Tag: Х.Болдсүх

KBL: Монгол залуу Солонгосын дээд лигт хөл тавилаа

Монгол сагсан бөмбөгч Өмнөд Солонгосын сагсам бөмбөгийн дээд лигт сонгогдлоо. KBL лигийн драфт явагдаж найм дахь сонголтоор Хишгээгийн Болдсүх гэж залуу сонгогджээ.

Драфтын зургуудаас: https://egis.kbl.or.kr/media/photo/10008476

2019.04.12-ны өдөр сургуулийнх нь цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг хүргэж байна.

Хишгээгийн Болдсүх (Биеийн тамирын сургууль, 2-р курс)

Ханянг Их Сургуулийн баг Өмнөд Солонгосын Их Дээд Сургуулийн сагсан бөмбөгийн холбооны лигт 9-р байрт жагсаж байна. Тус багт олон чадварлаг тоглогчид байгаа ба тэдний нэг нь Х.Болдсүх юм. Монгол тоглогч лигийн шинэ улирлыг гайхалтай тоглолтоор эхлүүлж, эхний дөрвөн тоглолтод дундажаар 20 оноог авчээ. Түүний өндөр 189 см бөгөөд анхны улиралдаа одоогоор 86 оноо авч, авсан оноогоороо эхний гуравт жагсаж байна.

Khishgee Boldsukh (Department of Physical Education, 2nd year) has peformance exceptionally during the first three games of the 2019 KUFS University League.

Солонгос дахь мөрөөдөл

Болдсүх 11 нас хүртлээ эмээ, өвөөтэйгээ амьдарч байгаад тэднийг бурхан болсны дараа Солонгост ээж дээрээ иржээ. Солонгост ирсэнийхээ дараа Сава Бага Сургуульд элсэж улмаар сагсан бөмбөгийн багт нэгдсэнээр их спортын тамирчин болсон юм. Түүнээс хойш Палрёнг Дунд Сургууль, Масан Ахлах Сургуулиудын сагсан бөмбөгийн багт тоглосон.

Түүнд цөөнгүй багуудад тоглож, мэргэжлийн карьер эхлүүлэх боломж гарч байсан ч иргэншлийн асуудлаас улбаатай эрүүл мэндийн даатгал зэрэг бичиг баримтны хүндрэл тулгардаг байв. Хэдий тийм ч Болдсүх өөрийн хүсэл мөрөөдлөө орхилгүй явсаар, сагсан бөмбөгийн ур чадвараа харуулж 2018 онд Ханянг Их Сургуульд элссэн аж.

Boldsukh faced numerous hardships while pursuing his career as a foreign player in Korea.


Гол тоглогч болсон нь

Болдсүх 2018 оны намар Ханянг Их Сургуульд элссэн боловч лигийн улирал эхлэх үеэр иргэншлийн асуудал шийдэгдээгүй тул өнгөрсөн жилийг өнжсөн. 2018 оны аравдугаар сард Солонгосын иргэншилтэй болж, улмаар дараа жил нь анхны тоглолтоо хийжээ.

Түүнийг багт ирснээр Ханянг Их Сургуулийн баг илт сайжирсан. Болдсүх энэ талаар “Манай багийн гишүүд харилцаа сайтай нь багийн амжилтад эерэгээр нөлөөлдөг. Мөн бид нягт хамгаалалтаас хурдан довтолгоонд шилжих дээр ажиллаж байна” гэж ярьсан. Тэрбээр өөрийн хувийн амжилтынхаа талаар сагсан бөмбөг бол багийн спорт, багийнханы маань дэмжлэг, ойлголцлын нөлөөгөөр ийм амжилтад хүрсэн хэмээн дурсчээ.

Boldsukh has an important role in helping the Hanyang University team make the playoffs this season.

Болдсүх багийн лидерийн үүрэг гүйцэтгэж, тэр хэрээр багийн амжилт ч ахиж байна. Одоогийн байдлаар нийт 81 оноо авч, (дундажаар 21 оноо),багаа тэргүүлж буй бол лигт гуравдугаарт бичигдэж явна. Тэрбээр довтолгооноос гадна хамгаалалтад идэвхтэй. Сүүлийн дөрвөн тоглолтод есөн бөмбөг таслалт хийж, лигт зургадугаарт жагсаж байгаа юм.

Түүний хувьд энэ жил оюутны лигтээ түрүүлэх зорилготой. Цаашлаад Солонгосын үндэсний шигшээ багт тоглох мөрөөдөлтэй аж. Ойрын хугацаанд бол багтаа тусалж, плейоффт шалгарч, улирлаа амжилттай дуусгах зорилго тээж байна.

Эх сурвалж: Hanyang University News

https://www.youtube.com/watch?v=Tvj4dD4PMjk
Х.Болдсүхийн тойм бичлэг – KOO.MN бэлтгэв

Сэтгүүлчийн тэмдэглэл

Өнөөдөр БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лиг болох KBL-ийн шинэ тоглогч сонгох драфт болсон. Х.Болдсүх драфтын №8-аар “Чоньжү Эгис” багт очжээ. Өнгөрсөн жил Ханянг их сургуулийн багт тоглох болсон тэрбээр БНСУ-ын иргэншил авч, нэрээ И Ген Хе болгон сольжээ. Тэрбээр өнгөрсөн жил оюутны лигт 17.6 оноо дунджилсан бол энэ жил 28.7 оноо дунджилсан аж. Холын зайнаас оновчтой шиддэг ч хамгаалалт тааруу гэж шинжээчид дүгнэжээ.