дарааллан плейоффт шалгарч, таван удаа дарааллан аваргын шатанд шалгарч үүнээс гурван удаад нь аварга цолыг хүртээд байна.

Энэ өнцгөөс харвал багийн ялалт амжилт чухал хүчин зүйл байсан.

Варриорс талбайдаа хийж буй тоглолтын үзэгчдийн тоогоор лигт дээгүүрт бичигдэх болж тэр хэрээр багийн үйл ажиллагааны орлого хурдацтай өссөр өнгөрсөн 430 сая ам.долларын орлогоор бүх багийг тэргүүлжээ.

  • 2010 орлого: 139 сая ам.доллар
  • 2019 орлого: 430 сая ам.доллар
Эх сурвалж: Statista

Ийнхүү санхүүгийн хувьд бий болсон өсөлт нь тэдэнд бизнесээ тэлэх боломж олгосон байна.

2019 онд тэд Сан Франциско хотын төвд 18,064 хүний суудалтай, 500 сая ам.долларын өртөг бүхий Чэйс Центрийг байгуулж, Оакландын Оракл Аренагаасаа нүүж ирсэн.

Варриорс баг мужийнхаа гол өрсөлдөгч Лос Анжелес Лэйкерсээс ялгаатай нь тэд үл хөдлөх хөрөнгөө Uber г.м бизнесийн түншүүддээ эзэмшүүлж, хамтран удирдах зэргээр ажилладаг.

Спортикогийн тооцооллоор Варроирс багийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 1.5 тэрбум ам.доллар ба НБА-н бусад багуудаас 50 хувь шахам өндөр юм.

Голден Стэйт Варриорс багийн ордон Chase Center

Варриорс багийн санхүүгийн амжилт гайхалтай байгаа ч НБА-ийн хувьд бүх багуудаа гайхалтай бэхжүүлж чадсаныг дурдах ёстой.

Тухайлбал: 2010 онд нэг багийн дундаж үнэлгээ 365 сая ам.доллар байсан бол 2010 онд 2.4 тэрбум ам.доллар болж даруй зургаа дахин буюу 557% өссөн байна.

Харин Варриорсын хувьд энэ өсөлт 1000% давсан нь гайхалтай гэхээс аргагүй юм.

Тэгэхээр Варриорс лигийн амжилттай бодлогын өсөлтийг өөрсдийн ухаалаг хөрөнгө оруулалт, багийн амжилттай хослуулсанаар ингэж гайхалтай өсөлт үзүүлжээ. Түүгээр зогсохгүй дараагийн арванд 430 сая ам.доллар байгаа багийн үйл ажиллагааны орлогыг 800 сая ам.долларт хүргэхээр төлөвлөснийг харвал тэдний санхүүгийн бэхжилт, багийн сэргэлт дөнгөж эхлэх нь мэт.

Сонирхолтой

Энэхүү жагсаалт гарсны дараахан Шамат Палихапитя (Сошл Капитал хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, Варриорс багийн жижиг хувьцаа эзэмшигч, ТУЗ гишүүн) 2012 онд Варриорс багийн 10 хувийн хувьцааг 25 сая ам.доллараар авч байсан тухайгаа хуваалцжээ. Одоо түүний 10 хувийн үнэлгээ 520 сая ам.доллар.

2011 онд Фэйсбүүк компаниас гараад өөрийн хувийн хөрөнгө оруулалтын сан эрхлэх Сошл Капитал компаниа байгуулаад байж. Хаана, юунд, хэдийн хөрөнгө оруулалт хийх вэ? гэсэн асуултын хариуг хайж явахдаа нэг танилтайгаа хамт зориг шулуудан Дэвид Стэрн дээр очиж байжээ.

Гэхдээ тэд Сакраменто Кингс багийг авч Сиэтл эсвэл Лас Вегас руу нүүлгэх том мөрөөдөлтэй байж. Тэдний яриад сонсож суусан Дэвид Стэрн тэднээс хэр их мөнгө гаргах боломжтой асуухад тэд 300 сая ам.доллар гэсэн байна. Харин Стэрн хариуд нь битгий давар гэжээ 😁

Анхны догь санаа, том хүсэл нь бүтэлгүйтсэн буцаад иртэл Фил Хэллмут гэх найз нь гунигт түүхийг нь хуваалцаад, санаа зоволтгүй ээ найзаа хамтдаа миний танил Жоетой НБА тоглолт үзэнгээ пицца идье гэж.

Удалгүй тэд Жое-ийнд хамт тоглолт үзэж байтал Жоё би Голден Стэйт Варриорс багийг худалдаж авна гэхэд Шамат итгээгүй аж.

Жоё чамд 10 хувийг 25 сая ам.доллараар санал болгоё чи бидэнтэй хамт шалгаруултанд оролц гэснээр түүх эхэлжээ. Жоё бол дээр дурдсан Варриорс багийг худалдаж авсан хоёрын нэг юм.

Эх сурвалж: Huddle Up

NBA: Брүүклиний их гурвал

Брүүклинд нэгдсэн гурвалын сүүлийн 10 жилд гаргасан хувь тоглогчийн амжилтуудыг багцлаад харвал тэн хагаст нь лигийг дундаж оноо авалтаар тэргүүлсэн, аваргын бөгж-3, финалын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн цом-2, улирлын шилдэг тоглогчийн цом-1, олимпийн наадмын аваргын алтан медаль-4, дэлхийн аваргын алтан медаль-3, дэлхийн аваргын шилдэг тоглогчийн цом-2, лигийн шилдэг залуу тоглогчийн цом-2, лигийн шилдэг зургаа дахь тоглогчийн цом-1 гээд зогсохгүй нь дээ…

Гурван тоглогчийн гол амжилтуудыг багцлан бэлтгэсэнийг үзэж сонирхоно уу!

Брүүклинд нэгдсэн гурван тоглогчийн НБА дэх хувийн амжилтууд

NCAA: Галзуу гуравдугаар сар

Тун удахгүй болох Гуравдугаар сарын галзуурал, Америкийн нэгдсэн улсын коллежийн сагсан бөмбөгийн оргил тэмцээн БАБЛ-тай төстэй арга барилаар зохиогдож магадгүй.

Тэртээ 1939 онд Сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбооноос анх санаачлан эхлүүлж байсан энэ агуу түүхтэй тэмцээн (Монголын Оюутны сагсан бөмбөгийн лиг гэж болох) ихэнхдээ Гуравдугаар сард зохиогддог байсныг спортын зах зээлийн бизнес тоглогчид овжин ашиглаж АНУ-даа хамгийн их үзэгчтэй лигүүдийн эгнээнд аваачиж, жил бүр хүсэн хүлээдэг гайхалтай нэрийн хуудас тэмцээн болгож чаджээ. Жил бүр олон сая Америкчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байдаг оюутны сагсан бөмбөгийн сонирхогчид, АНУ-д сургууль төгсөгчид шимтэн үзэхийн зэрэгцээ, аваргын хүснэгтийг бөглөх таавар, фантази, бэт зэргээр сонирхолтой болгож оролцдог.

Нэдүгээр дивизионы 68 багийн тулаан гуравдугаар сард эхэлж дөрөвдүгээр сард аваргаа тодруулдаг.

March Madness (Гуравдугаар сарын галзуурал)

Гол сэдэвтээ ороё:

Өнгөрсөн 2020.03.11-ний өдөр Юта Жазз багийн төвийн тоглогч Рүди Гобэр коронавирусын халдвартай нь тогтоогдсоны дараа НБА улирлын үлдсэн тоглолтуудыг тусгаарлсан орчинд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр Флорида муж, Орландо хотын Уолт Диснейн Ертөнцийг бабл болгон зохион байгуулж, үлдсэн 3 сарыг үргэлжлүүлж, амжилттай дуусгасан.

Харин НСАА бүтэн улирлаа цуцалсан.

Үр дүнд нь?

НБА бабл дахь 3 сарын зохион байгуулалтанд 180 сая ам.долларын зардал гаргасан. Мөн АНУ-БНХАУ маргаанаас улбаатай Хятадын CCTV шууд дамжуулалтаа зогсоож байв. Гэхдээ амжилттай, тэд үлэмж хэмжээний орлого алдахаас сэргийлж, телевизийн шууд дамжуулалт, ивээн тэтгэгч, зар суталчилгаа зэргээс нийтдээ 1.5 тэрбум ам.долларын орлого олсон. (Эх сурвалж).

НСАА жилийн орлогынхоо 80% орчмыг энэхүү тэмцээнтэй холбоотойгоор олдог. Шууд дамжуулалт эрх, тасалбарын орлого, нэрийн бүтээгдэхүүн, концесс гэх мэт.

Жишээ нь: CBS телевизэд өгсөн шууд дамжуулалтын эрх 2000 онд 200 сая ам.доллар байсан бол өдгөө 800 сая ам.доллар болж 4 дахин өссөн байх жишээтэй.

Эх сурвалж: НСАА тайлан (жилийн дүнг дунджилсан)


Тэгвэл энэ удаад Гуравдугаар сар?

НСАА-гаас өнгөрсөн долоо хоногт мэдээллэхдээ: Энэ жилийн тэмцээн бүхэлдээ бабл-тай төстэй зохион байгуулалтаар Индианаполис мужид хэд хэдэн талбайд зохиогдох боломжтой гэжээ.

Эхний байдлаар зургаан талбайг сонгоод байгаа нь:

Индианаполис

  • Bankers Life Fieldhouse (Индиана Пэйсерс)
  • Lucas Oil Stadium (Индианаполис Колтс)
  • Hinkle Fieldhouse (Батлэр Их Сургууль)
  • Indiana Farmers Coliseum (Индиана болон Пүрдү Их Сургууль)

Блүүмингтон

  • Simon Skjodt Assembly Hall (Индиана Их Сургууль)

Вэст Лафаеттэ

  • Mackey Arena (Пүрдү Их Сургууль)

АНУ цагаар 2021.03.14-ний Ням гаригт эхлэх, “Шилдэг 4”-ийн тоглолтууд 2021.04.03,05 өдрүүдэд гэсэн урьдчилсан хуваарь гарчээ.

Зургийг: https://twitter.com/marchmadness

Сонирхолтой тоон мэдээллүүд үзэх үү?

  • НСАА Гуравдугаар сарын галзуурлын үеэр Үндэсний телевизээр цацагдаж буй зар сурталчилгааны дүн 1.3 тэрбум ам.доллар хүрч байгаа НБА, МЛБ (Мэргэжлийн бэйсболын лиг)-ээс өндөр байна.
Эх сурвалж: Kantar Media, Statista
  • Насанд хүрсэн америкчуудын таван хүн тутмын нэг нь бооцоот тааварт оролцдог гэвэл 10 тэрбум ам.долларын зах зээл
  • Ивээн тэтгэгч байгууллагуудаас 185 сая ам.доллар олдог
  • Зөвхөн тэмцээний өдрүүдэд тасалбар, шар айраг, тааварт тоглоом гэх мэтээр эдийн засагт 12 тэрбум ам.долларын хөдөлгөөн үүсдэг

Өөр үү?

Жил бүрийн тэмцээнийг хүлээн авч зохион байгуулсан хотууд үлэмж ашигтай байж чаддаг.

Хэдийгээр цар тахалтай, хөгжөөн дэмжигчид байх эсэхийг мэдэхгүй ч Индианаполис хот чамлахааргүй үр шимийг хүртэх нь ойлгомжтой байна.

НСАА-гийн энэхүү мэдэгдэлийн талаар:

“Хот, мужийн хэмжээнд бид гартаа буу атгачихлаа л гэсэн үг. Бидний сонссон гайхалтай мэдээнүүдийн нэг.”

Патрик Тамм (Индианагийн Ресторан, Үйлчилгээний эрхлэгчдийн холбооны тэргүүн)

Тус хотод 3000 гаруй зочид буудлын өрөө байдаг бөгөөд хөгжөөн дэмжигчид ихээр ирэх эсэхийг хэлж мэдэхгүй ч хөдөлгөөн нэмэгдсэнээр 100 сая ам.долларын эргэлт бий болно гэж төсөөлжээ.

Эцэст нь:

Дээрх бүхэн зөвхөн төсөөлөл, төлөвлөгөө байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж Индианаполис хот хожих нь гарцаагүй.

Гагцхүү хөл хөдөлгөөн ямар байх нь ковид19-ын тархаж, түүний эсрэг авч буй арга хэмжээ ямар байхаас шууд хамааралтай.

Галзуу гуравдугаар сараар уулзацгаая.

Эх сурвалж: Huddle Up

NBA: Эхний долоо хоногийн тухай

НБА-гийн түүхэн 75 дахь улирал цар тахлын улмаас Арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хөшгөө нээсэн. 72 тоглолттой онцгой улирлын эхний долоо хоногт KOO.MN-ээс гаргасан 2021 оны чансааны дагуу онцлох багууд ямар амжилттайгаар улирлаа эхлүүлсэнийг сонирхоцгооё.

Лос Анжелес Лэйкерс
Лос Анжелес Лэйкерс

Аваргаа хамгаалагч Лос Анжелес Лэйкерс баг нээлтийн үдэш түүхэн дэхь хамгийн үнэтэй бүтээгдсэн аваргын бөгжөө гардан авсан ч хотын нөгөө баг болох Клипперстэй хийсэн улирлын эхний тоглолтдоо 109-116 харьцаатай ялагдал хүлээв.
Энэ өдрөөс хойш 2 тоглолт хийсэн Аваргууд 132.5 оноо дунджилж Даллас Маверикс болон Миннесота Тимбервулвес багуудыг илүүрхэн буулгаж авав.
Өнгөрсөн улирлын бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт хийсэн тэдний хувьд улирлын эхэн хэсэгт нэгэнтэйгээ ойлголцох, багийн уур амьсгал зэрэгт ямар нэгэн асуудалгүй байгаа нь сайн хэрэг.
Тэд энэ долоо хоногт Портленд Трейл Блэйзерс багийг талбайдаа хүлээн аваад Сан Антонио Спөрс багийн талбайд 2 тоглолт хийх хувиартай байна.

Брүклин Нэтс
Брүклин Нэтс

Өнгөрсөн улирлын хувьд багийн лидерүүдийн эзгүйд плей-оффт шалгарч чадсан ч хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй Брүүклин Нетс энэ улирал хүчтэй дайралт хийхээ улирлын нээлтийн тоглолтод баталсан.
Харамсалтай нь улирал дөнгөж эхлэж байхад чухал тоглогчдын нэг Спенсер Динвиддиегийн улирал дууссан байна.
Чухал тоглогчоо гэмтэлд алдсан Нетс багийн лидерүүдээ дараалсан тоглолтуудад оролцуулалгүй амрааж эхэлсэн. Мемфис Гриззлесыг хүлээн авч нэмэлт цагт 116-111 харьцаатай ялагдал хүлээсэн бол дараагийн тоглолт талбайдаа Атланта Хокс багийг хүлээн авах юм.

Лос Анжелес Клипперс
Лос Анжелес Клипперс

Өнгөрсөн улирал хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй Лос Анжелес хотын нөгөө баг энэ намрын солилцооны цонхоор тун сонирхолтой шилжилтүүдийг хийсэн.
Улирлыг маш сайн эхлүүлж, гэмтэл бэртлийн асуудлаас бүрэн ангижирсан Пол Жорж бүх одод түвшний тоглолтоо гаргаж нээлтийн 2 тоглолтдоо төвөггүй ялалт байгуулаад байсан хэдий ч багийн лидер Кавай Леонардын эзгүйд талбайдаа Даллас Маверикс багт 51 онооны зөрүүтэй маш том ялагдлыг хүлээв.
Леонард хэзээ талбайд гарах мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд энэ долоо хоногт гэртээ Миннесота Тимбервулвес, Портланд Трейл Блэйзерс багийг хүлээн аваад Юта Жазз багийн талбайд зочлох хувиартай.
Тэдний энэ улирлын зорилго зөвхөн аваргын төлөө дайралт гэдгийг бүгд мэдэж байгаа, харин хүссэн үр дүнгээ авч чадах болов уу?

Милоуки Бакс
Милоуки Бакс

Өнгөрсөн улирал олон аналистуудын таамгийг эвдэж дэндүү эрт улирлаа дуусгасан Милоуки Бакс баг энэ намрын солилцооны цонхоор боломжийн ажиллаж чадсан.
Тэдэнд дутагдаж байсан плей-мэйкер, клач хамгаалагчийг авчран багийн лидер 2 удаагийн Үнэ Цэнэтэй тоглогч Яннис Антетокоунмпотой урт хугацаатай гэрээ байгуулсан.
Улирлын нээлтийн 3 тоглолтдоо 2 ялагдал хүлээсэн Бакс улирлын турш ийм тааруу тоглолт үзүүлэхгүй нь ойлгомжтой.
Тэд энэ долоо хоногт Майами Хит багийн талбайд 2 удаа тоглох зочилох бөгөөд өнгөрсөн улирлынхаа ялагдлын хариуг авах ч боломж бий.

Майами Хит
Майами Хит

Өнгөрсөн улирлын Дорнод бүсийн аварга Майами Хит багийн хувьд энэ намрын солилцоо наймааны цонхоор хэд хэдэн түлхүүр тоглогчдоо алдсан хэдий ч тэднийг нөхөх тоглогчдоо авчирж чадсан.
Улирлын нээлтийн тоглолтоо Орландод ялагдал хүлээсэн ч дараагийн тоглолтоо талбайдаа хийн залуухан бүрэлдэхүүнтэй Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг ялалт байгуулсан тэдний хувьд энэ долоо хоногт Дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч Милоукки Бакс багийг талбайдаа хүлээн авах юм.

Бостон Сэлтикс
Бостон Сэлтикс

Энэ улирлын Дорнод бүсийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлэх багийн нэгт зүй ёсоор багтах Бостон Селтиксийн улирал Милоукки Баксыг буулгаж авсанаар эхэлсэн ч дараалсан тоглолтуудад ялагдал хүлээгээд байгаа билээ.
Тэд энэ долоо хоногт 2 тоглолт хийх хувиартай бөгөөд Индиана Пэйсерс багийн талбайд зочилон тоглоод Мемфис Гриззлесийг талбайдаа хүлээн авах хувиартай.

Юта Жазз
Юта Жазз

Төвийн байрлалын тоглогчтой өмнө нь үзэглэж байгаагүй том гэрээг хийсэн Юта Жазз баг энэ улирал Өрнөдийн шилдгүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна.
Эхний долоо хоногт 50% амжилт үзүүлсэн Юта Жазз энэ долоо хоногийн эхний тоглолтоо Оклахома хотод зочилон 110-109 харьцаатай ялалт байгуулсан байна.
Тэдний дараагийн учраа гэртээ бүсийн хүчирхэг багуудын нэгт орох Финикс Сансыг хүлээж авах юм.

Дэнвэр Наггэтс
Дэнвэр Наггэтс

Өнгөрсөн улирал таамаг эвдэж бүсийн финал хүртэл аялсан Денвер Наггетс багийн шинэ улирал хүссэнээр нь эхэлсэнгүй.
Нээлтийн 2 тоглолтдоо ялагдал хүлээсэн тэдний гол асуудлыг ачаалалтай холбон тайлбарлаж болох юм.
Ямартай ч улирлыг хүссэнээрээ эхлүүлж чадаагүй Наггетсаас ийм муу тоглолт олон харахгүй нь ойлгомжтой.
Тэд энэ долоо хоногт Хьюстон Рокетс, Финикс Санс багуудыг талбайдаа хүлээн авч Сакраменто Кингсийн талбайд зочилох хувиартай.

Эхний долоо хоног (KOO.MN – Season 1)

Фантази лигийн эхний долоо хоног Жэймс Хардэний торгууль, ковидын улмаас цуцлагдсан тоглолт зэргийн нөлөөгөөр 2 тоглолт эрс зөрүүтэй болсоныг тооцвол ойролцоо үр дүнтэй байлаа.

KOO.MN – Season 1 – 1-р долоо хоног
KOO.MN – Фантази лигийн хүснэгт

Мэдээллийг бэлтгэсэн: Буяка

Сагсан бөмбөг: Оюутны лиг 20(20 онд)

Монголын сагсанбөмбөгийн Оюутны лиг 20 дахь удаагаа хамгийн хамгийн гэсэн тодотгол дүүрэн, онцлох олон олон дуулиантай болж өндөрлөлөө.

Эхлэл

2019.10.24 – Оюутны лигийн 2019-2020 оны улирлын нээлт

2019.11.01 – Даатгалгүй тамирчин талбайд гардаггүй болов

2019.11.01 – Даатгалгүй тамирчин талбайд гардаггүй болов
2019.11.09-10 – Баг, тамирчдын зураг авалт “Media Day”

2019.12.29 – Улирлын завсарлагын өмнөх сүүлийн тоглолтууд болов

Уйтгартай үе…

2020 он гарсанаас хойш бүтэн 8 сар Оюутны лигийн сагсанбөмбөг төдийгүй дэлхий нийтийн спортын амьдрал зогсов. Тэр ч бүү хэл хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай зуны олимпийн наадам хүртэл хойшлогдов.

Гэхдээ бас хөгжилтэй. 2020.04.01-ндээд амжсан байдаг.

Гэхдээ лигийн зохион байгуулагчдын зүгээс зүгээр суусангүй.

Төгсгөл. Баяртай мөч.

Лиг 6 сар завсарласны эцэст эргэн ирсээн. Зарим онцлох мөчүүдийг эргэн санавал…

92 оноо Ө.Индра
34 минут тоглохдоо 70 довтолгооноос 41 довтолгоо амжилттай болгосон 92 оноо авсан гүйцээ… 20 дахь удаагийн оюутны лиг….

Этүгэн Ирвэсүүд багийн тоглогч Ө.Индра 92 оноо авав

Гадаад тоглогч
20 дахь удаагийн Оюутны лиг Хамгийн анхны ИМПОРТ оюутан тамирчин И E Чань(MIU)….

И Е Чань

Багуудын сошл сувгийн идвэхжүүлэлтийн уралдаанууд


Аваргын тоглолттой өдрийг эргэн дурсахуй. Дуугай тогло ( влог)

Хорь дахь удаагийн оюутны лиг товчоор

Энэ жилийн тэмцээнд нийт 41 сургуулийн 52 баг, хоёр дивизионд хурд хүч авхаалж самбаагаа сорьсон.

#2-р дивизион

ЭрэгтэйЭмэгтэй
1.МУИС ШОНХОРУУД – II1.ЭТҮГЭН ИРВЭСҮҮД
2.ЭЗШУИС2.МУИС ШОНХОРУУД
3.ЭТҮГЭН ИРВЭСҮҮД – II3.ОТИС ШИЛҮҮСНҮҮД
2-р дивизионы шагналт байрын багууд

ШИГШЭЭ ТОГЛОЛТУУД:
Эрэгтэй
МУИС ШОНХОРУУД – II – ЭЗШУИС
Эмэгтэй
МУИС ШОНХОРУУД – ЭТҮГЭН ИРВЭСҮҮД

III байрын тоглолтууд:
Эрэгтэй
ЭТҮГЭН ИРВЭСҮҮД – ШУТИС АКУЛУУД
Эмэгтэй
ОТИС ШИЛҮҮСНҮҮД – ЭМШУИС АРСЛАНГУУД

#1-р дивизион

Эрэгтэй
1.МУИС ШОНХОРУУД
2.ОТИС ШИЛҮҮСНҮҮД
3.ШУТИС АКУЛУУД
20 дахь удаагийн лигийн шагналт байрын багууд

Хагас шигшээ тоглолт:
ШУТИС АКУЛУУД – МУИС ШОНХОРУУД – I
ЭТҮГЭН ИРВЭСҮҮД – ОТИС ШИЛҮҮСНҮҮД

Шигшээ тоглолт:
ОТИС ШИЛҮҮСНҮҮД – МУИС ШОНХОРУУД – I

Улирлын ТЭРГҮҮН ТОГЛОГЧ:

Эрэгтэй – П.Мөнх-Оргил (ШУТИС АКУЛУУД) – Innovstyle, Pedro
Эмэгтэй – Ө.Индра (ЭТҮГЭН ИРВЭСҮҮД) – К-50 Store

Билгүүнзул агсны нэрэмжит ОЮУНЛАГ ОЮУТАН ТАМИРЧИН:

Ч. Намуунаа(ОТИС)
М. Дөлгөөн (СЭЗИС)

Дөлгөөн агсны нэрэмжит ФИНАЛЫН ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ:

Ц.Санчир (МУИС ШОНХОРУУД)
Ө.Индра (ЭТҮГЭН ИРВЭСҮҮД)

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ: (Innovstyle , Pedro Mongolia)

O.Баярцогт (ЭТҮГЭН ИРВЭСҮҮД)
Л.Эрдэнэпүрэв (МУИС ШОНХОРУУД)

Бэлгэдлийн шигшээ:

Эрэгтэй:
Мөнхбаатар (ЭТҮГЭН ИРВЭСҮҮД) – Холбон тологч
Цогтсайхан (ОТИС ШИЛҮҮСНҮҮД) – Хамгаалагч
Энх-Амгалан (ХИС ХАРЦАГУУД) – Довтлогч
Ганбаатар (ОТИС ШИЛҮҮСНҮҮД) – Дотвлогч
Пэрэнлэйжамц (МУИС ШОНХОРУУД) – Төвийн тоглогч

Эмэгтэй:
Минжин (МУИС ШОНХОРУУД) – Холбон тоглогч
Магсаржав (МОН-АЛТИУС ) – Хамгаалагч
Цацрал (ЭТҮГЭН ИРВЭСҮҮД) – Довтлогч
Ичинхорлоо (ШУТИС АКУЛУУД) – Довтлогч
Ариунцэцэг (ОТИС ШИЛҮҮСНҮҮД) – Төвийн тоглогч

Хагас шигшээ болон шигшээ тоглолтын шууд дамжуулалт:

Монгол HD телевиз

Ерөнхий ивээн тэтгэгч: Pepsi Mongolia
Дэмжин ажиллагч: Esan.mn; Naadam Center Mongolia; memeChat ; Монре Даатгал – Monre Insurance

Зураг, мэдээллийн эх сурвалж: MCBA

Фантази: KOO.MN – Нэгдүгээр улирал

KOO.MN Их спортын ертөнцийн мэдээ мэдээллийн вэбсайтаас сагсан бөмбөг тэр дундаа НБА шимтэн үзэгчдийн дунд нээлттэй фантази лиг зохиож байна.

Анхны лигээ бид сагсан бөмбөг сонирхогчдын нэгдэл Basketpedia группийн залуустай хамтран “Яахоо фантази” систем дээр зохиож буй. Боломжит дээд хязгаарын дагуу 20 багийн менежертэй лиг өнгөрсөн амралтын өдрөөр драфтын сонголтоор багаа бүрдүүлээд, эхлэхэд бэлэн боллоо.

Оролцогчдын 90% нь өмнө тоглож байсан туршлагатай. НБА түүхэнд амжилтаараа манлайлдаг 2 хүчтэй өрсөлдөгч багийн дэмжигчид 50%-ийг бүрдүүлжээ.

KOO.MN Season 1 – Драфт

Лигийн драфтын сугалааны дараалал 2020.12.20-ны 18:30 цагт бэлэн болсон.

СугалааБагийн нэр
#1CEJiM
#2BALU’s Team
#3Irmuun’s Team
#4Batsvh’s Unreal Team
#5Baldan’s Team
#6Royal’s Team
#7Enkh Orgil’s Team
#8Мөнхболд’s Team
#9Sosa LA
#10Captain Erka’s Team
#11The chosen one
#12DefTeam
#13Gabi’s Team
#14Buyka’s DT
#15Bayar’s Team
#16Tatar
#17Bat-Enkhjin ♫-♩-♪
#18Tumku’s Team
#19Khishgee’s Rad Team
#20Delgermurun’s Team
Яахоо авто тооцоолуураар гаргасан дараалал

19:00 цагаас драфтын сонголт эхэлсэн.
22:05 хамгийн сүүлийн сонголт хийгдэж драфтын ажиллагаа дуусав.

Бүрэлдхүүн:

Хамгийн сонирхолтой, хачирхалтай, оновчтой драфт аль баг хийснийг сонжоорой. 😂

Цаашид бид 7 хоног тутмын шилдэг амжилт үзүүлсэн багаа тодруулж, тойм мэдээлэл бэлтгэн хүргэж байх болно.

Индонезид тивийн АШТ болно

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ-ийг ирэх жил Индонезийн Жакарта хотод зохион байгуулахаар боллоо.

Ази болон Номхон далайн орнуудын шилдэг 16 баг өрсөлдөх 30 дахь удаагийн тивийн АШТ ирэх оны наймдугаар сарын 16-28-нд Индонезийн Жакартад болно.

Олон үндэстний өлгий болсон Индонез улсад сагсан бөмбөг эрчтэй хөгжиж буй. Тус улс анх 1993 онд тивийнхээ аваргыг зохион байгуулсан бол ирэх жил хоёр дахиа хүлээн авах гэнэ.

Нийт 267 сая хүн амтай, тэдгээр нь 700 гаруй хэлээр ярьдаг онцлогтой индонезчууд 2023 оны сагсан бөмбөгийн ДАШТ-ийг Япон болон Филиппин улстай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Одоогоор Ази тивийн АШТ-д оролцох эрхээ Ливан, Бахрейн улс авсан бол ийнхүү Индонез зохион байгуулагч орноор тодорч, гурав дахь улс нь боллоо.

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн хувьд энэ удаагийн Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөөгүй юм.

NBA: Үлэмж Яаннисын аварга гэрээ

Хоёр удаагийн улирлын ҮНЭ ЦЭНТЭЙ ТОГЛОГЧ, хойд америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийг өдгөө ноёлж буй, Милоуки Бакс багийн од Яаннис Антэтокумбо багтайгаа таван жилийн 228 сая ам.долларын гэрээ үзэглэлээ.

  • 2020/21: 27.5 сая ам.доллар
  • 2021/22: 39.3 сая ам.доллар
  • 2022/23: 42.5 сая ам.доллар
  • 2023/24: 45.6 сая ам.доллар
  • 2024/25: 48.8 сая ам.доллар
  • 2025/26: 51.9 сая ам.доллар

Яаннис уг гэрээнийхээ талаар:

“Энэ бол миний гэр, миний хот.

Дараагийн таван жилд Милоуки Бакс багийн нэг хэсэг байх болсондоо талархаж байна. Эдгээр он жилүүдийг хамтдаа үргэлжлүүлцгээе.”

Яаннис Антэтокумбо

Энэхүү таван жилийн өндөр гэрээ Милоуки Бакс багт санхүүгийн дарамт учруулах болов уу?

ЯАННИС ба МИЛОУКИ БАКС

Яаннис 2013 оны драфтын 15 дугаар сонголтоор Милоуки Бакс багт сонгогдож байв. Тэгвэл түүний өмнө сонгогдсон тоглогчид хэн хэн байв, одоо ямар байгаа вэ?

  • 1-р сонголт – Антони Бэннэт
  • 5-р сонголт – Коди Зэллэр
  • 6-р сонголт – Нэрлэнс Ноел
  • 9-р сонголт – Трэй Бурк
  • 11-р сонголт – Майкл Картер Виллиамс
  • 14-р сонголт – Шабаз Мухамэд
2013 оны НБА драфтын 1-р тойргийн 15 дахь сонголт

Тухайн үед НБА мэргэжилтнүүд түүнийг авъяаслаг боловч сайн хөгжөөгүй, бэлтгэгдээгүй хэмээн дутуу үнэлж байв. Харин Милоуки баг эрсдэл гэх үү, зориг гэх үү гаргаж түүнийг сонгож авсан.

Түүгээр ч зогсохгүй түүнийг өдий хүртэлж өсөн дэвшиж, сайжрах боломж олгож, тэвчээртэй хүлээсэн.

ЯАННИС НӨЛӨӨ

Багийн амжилт: 2013 оноос өмнөх 7 улирлын 2-т плейоффт шалгарч байсан Милоуки түүнийг ирснээс хойш 7 улирлын 5-д нь плэйоффт шалгарч, бүсийн шигшээд хүртэл амжилт гаргасан байна.

Үзэгчдийн тоо: Багийн амжилт, багийн нэр хүндийн нөлөөгөөр талбайдаа хийх тоглолтыг үзэх үзэгчдийн тоо дунджаар (30% өссөн):

  • 2013 – 13,487
  • 2019 – 17,602

Орлого: 2019 онд Милоуки багийн 36 тоглолт телевизийн шууд дамжуулалттай байсан нь багийн түүхэнд анхны тохиолдол бөгөөд телевизээс олох орлогын өсөлт 32% болсон.

Плейоффын нэг тоглолтын үр нөлөөгөөр хотын эдийн засагт 3 сая ам.долларын эргэлт бий болж, 2500 орчим зочид буудлын өрөөний захиалга түүнийг дагасан 700 орчим ажлын түр байр үүсдэг гэсэн баримжаа тооцоог гаргажээ.

2019 онд нэрийн бүтээгдэхүүний борлуулалт хамгийн өндөр байсан 10 баг:

  1. Лос Анжелес Лэйкерс
  2. Бостон Сэлтикс
  3. Филаделфи 76
  4. Торонто Рэпторс
  5. Молиуки Бакс
  6. Голден Стэйт Варриорс
  7. Хьюстон Рокетс
  8. Чикаго Булз
  9. Майами Хит
  10. Брүклин Нэтс

Хагас сая гаран хүн амтай энэ жижиг хотын багийн хувьд энэ нь тун сайн үзүүлэлт юм.

Багийн үнэлгээ: Милоуки Баксын жилийн нийт орлогын өсөлтийг доорх зургаас харна уу.

Милоуки Бакс багийн нийт орлого

Ийнхүү эдийн засгийн үлэмж үр нөлөөний үр дүнд 2013 онд 312 сая ам.доллар байсан багийн үнэлгээ 2019 он гэхэд 1.6 тэрбум ам.доллар болсон байна.

Хэдийгээр НБА комиссар Адам Силвэр болон түүний багийн зөв стратегийн үр нөлөөгөөр багуудын үнэлгээ дунджаар 3 дахин өссөн гэж болохуйц байгаа ч Милоуки Баксын хувьд 4-5 дахин өссөн байгааг Яаннистай холбохгүй байх боломжтой гэж үү?

NBA: Фантази хэрхэн тоглох вэ?

Сагсан бөмбөг сонирхогчдод НБА-гийн улирлыг илүү амттай болгохоор олон сонирхолтой зүйл хэрэгжүүлдэг. Хамгийн түгээмэл бөгөөд эрэлт ихтэй байдаг нь ФАНТАЗИ ЛИГ юм.

Оролцогчид багийн эзний дүрд орж, өөрсдийн босгосон багаар улирлын турш өрсөлдөнө. Фантазиг олон форматаар тоглож болох бөгөөд энэ удаад “Yahoo Fantasy” -д “Head to Head” загвар дээр хэрхэн тоглох тухай заавар хүргэе.

Фантази лиг нь НБА-гийн улирал эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Лигт хамгийн багадаа дөрвөн баг, хамгийн ихдээ 20 баг өрсөлдөнө. Улирлын өмнө багууд шинэ тоглогчид сонготой ижил аргаар фантазид оролцогчид одоо идэвхтэй байгаа тоглогчдын дундаас сонголт хийж, өөрийн багийг бүрдүүлнэ.

Фантази лиг нээх талбар

Зөвхөн драфт хийгээд өрсөлдөх биш улирлын турш тухайн багийн эзэн/менежер байж бусад багийн менежерүүдтэй солилцоо хийх, тоглогчдыг багаас хасах, чөлөөт агентаас тоглогч нэмэх зэрэг үйлдэл хийх боломжтой. Үүнээс гадна хоорондоо ямар зарчмаар өрсөлдөх, улирлыг хэдэн долоо хоног үргэлжлүүлэх зэргийг тухайн лигийг үүсгэсэн коммисар бүх тохиргоог тааруулдаг юм.

Хамгийн түгээмэл тохиргоо бол баг тус бүр 13 тоглогчтой байх бөгөөд тухайн өдөрт 10 тоглогч гараанд гарч, гурван тоглогчийг сэлгээнд суулгаснаар тоглогчдын тухайн өдрийн үзүүлэлтээр өрсөлдөгч багтайгаа тулна.

Гарааны тоглогчдын тохиргоо хэсэг

Тоглогчдыг өдөр болгон байршуулах, хэн ямар үзүүлэлт үзүүлснийг нягталж багтаа авч үлдэх эсвэл хасах шийдвэрээ менежер гаргах учир мэдээ мэдээлэлтэй өдөр бүр танилцсанаар таны сагсан бөмбөгийн мэдлэг ч тэр хэрээр тэлэх юм.

Заримдаа үед багаа байрлуулж амжихгүй бол долоо хоногоор нь багаа байрлуулах боломжтой билээ.

Ихэнхи лигүүд “Head-to-Head” системээр долоо хоног бүр өөр өөр өрсөлдөгчидтэй халз тоглох байдлаар явдаг. Тоглогчдын амжилтыг тооцдог үндсэн 9 үзүүлэлт:

  • FG% – довтолгооны хувь
  • FT% – чөлөөт шидэлтийн хувь
  • 3PTM – амжилттай болгосон холын зайн шидэлтийн тоо
  • Points – авсан оноо
  • Rebounds – самбараас бөмбөг авсан тоо
  • Assists – оновчтой дамжуулалтын тоо
  • Steals – бөмбөг таслалтын тоо
  • Blocks – бөмбөг хаалтын тоо
  • TO – бөмбөг алдалтын тоо

Долоо хоног бүр цуглуулсан хожил, хожигдол, тэмцээний үзүүлэлтээр эрэмбэлэгдэж Фантази улирлын төгсгөлд Плей-Оффын байранд үлдсэн багууд цааш шалгарч илүү сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж эхэлнэ.

Анхлан сонирхогчдод зориулсан “Public” буюу нээлттэй, хүссэн хүн нь оролцох боломжтой лигүүд мөн байх бөгөөд олон улсын тоглогчидтой тоглон туршлага судлах боломжтой.

Мөн Фантази Драфт эхлэхийн өмнө лигийн гишүүд хэдээр сонгохоо шийдсэнээр “Mock” буюу хуурмаг драфт хийж нарийн судалгаа хийсний дүнд сонголтоо хийх учиртай.

Хэдийгээр солилцоо хийж, чөлөөт агентаас тоглогч нэмэх боломжтой ч бооцоотой лигүүдийн хувьд солилцоо хийх нь бага байдаг. Менежерүүдийн хувьд бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй буюу тухайн тоглогч долоо хоногт хэдэн тоглолт хийхийг, өрсөлдөгч багууд нь ямар түвшний багууд байгааг, мөн бэртэл гэмтэл, дасгалжуулагчийн өгөх минутыг ч тооцоолох хэрэгтэй.

Мэдээж хэрэг маш их цаг хугацааг энэ зүйлд зориулж байгаа учир өөрийн орж буй лигүүдэд бусад менежерүүдтэйгээ тохирон тодорхой хэмжээний бооцоотой тоглох, мөн долоо хоног бүр өрсөлдөгч менежертэйгээ бооцоо тавин тоглох ч боломжтой. Гэхдээ БООЦОО-т тоглоом Монгол улсад хуулийн хязгаарлалттай байдаг гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Хэн сайн баг бүрдүүлнэ, хэний багийн тоглогч тухайн долоо хоногт цойлно мэдээж энэ бүхэн менежерийн ур ухаан, аз ёндоо хосолж ялагч болох нь ойлгомжтой.

Энэ улирлын хувьд 2020 оны Арванхоёрдугаар сарын 22-нд улирал албан ёсоор эхэлж Фантази лигийн хувьд эхний долоо хоног эхлэх болно.

Улирал эхлэхээс өмнө найз нөхөд, ажлын хамт олон, сонирхол нэгт залуустайгаа нэгэн сонирхолтой улирлыг өнгөрүүлээрэй.

Танд Фантази спортоор хүч үзэхэд “yahoo”-д бүртгэлтэй хаяг байхад л хангалттай!

Дуртай спортоо илүү сонирхолтойгоор шимтэж үзэцгээе!

Basketpedia – фантази лиг
KOO.MN – вэбсайтын нэрэмжит фантази лиг

Бэлтгэсэн: Basketpedia

NBA: Багуудын 2021 оны чансаа (таамаг)

Өнөөдөр улирлын өмнөх тоглолтууд эхэллээ. Маш богино хугацааны улирлын амралттай байсан ч багууд шинэ тоглогч сонголт, солилцоо наймааг идэвхитэй хийлээ. Бидний таамгаар Баблын аваргууд хүчтэй хэвээр гэж байна.

НБА-гийн 30 багийн чансааг гаргасан хэд хэдэн эх сурвалжийг үндэслэн бид өөрсдийн тамгаа дэвшүүлж харьцуулалт хийлээ.

Хамгийн сонирхолтой, хачирхалтай нь CBS Sports-оос гаргасан таамаг бол Bleacher Report бүр долоодугаар сард ойрын гурван жилд ямар багууд хүчирхэг байх вэ? гэдэгт хариулт болгож жагсаасан байв.

Онцлох багууд:

1. Лос Анжелес Лэйкерс

Гэрэл зургийг: NBA.COM

2019/20 амжилт: 52-19, Өрнөд бүс, 1

Ирсэн тоглогчид: Монтрэл Харрэл, Марк Газол, Дэнис Шройдер, Вэсли Матьюс

Явсан тоглогчид: Ражон Рондо, Дэнни Грийн, Дуайт Ховард, Эври Брэдли, Жавал Магги

2020/21 төлөв: Сэлгээний бүрэлдхүүнээ залуу, хурдтай болгож чадсан. Лэброн Жэймс, Антони Дэвис нартай гэрээ сунгаж үлдээснээс багийн цөм, дотоод уур амьсгал, ойлголцлоо хадгалж чадсан нь өмнөх улирлын амжилтаа давтах боломжтойг харуулж байгаа.

2. Милоуки Бакс

Гэрэл зургийг: NBA.COM

2019/20 амжилт: 56-17, Дорнод бүс, 1

Ирсэн тоглогчид: Жрү Холидэй, Бобби Портис, ДЖ Аугистин, Торэй Крэйг, Ник Стаускас

Явсан тоглогчид: Эрик Блэдсой, Жорж Хилл, Вэсли Матьюс, Робин Лопез

2020/21 төлөв: Сүүлийн хоёр улирлыг гайхалтай үзүүлэлттэй дуусгаж байгаа ч хараахан аваргын шатруу очоогүй байгаа. Мөн Яаннистай тохирч буй урт хугацааны супер макс гэрээ эцэслэгдээгүй байгаа ч хурдтай холбон тоглогчоор хүчээ сэлбэсэн тэд удаад хүчтэй хэвээр байна.

3. Лос Анжелес Клипперс

Гэрэл зургийг: NBA.COM

2019/20 амжилт: 49-23, Өрнөд бүс, 2

Ирсэн тоглогчид: Серж Ибака, Лүк Кеннард, Тайрон Лю (дасгалжуулагч)

Явсан тоглогчид: Монтрэл Харрэл, Жамикал Грийн, Ландри Шанет, Док Риверс (дасгалжуулагч)

2020/21 төлөв: Үндсэн дасгалжуулагч Док Риверсийг Тайрон Люгээр солиж, хуучин багийн хамтрагч Кавай, Ибака нарыг нийлүүлж, Пол Жоржтой өндөр дүнтэй гэрээ байгуулсанаар тэд мөн л өрнөд бүсийн хүчтэй баг хэвээр үлдээд байна.

Та цааш нь үргэлжүүлэх үү? таныхаар ямар байх бол?

Кевин Лав: Хүн бүр хэцүү үеийг туулж байгаа

11 сарын 05-нд, Хокстой хийсэн тоглолтын завсарлагаанаар би гэнэтийн сандралд орсон.
Гэнэтхэн л зүрх дэлсэж, дотор муухайрч, гар салгалаад эхэлсэн.

Өмнө нь би хэзээ ч ийм байдалд орж байгаагүй. Бодитоор ийм зүйл болоод байгаа эсэхийг ч мэдэхгүй байлаа. Гэхдээ үнэхээр бодит зүйл байсан. Яг л гараа тулгаж, хөмсгөө сэтэлж, хөлөө хугалсантай адил. 

Тэр өдрөөс хойш сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх бодол маань орвонгоороо өөрчлөгдсөн юм.

Бусдад өөрийнхөө тухай ярихдаа би тийм ч дуртай биш. Өдий 29 наслахдаа хувийн амьдрал, дотоод ертөнцөө хана хэрмээр тусгаарлаж, нууцалсаар ирсэн. Сагсан бөмбөгийн талаар ярилцах надад асуудал биш. Хэнтэй ч хэдэн ч цагаар буу халж чадна. Харин хувийн зүйлсийн талаар би тийм нээлттэй ний нуугүй байж чаддаггүй. Үргэлж л ийм байсаар ирсэн. Одоо эргээд харахад энэ тухайгаа ярилцаж илэн далангүй байсан бол дээр байждээ гэж харамсдаг юм. Даанч би дотоод сэтгэл, зовнил түгшүүрээ хэзээ ч хэнтэй ч хуваалцаагүй. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, ойр дотнынхоо хэнтэй ч. 

Тэгээд үүнийгээ өөрчлөх хэрэгтэй гэж саяхнаас шийдсэн юм. Дурсамжийнхаа хамгийн харанхуй булан тохойг онгичиж, тэр өдрийн гэнэтийн сандрал болоод түүнээс хойш юу болсныг нэгд нэгэнгүй өгүүлье гэж санаа шулуудсан хэрэг. Амьдралдаа анх удаа. 

Надтай адил чимээгүй шаналж байгаа хэн нэгэн байвал энэ мэдрэмжийг гадарлах байх. Хэн ч чамайг ойлгохгүй, орь ганцаар байх шиг мэдрэмж. 

Мэдээж надад эвгүй байна. Өдий хүртэл нууцалж байсан бүхнээ ингэж дэлгэх.

Гэхдээ би өөрийнхөө төлөө үүнийг хийх ёстой. Бас сэтгэл зүйн эрүүл мэндийг хүмүүс үл ойшоож, хангалттай анхаарал хандуулдаггүй учраас ингэж зориглосон юм. Ялангуяа эрчүүд, хөвгүүд энэ тал дээр нэлээн хойно хоцорсон гэж боддог. 

Би мэдэж байна. Өөрөө энэ бүхнийг үзэж туулсан болохоор. “Эр хүн” ямар байх тухай ойлголт хөвгүүдэд багаас нь суудаг. Юу хийж болох, юу хийж болохгүйг орчин тойрноосоо чи тодорхой харна. Дагаж мөрдөх ёстой дүрмээ ч ойлгоно. Битгий уйл. Хүчирхэг бай. Мэдрэмжээ битгий ярь. Шүдээ зуугаад тэвч. Өөрөө учрыг нь ол. 

Тэгээд 29 жил би энэ дүрмийн дагуу амьдарсан. Жинхэнэ эр хүн байх гэж бүхий л чадлаараа хичээсэн.  Энд нэг их онцгой юм байхгүйг би мэдэж байна. Хүн болгоны л мэддэг зүйл. 

Эр хүн ийм л байх ёстой гэсэн тогтсон ойлголт нийгэмд үл үзэгдэх байдлаар оршиж байдаг. Олон үе дамнан уламжлагдсаар өдий хүрсэн хэвшмэл хандлага. 

Хүмүүс үүнийг яг л агаар, устай адил амьдралын салшгүй нэг хэсэг гэж хүлээж авдаг. Гэтэл сэтгэл гутрал, зовнил түгшүүр, дэнслэлээ эсрэгээрээ үгүйсгэж, огт байхгүй зүйл мэт хараа буруулдаг нь хачин.

Би ч гэсэн сэтгэл зүйн эрүүл мэндээ өөр хэн нэгний асуудал мэт бодсоор ирсэн. Надтай огт хамааралгүй харь холын зүйл шиг ханддаг байв. Зарим талаараа ашиг тустай гэдгийг нь мэдэж байсан хэрнээ л хэн нэгэнд хандаж, мэргэжлийн тусламж авахаас нэрэлхсэн. Тийм алхам хийвэл спортын карьер минь нурж, бусдаас өөр, содон, гажиг болж харагдах юм шиг санагддаг байлаа. Жинхэнэ эр хүний шаардлагад нийцэхгүй, сул дорой, нялцгай нэгэн гэж хэлэгдэхийг би хүсээгүй юм. 

Тэгж байтал гэнэтхэн л сандралд орчихсон. 

Яг тоглолтын явцад болсон юм. 

11 сарын 05. 29 насны төрсөн өдрөөс минь хоёр сарын дараа. Улирлын 10 дахь тоглолт. Бид талбайдаа Хоксыг хүлээж аваад байв. Өмнөх өдрүүдэд нь нойр дутуу явснаас миний нүд улайж, толгой дүйрээд бие нэг л тавгүй байв. Гэр бүлийн асуудлаас болоод багагүй стресстэй байлаа. Дээр нь улирлын эхлэлийг тааруу тавьж тав хожигдсоны дарамт шахалт мэдрэгдэж эхэлж байсан цаг. Бүх зүйл нэг л базаахгүй, хөл алдаж эргүүлэг рүү уначих гээд байх шиг хачин мэдрэмж төрж байв.

Ямар нэг юм болохоо больсныг би тэр дороо л ойлгосон.

Бөмбөг аваад дөнгөж хоёр алхмагц л амьсгаа давчдаж цээж хөндүүрлээд эхэлсэн. Нүд бүрэлзээд багийнхнаа ч олигтой ялгаж харж чадахгүй байлаа. Эхний үеийн 15 минутанд би ердөө дөрөвхөн оноо авч арай ядан тоглож байлаа. 

Тэгээд завсарлагааны дараа байдал бүр биш болсон. 3-р үед дасгалжуулагч Лью цаг авч талбайн хажуу руу дуудах үед би хөл дээрээ дөнгөн данган тогтож байв. Зүрх амаар гарчих гээд хүчтэй дэлсэж, агаар дутагдан амьсгалахад хэцүү болж ирсэн. Ам хатна. Толгой эргэнэ. Гар чичирнэ. Яг юу болоод байгааг хэлж тайлбарлахад хэцүү байлаа. Зүгээр л тархи гавалнаасаа гарах гэж зүтгээд байгаа юм шиг санагдаж байв. Туслах дасгалжуулагч над руу харан бүсийн хамгаалалтын тухай ямар нэг юм хэлэхэд нь би огт ойлгоогүй ч гэсэн толгойгоо дохисон. Үнэндээ эргэн тойрондоо юу болж байгааг ч ухаарах сөхөө тэр үед надад байгаагүй юм. Хамаг бие хөшингө оргино. Суудлаасаа арай гэж босоод багийнхантайгаа тойрч зогсохдоо л би талбай руу буцаж гарч чадахгүй гэдгээ мэдсэн. Хөл бүр даагдахгүй байв. Мод л гэсэн үг. 

Дасгалжуулагч Лью над руу нэг том хараад юу болсныг асуулаа. Би түүнд “Удахгүй буцаад ирье” гэж хэлээд хувцас солих өрөө рүү гүйснээ санаж байна. Гүйсэн л гэж тэр үедээ бодсон болохоос бараг хөлөө зөөж ядаад л сажилсан байх. Амьсгаа давчидсан хэвээр. 

Дотор ороод нэг хэсэгтээ хаачихаа, юу хийхээ мэдэхгүй өрөө өрөөгөөр баахан хэсүүчилсэн. Ямар нэг юм хайгаад л байлаа. Юу хайгаад байгаагаа ч мэдэхгүй. Аймшигтай тэвдэж, сандралд орохоороо хүн тэгдэг байх. Яг л үхэх гэж байгаа юм шиг санагдсан. Нээрэн шүү. Зүрх ханаа балбаж, гарах гээд байгаа мэт дэлссээр л байлаа. Тэгсгээд миний тамир бүрмөсөн тасарч зүгээр л шалан дээш хараад хэвтсэн. Агаар дутагдаж хурдан хурдан амьсгалсаар. 

Дараа нь юу болсныг бүдэг бадаг л санаж байна. Кавсын хэн нэгэн намайг түшиж Кливлендийн төв эмнэлэгт аваачсан юм. Тэнд баахан шинжилгээ өгч бүр шөнө дунд болсны дараа л гэртээ харьсан. Ямар нэгэн ноцтой асуудал алга гэж эмч нар надад хэлсэн ч гэсэн би тайвширч чадаагүй. 

Толгойд минь нэгэн бодол тэр шөнөжин эргэж хургасан юм. Өнөөдөр яг юу болоод өнгөрөв өө?

Хоёр хоногийн дараа Баксын талбайд зочлоход бүх зүйл буцаад хэвэндээ орсон юм шиг байв. Би 32 оноо авч баг маань хожсон. Атлантад юу болсныг, яагаад намайг тоглолтоос гэнэт гарсныг азаар хэн ч мэдэлгүй өнгөрсөн. Би үүнээс л үнхэлцгээ хагартал айж байлаа. Хүмүүс мэдчихвий гэхээс. Багийн дотоод ажилчдаас зарим нь мэдээж энэ тухай мэдээлэлтэй байсан. Харин сэтгүүлчид үүнийг өлгөж авч, олон нийт онцолж яриагүй юм. 

Ахиад хэд хоног өнгөрлөө. Би оноогоо цуглуулж, баг маань хожиж, тоглолт маань тогтвортой байв. Гэсэн ч сэтгэлд нэг хөндүүр юм буглаад огт тайван байлгасангүй. 

Яагаад хүмүүс мэдчихвий гэдгээс би тэгтлээ их айсан юм бол?

Гэнэтийн сандралын дараа хамгийн хэцүү хэсэг ард хоцорлоо гэж бодож байсан ч үгүй ажээ. Харин ч өмнө минь хүлээж байв. Яагаад ийм зүйл болсон, яагаад энэ тухай ярихыг хүсэхгүй байгаагаа би ойлгомоор байлаа. Дотроос минь идэж буй зовнил зөрчлөөс гадна үүнийгээ ил гаргаж ярихад хэчнээн хэцүү байгаа нь миний санааг зовоож байв. Магадгүй ад үзэгдэж, гадуурхагдаж элдвээр хэлүүлэхээс би эмээсэн байх. Бас багийнхандаа найдваргүй хамтрагч болж үзэгдэхийг хүсэхгүй байв. Ер нь тэгээд эргэцүүлэх тусам энэ бүхэн эргээд л өнөөх багаасаа дагаж мөрдсөн эр хүний талаарх бичигдээгүй дүрэмтэй холбогдож байв. 

Урьд нь ийм асуудалтай учирч байгаагүй болохоор олон зүйл дээр би эргэлзэж байсан. Харин нэг л юманд юу юунаас илүү итгэлтэй байлаа. Болж өнгөрсөн бүхнийг дотроо булж буглуулж орхиод урьдынхаараа амьдарч болохгүй. Энэ бол ганц удаа санамсаргүй тохиолдсон гэнэтийн сандрал биш. Илүү ноцтой, гүн, ужиг том зүйлийн үзэгдэж байгаа үзүүр ирмэг хэсэг нь. Уснаас цухуйж байдаг мөсөн уулын орой хэсэг. Хэрэв одоо л арга хэмжээ авч шийдвэртэй алхам хийхгүй бол хожим нь харамсаад ч барахгүй үр дагавар үүсэж мэднэ. Үүнийг би зөн совингоороо мэдэж байлаа. 

Тэгээд би Кавсын санал болгосон нэг сэтгэл зүйчтэй уулзахаар боллоо. Эхэндээ би үүнд нэг их ач холбогдол өгөөгүй юм. Өөрийгөө сэтгэл зүйчэд үзүүлж, тусламж авахаар төрлийн хүн биш гэж боддог байсантай минь холбоотой байх. Ухаан орсон цагаас л надад ийм үзэл бодол суусан юм. NBA-д ороод удаагүй байхад нэг найз маань надаас ингэж асууж байлаа. 

“Яагаад мэргэжлийн сагсчид сэтгэл засалдаа анхаардаггүй юм бэ?”

Тухайн үедээ би түүгээр даажигнаад л өнгөрсөн. “Юу? Тийм юмны хэрэг хэнд байдаг юм”. Дөнгөж хорин хэдтэй, юмны учрыг ухаарах болоогүй байсан болоод тэр байх. Тэгээд ч тамирчид дунд (ялангуяа багийн спортын) дотоод энэлэлээ ил гаргаж, энэ сэдвээр нээлттэй ярьдаг хүн өдрийн од шиг ховор. Бүр байхгүй гэхэд болно. Тиймээс би анхных нь болж, анхаарлын төвд орохыг хүсээгүй юм. Сул дорой, арчаагүй, эр хүн шиг биш болж харагдахыг хүсээгүй. 

“Зүгээр л дүрмээ дага. Битгий гоншгоно. Өөрөө арга эвийг нь ол. Бусадтай адил. Надад ямар асуудал байгаа юм? Би эрүүл байна. Мэргэжлийн сагсан бөмбөг тоглож, түүгээрээ дажгүй амьдарч байна. Өөр надад юу хэрэгтэй юм. Сэтгэл засал, дотоод эмгэг гэнэ шүү. Мөн яриваа” 

Би ийм л бодолтой байлаа.

Уг нь NBA-гийн тамирчдад гар сунгаж туслах хүн олон бий. Намайг лигт анх хөл тавьсан цагаас л дасгалжуулагч, илээч, хоол зүйч нар хамт байж, хэлж зөвлөсөөр ирсэн. Эрүүл чийрэг, бие физилогийн өндөр түвшинд байх бүх нөхцлийг багаас чинь бүрдүүлж өгнө. 

Харин тэр өдөр Хоксын хувцас солих өрөөний шалан дээр аргаа баран амьсгалж чадахгүй хэвтэж байхдаа л би хамгийн чухал зүйлээ үл тоож орхигдуулснаа ойлгосон. Дээр дурдсан мэргэжилтнүүдийн хэн нь ч яг тэр үед надад хэрэгтэй байсан тусламжийг өгч чадахааргүй байв.

Юутай ч  сэтгэл зүйчтэй хийсэн анхны уулзалтдаа би үл итгэсэн хандлагатай очсон. Ийм зүйл надад үнэхээр тус болж чадах эсэхэд эргэлзэж байв. Харин энэ бодол маань хаалгаар орж хоёр минут болоод л өөрчлөгдөж эхэлсэн. Өөрийгөө илүү сайн таньж, олон зүйл дээр нүд нээгдчихээд би тэр өрөөнөөс гарсан юм. Нэгт, бидний ярианы сэдэв сагсан бөмбөг, NBA байгаагүй. Очсон газар, уулзсан хүн болгонтойгоо нэг зүйл ярьдаг надад энэ нь шинэ нээлт байв. Хоёрт, ажил мэргэжлээсээ болоод өөртэй нь уулзаагүй гэдгийг тэр мэдэж байлаа. Түүнтэй ярилцах явцдаа би сэтгэл зүйн эмгэг, гутрал бол чиний огт төсөөлж байгаагүй зүйлсээс урган гарч, уялдаа холбоотой байдгийг ухаарч ойлгосон. Бид өөрсдийгөө мэддэг гэж боддог ч үнэндээ хэчнээн их зүйлс цоожтой хаалганы цаана, харанхуй буланд хадгалагдаж байдаг нь итгэмээргүй. 

Түүнээс хойш би тэр сэтгэл зүйчтэй сардаа хэд хэдэн уулзаж ярилцдаг болсон. 12 сарын дундуур уулзахдаа би түүнд эмээ Кэролийнхоо тухай анх удаа ярьж өгөв. Эмээ маань миний хамгийн ойр дотны хүмүүсийн нэг, гэр бүлийн маань гол тулгуур багана байсан юм. Ах, дүү бид гурвыг харж халамжилж, хамт ихэнх цагийг өнгөрүүлдэг хүн нь тэр байлаа. Товчдоо би эмээгийн хүүхэд байв. Байшингийн ханаар дүүрэн бидний зургийг жаазлан хадаж, авсан цом шагналыг маань нямбайлан өрж, хамаатан саднаасаа ирсэн захидлуудыг цуглуулан альбом болгож хадгалдаг шүтлэгтэй хүн байж билээ. Эмээг баярлуулах амархан. Хажууд нь байхад л хангалттай. Гэр бүл, үр ачаа хайрлах гэсэн энгийн үнэт зүйлстэй, өрөвч зөөлөн, нинж хайлан нэгэн байв, эмээ минь. Нэг удаа би түүнд Nike-н пүүз бэлэглэтэл бүтэн жилжингээ тэр тухай бусдад бахархан ярьж, байн байн утсаар залган баярлалаа гэж хэлдэг байж билээ. NBA-д орсноосоо хойш би завгүй болж эмээтэйгээ уулзах минь ховордсон. Өөр хот руу нүүж, зогсоо зайгүй аялж байсан болохоор жилдээ ганц хоёрхон  удаа л уулзах боломж надад олдож байв. Т-Волвес дахь зургаа дахь улирлын минь эхэнд эмээ над руу залгаж Талархлын баярыг надтай хамт Миннесотад өнгөрүүлэх хүсэлтэй буйгаа хэлэв. Өмнөх жилийнх нь баяраар би яагаад ч юм гэртээ очиж чадаагүй юм. Би ч эмээгээ догдлон хүлээж байлаа. Гэтэл наашаа нисэхийн өмнөх өдөр нь түүний артерийн даралт гэнэт ихсэж эмнэлэгт хүргэгдсэн. Нислэгээ хойшлуулж Талархлын баяраар бид хамтдаа хамт байж чадахгүй нь тодорхой болов. Эмээгийн бие дараагийн өдрүүдэд нь огцом муудсаар бүр комд орсон. Намайг Орегонд очих гэж мунгинасаар байтал эмээг нас барсан тухай гэрийнхэн маань шөнө дунд дуулгасан юм. 

Би удаан хугацаанд шокноосоо гарч чадаагүй. Дотор хоосрон хүйтэн оргиулж нэг хэсэгтээ л цээж хөндүүр хэцүү явсан. Одоо ч гэсэн эргэн дурсахад тэр өвдөлт нь мэдрэгддэг. Сүүлийн мөчид нь хажууд нь байж, баяртай гэж хэлж чадаагүйдээ, уулзаж хамт байх боломжуудаа ашиглалгүй алганыхаа завсраар урсгасандаа харамсан эмзэглэж байлаа. Гэхдээ би хэнд ч энэ тухайгаа яриагүй. Хэнтэй ч сэтгэлийн зовлонгоо хуваалцаж, ярилцаж, шаналалаа дундлаагүй. Чимээгүй л дотроо нулимс унагаад, урагшлах ёстой гэж өөрийгөө хүчлээд өнгөрсөн. Хийх ёстой зүйлээ хий. Эр хүн шиг бай. Дүрмийн дагуу ажилла. 

Эмээгийнхээ араас би одоо ч гашуудаж, үгүйлсээр л байгаа. Ойр дотны, эрхэм хүнээ гэнэт алдана гэдэг хэнд ч гэсэн хүндээр тусах нь ойлгомжтой. Ихэнх хүн ийм үеийг яаж давж туулахаа мэддэггүй. Зарим нь бүдэрдэг. Би ч гэсэн ялгаагүй. Энэ тухай сэтгэл зүйчтэй ярилцахад надад эвгүй, хэцүү, аймар байсан. Алга хөлөрч, гараад зугтчихмаар санагдаж байлаа. Ямартай ч тэгж зориглосондоо би одоо баярладаг. Ил гаргаж ярилцаад л асуудлыг шийдчихдэг юм биш гэдгийг би мэднэ. Гэхдээ л энэ бол хав дарж нууцалснаас хавьгүй дээр. Энэ бол асуудлыг ойлгож, учир шалтгааныг нь ухаж, гарц шийдлийг нь олоход хэрэгтэй туйлын чухал эхний алхам юм. Үүнийг л би сэтгэл зүйчтэй уулзаж эхэлсэн хугацаандаа тод ухамсарласан. Хүн болгоныг сэтгэл зүйчийн тусламж ав гэж би хэлэх гээгүй. Өөрийгөө ойлгож, үнэнтэй зүрхшээлгүй шууд нүүр тулах тухай л ярьж байна. Өөртөө тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь Атлантагаас хойшх хамгийн үнэтэй хичээл минь байв.

Түрүү долоо хоногт Демарын твит-ийг уншаад сэтгэл минь үнэхээр хөдөлсөн. “Энэ сэтгэл гутрал намайг боомилж байна” гэсэн зургаахан үгнээс би өөрийгөө олж харсан юм. Тэр урагш алхаж жагсаалаас гарахаас айгаагүй учир би энэ захидлыг бичихээр шийдсэн хэрэг. Демарын эсрэг би олон удаа тоглож байсан. Мэндийн зөрөөтэй явдаг. Харин түүнийг талбайн гадна ийм зүйлтэй тэмцэж, ялагдаж байсныг нь огт гадарлаагүй. Хэнийг ч гаднаас нь хараад хэт яаран дүгнэлт хийх хэрэггүй. Тэр хүний юуг давж, хэр холыг туулж, хэнийг алдаж, ямар хүнд ачаа үүрч явааг нь чи мэдэхгүй. “Яагаад зөвхөн би юм?” гэсэн бодол заримдаа чамд төрдөг байж магадгүй. Чи л ганцаараа махаа идэн тарчилж байх шиг. Ганцхан чам дээр л аадар бороо орж, аянга цахилгаан цахиад байх шиг. Хэн ч чамайг ойлгохгүй. Ойлгосон ч тусалж чадахгүй юм шиг тийм мэдрэмж. Ямар байдгийг нь би мэдэж байна. Тэгээд бас юу гээч? Чи ганцаараа биш. Хүн болгон л ямар нэг зүйлийг туулж байгаа. Хүн болгон доторх дайсантайгаа тулалдаж, тамирдан туйлдаж, шархдан шаналж, итгэл найдвараа алдахгүйн төлөө эцсийн хүчээ шавхаж байгаа. Бид өөр хоорондоо тийм их ялгаатай биш. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагч, айл хөршөөс чинь эхлээд гудамжинд зөрж байгаа танихгүй хүмүүст хүртэл ижил төстэй зүйлс бий. 

Демарын үгс надаас авахуулаад олон хүнд тусалсан байх. Сэтгэл гутрал, зовнил түгшүүр гэдэг хэнд ч тохиолдож болох хэвийн зүйл гэдгийг. Бас өөрийгөө буруутгаж, үзэн ядаж, айх шаардлагагүй гэдгийг ойлгуулсан байх гэж найдаж байна. Хүн бүрт нууц байдаг. Тэрнийгээ заавал ил болгож, олон нийтэд зарлах хэрэгцээ байхгүй. Зарим зүйл нууц чигээрээ, хөшигний ард үлдсэн нь илүү дээр. Харин сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ичиж, эмээж, нэрэлхэж, санаа зовнилгүй ярьж болдог тийм орчин нөхцлийг л бид нийгэмд бий болгох хэрэгтэйг би хэлэх гээд байгаа юм. Сэтгэл зүйн эмгэг бол бие физилогийн эрүүл мэндтэй адил маш чухал сэдэв. Оношлуулж, эмчилгээ хийлгэж, эдгэрч, эргэн тойрныхондоо ярьж болдог зүйл. Чухам үүнийг л би бусдад ойлгуулж, энгийн норм болгохыг хүсэж байна. Демар анхны алхмыг хийсэн. Сэтгэл зүйн сорилтонд орж, тэмцэж байгаа нэгнийг хажиглаж, гадуурхаж, нулимлаж, нүд үзүүрлэдэггүй нийгмийг бий болгоход. Итгэл найдварын бамбарыг тэр асаасан. Үргэлжлүүлэн буухиалах нь бидний ажил. 

Би өөрөө нэг их бүхний учрыг олоод гэгээрчихсэндээ ингэж яриад байгаа юм биш. Өөрийгөө таньж мэдэх үйл явцын эхний хэдэн гишгүүр дээр л өгсөж байна. 29 жилийн турш би үүнээс зугтаж зайлсхийсэн. Харц буруулж үнэнээс үхтлээ айн дөлдөг байлаа. Харин одоо анх удаа өөрийнхөө өөдөөс эгцэлж харж байна. Толины өмнө зогсож байгаа мэт. Хэн гэдгээ хүлээн зөвшөөрч, амьдралынхаа сайн мууг байгаагаар нь хүлээж авахаар би шийдсэн. Өөрт байгаадаа талархалтай хандаж, байхгүйдээ бачимдан шунахаа больж, бас бусдад энэрэнгүй эгэл сэтгэлээр хандахыг хичээж байна. Шүүж, шүүмжилж, ширүүлэх бус. Одоо би өөртөө нэгэн зүйлийг өдөр бүр хэлж сануулж байгаа. Хүн болгон бидний харж чадахгүй ямар нэгэн сорилт саадыг туулж байгаа.

Ахиад нэг хэлье. Хүн бүр. Бидний харж, мэдэрч чадахгүй зүйлс.

Юу гэдгийг нь бид мэдэхгүй. Яаж бий болсныг нь мэдэхгүй. Хэр удаан үргэлжилж байгааг нь ч бас мэдэхгүй. Нэг л юм тодорхой. Хэнд ч гэсэн ийм зүйл тохиолдож болно. Хэзээ ч өөрийгөө ийм зүйлтэй учирна гэж бодоогүй нэгэнд ч гэсэн. Чамд ч гэсэн. Нэг л өдөр үл үзэгдэх савраараа хоолойг чинь боомилж, гарт чинь хутга бариулж, хүзүүнд чинь олс зүүчихсэн байж мэднэ. Хар бараан ч гэсэн энэ бол амьдралын нэг хэсэг. Үл тоож, өөр юм бодож, хөгжмөө чангалж, наргиж цэнгэж, байхгүй юм шиг авирласан ч гэсэн байж л байна. 

Сэтгэл зүйн эрүүл мэнд зөвхөн тамирчдын асуудал биш. Хийж байгаа зүйл, эрхэлж байгаа ажил чинь чамайг тодорхойлох албагүй. Чи өөрөө л хэн гэдгээ тодорхойлно. Хаана, юу хийж, яаж ч амьдардаг байсан сэтгэл гутралын өргөстэй ургамал хэний ч сэтгэлд нахиалж болно. Тэгээд арга хэмжээ авахгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр томорч, өргөс нь уртсан, дотроос чинь хатган тамлах болно. Амь тэмцүүлж, амьсгалах аргагүй болгоно. Хав дарж, харилцан яриа үүсгэхгүй байснаараа бид өөрсдийгөө хохироогоод зогсохгүй бусдад туслах боломжоо бас үгүй хийж байна. 

Өглөө босоход чамд хэцүү, өдрийг арай ядан өнгөрүүлдэг, маргааш болохоос айж шөнө нойр чинь хулждаг бол чи ганцаараа биш. Ямар байдгийг нь би мэднэ. Би чамд туслаж чадахгүй. Хэр удаан үргэлжлэхийг нь бас хэлж чадахгүй. Гэхдээ чамд нэг л зүйлийг мэдүүлмээр байна. Үүнийгээ ярьж, хуваалцлаа гээд чи өөр, сул дорой, өрөвдөм, арчаагүй, өчүүхэн нэгэн болохгүй. Харин ч эсрэгээрээ. Эрэлхэг, хүчирхэг нэгэн. Учир нь энэ бол хэн хүний гаргаж чаддаггүй зориг. Чиний амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэр ч болж болно. Надад тийм байсан.

2018.03.06

Эх сурвалж: The Players Tribune